Нэмэлт үйлчилгээ - Daily Fun

Daily Fun

Daily Fun гэж юу вэ?

Хамгийн энгийн хялбар байдлаар хэн нэгэнд төрөл бүрийн мэндчилгээ илгээх, acуулт хариулт, уралдаан, сонжоо, онигоо, өгүүллэг гэх мэт зугаатай үйлчилгээнүүдийг авах, зурхай, ном айлтгал сонсох мөн киноны хуваарь, мэндчилгээний үг авах зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг нэг дор багтаасан үйлчилгээ юм.

Та Daily Fun үйлчилгээг СИМ картан дээрээ меню хэлбэрээр суулгаснаар өөрийн хүссэн үедээ дуут хэлбэрийн болон текст хэлбэрийн мэдээлэлд эргэн холбогдох боломжтой.

Шинэ хэрэглэгч болох

ON гэсэн мессэжийг 504 дугаарт илгээнэ. /Менюг устгахын тулд OFF мессэжийг мөн 504 дугаарт илгээнэ./

Энэхүү цэсийг суулгаснаар мэндчилгээ илгээх, асуулт хариултаар өөрийгөө сорих, уралдаанд оролцож нэгж хожих, онигоо сонсох, зурхай ном айлтгал сонсох, үзвэрийн хуваарь харах зэрэг маш олон төрлийн мэдээллийг мессэжээр болон сонсох хэлбэрээр авах боломжтой.

Ашиглах заавар

Таны утасны Mobicom гэсэн функцэд Daily Fun гэсэн цэс шинээр нэмэгдэх ба Мэндчилгээ, Зугаатай, Зурхайнууд, Ном айлтгал, Киноны хуваарь, Мэндчилгээний үг гэсэн хэсгүүдээс хүссэн мэдээллээ сонгоно. Жишээлбэл: Өрнийн зурлага сонсох бол:

Daily Fun менюний бүтэц

Энэхүү цэс нь таны утасны MobiCom гэсэн хэсэгт суух ба меню нь дараах бүтэцтэй байна:

  Mendchilgee Шууд тусгай дугаарт холбогдон дуут хэлбэрийн мэндчилгээ илгээх боломжтой.
  Zugaatai Шууд тусгай дугаарт холбогдон дуут хэлбэрийн асуулт хариултад хариулж онигоо, өгүүллэг сонсож уралдаанд оролцон өөрийгөө сонжих боломжтой.
  Zurxainuud Өдөр тутмын өрнийн зурлага, өдрийн өнгө болон төрөл бүрийн зурхай сонсох боломжтой.
  Nom ailtgal Ном айлтгалуудаас сонголтоо хийн сонсох боломжтой.
  Kinony xuvaari Өдөр тутмын ТВ-үүд болон кино театруудын киноны хуваарийг текст хэлбэрээр үзэх боломжтой.
  Mendchilgeenii u'g Текст хэлбэрээр төрөл бүрийн мэндчилгээний үг, онч үг хэллэг авах боломжтой.

Үйлчилгээний үнэ тариф

Сарын суурь хураамж Үнэгүй
Цэс суулгах /On – 504/ Мессэжний тариф
Цэс устгах /Off – 504/ Мессэжний тариф
Мэдээлэл авах
Сонсох 1 мин 150 төг
Мессэжээр авах  1 мессэж 50 төг
Энэ үйлчилгээг ашиглахад үнийн хувьд хямд бөгөөд DailyFun танд уйдах зав хэзээ ч өгөхгүй, өдөр бүр шинэ мэдээлэл хүргэх таны хамгийн дотны туслах, найз тань байх болно.
Нүүр хуудас   |   Вебийн бүтэц  |   Санал хүсэлт  |   Холбоо барих  |   Эхлэл хуудсаа болгоё
Designed and developed by Mongol Content LLC, 2007 Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Мобиком групп эзэмшинэ.
Харилцах утас : 312222, 2222 (Мобикомын утаснаас төлбөргүй)