Мэдээлэл

Мобикомын хэрэглэгчид App Store гайхамшгийг мэдэрнэ

Технологийн icon гэж нэрлэгдэх болсон Аpple компанийн бүтээгдэхүүнүүд тэр дундаа Ухаалаг утас iPhone болон iPad-тай хэрэглэгчиддээ дуулгах таатай мэдээлэл бидэнд байна. Яг энэ мөчөөс эхлэн Мобикомын хэрэглэгчид Apple корпорацийн “App Store”-д Монголоосоо шууд худалдан авалт хийх боломжтой болж байна. Тус корпораци энэ 6-р сард дэлхийн 32 оронд өөрийн нэрийн App Store-ийн үйл ажиллагааг эхлүүлж, 155 улсад үйлчилгээгээ хүргэх болсныг тус корпорацийн гүйцэтгэх захирал Тим Күүк мэдэгдлээ. Apple корпорацийн “App Store”-д Монгол, Албани, Бенин, Бутан, Буркина Фасо, Камбож, Кейп Верди, Чад, Конго, Гвиней-Биссау, Киргизстан, Лаос, Либери, Мавритан, Мозамбик, Намиб, Балба, Папуа Гвиней, Сьерра Леон, Соломоны арлууд, Свазиланд, Тажикистан, Туркменистан, Украйнь зэрэг Ази, Европ, Африк тивийн 32 орон нь нэгджээ. Та яг одоо цоо шинэ “App Store”-ээс олон улсын эрхтэй төлбөрийн картаараа хүссэн аппликэшн татаж, алдарт Apple-ын гайхамшгийг мэдрээрэй.