Нийгмийн хариуцлага

Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл явцын чухал хэсэг нь ажилтнуудтай харилцах харилцаа, тэдний өмнө хүлээх компанийн үүрэг хариуцлага байдаг. Манай хүний нөөцийн систем нь компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлогод суурилж чадсанаараа ажилтнууддаа хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгож, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын тав тухтай орчин нөхцөл;
  • Ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх төрөл бүрийн арга хэмжээнүүд;
  • Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд;
  • Ажилтнуудын эрүүл мэндийн даатгал (100 хувь);
  • Гэнэтийн ослын даатгал (эрсдэлтэй ажлын байрууд);
  • Ажилтанд олгох хөнгөлөлтүүд (байр, гар утас, ярианы хөнгөлөлт, орон сууцны болон бусад хөнгөлөлттэй зээлүүд г.м)
  • Ажилтнуудын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөр (мэргэжлийн болон ур чадварын сургалтууд, гадаад сургалт, олон улсын хурал семинар, чуулган, сургалтын тэтгэлэг г.м)
  • Монгол улсын болон Олон улсын хууль тогтоомжийг чандлан биелүүлдэг ёс зүй зэрэг болно.

Та компанийн нийгмийн хариуцлагын тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.