Хосолсон төлбөрт Hybrid багц

Мобиком Корпораци гурав дахь төрлийн үйлчилгээ буюу Дараа болон Урьдчилсан төлбөрт үйлчилгээг хослуулсан Хосолсон төлбөрт “HYBRID” үйлчилгээг хэрэглэгчдийнхээ хэрэглээнд нийцүүлэн нэвтрүүлж байна. Энэ үйлчилгээг ашигласнаар та тогтмол хийдэг хэрэглээнийхээ нэгжийг авахын тулд өөрийн алтан цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд Дараа төлбөрт үйлчилгээний жишгээр хэрэглэснийхээ дараа сард нэг л удаа үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх ба зөвхөн нэмэлт хэрэглээндээ зориулж нэгжийн карт ашиглах юм.

Үйлчилгээний онцлог, давуу тал
  • Таны гар утасны төлбөр сонгосон багцынхаа сарын хураамжтай тэнцүү байна
  • Нэмэлт хэрэглээг Урьдчилсан төлбөрт үйлчилгээний нэгжийн карт ашиглан хийснээр бодитоор хянах, зохицуулах давуу талтай
  • Барьцаа төлбөр байршуулах шаардлагагүй
  • Мобикомын сүлжээнд хүссэнээрээ хязгааргүй ярина
  • Цэнэглэгч картаар төлбөрөө төлөх боломжтой
  • Candy цахим мөнгө цуглуулна
  • Хосолсон төлбөрт хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний нөхцөл, гэрээ
  • Хосолсон төлбөрт үйлчилгээний Hybrid багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү

 

Багцын сонголт

Бүртгэлийн хураамж 0₮ 

 

Hybrid 9'900₮
Сүлжээндээ  Бусад сүлжээнд
Сүлжээндээ  Бусад сүлжээнд
-
Задгай дата/хурд 128Kbps хүртэл/
500MB /Задгай дата 1 кб=0.09₮/

 

     Шинэ дугаар авах

Hybrid 19'900₮
Сүлжээндээ Бусад сүлжээнд
100 мин
Сүлжээндээ  Бусад сүлжээнд
Задгай дата/хурд 128Kbps хүртэл/

1GB   /Задгай дата 1 кб=0.09₮/

 

     Шинэ дугаар авах

 

 

Нэмэлт багц

 

Мессэж эрх

 1 сар сүлжээндээ хязгааргүй   

5900₮

-Зөвхөн Хосолсон төлбөрт Hybrid 9900 багцын хэрэглэгчид авах боломжтой 

- Мессэж эрх нь тухайн сар дотроо хүчинтэй ба сар дуусахад устана.
 
 

 

Сүлжээндээ Бусад сүлжээнд
70₮ 80₮
Сүлжээндээ сүлжээнд
0₮ 20₮
Дата/1 kbps/
0.09₮
Видео дуудлага/Сүлжээндээ/
100₮
Сүлжээндээ Бусад сүлжээнд
70₮ 80₮
Сүлжээндээ Бусад сүлжээнд
0₮ 20₮
Дата/1 kbps/
0.09₮
Видео дуудлага/Сүлжээндээ/
100₮

Шинэ хэрэглэгч болох: 

Та Мобикомын Хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгч болохыг хүсвэл цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирж Hybrid багцуудаас сонгоно уу.

НӨХЦӨЛ HYBRID 9'900 багц?
Багцад дагалдах ярианы эрх /Мобикомын сүлжээнд/ хязгааргүй
Багцад дагалдах ярианы эрх /Бусад сүлжээнд/ -
Багцад дагалдах мессэж эрх /Мобикомын сүлжээнд/ -
Задгай дата 1kbps=0.09₮
Бүртгэлийн хураамж

0₮

2019.03.31-ныг хүртэл 

 

НӨХЦӨЛ HYBRID 19'900 багц?
Багцад дагалдах ярианы эрх /Мобикомын сүлжээнд/ хязгааргүй
Багцад дагалдах ярианы эрх /Бусад сүлжээнд/ 100 мин
Багцад дагалдах мессэж эрх /Мобикомын сүлжээнд/ хязгааргүй
Задгай дата 1kbps=0.09₮
Бүртгэлийн хураамж

0₮

2019.03.31-ныг хүртэл 

 

Багцад дагалдах яриа, мессэж эрхүүдээс гадна, бусад хэрэглээнд ашиглаж болох нэгжээр хэмжигдэх, цэнэглэж болох дансыг нэгжийн данс гэнэ. Энэхүү нэгжийн дансыг дараах нөхцөлөөр ашиглана. Үүнд:

  • Багцад дагалдах яриа, мессэжний эрхээс бусад хэрэглээ нь хэрэглэгчийн цэнэглэсэн нэгжнээс хасагдана.
  • Нэгжийн үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд багцад дагалдах яриа, мессэж, тухайн үед хүчинтэй байгаа дата эрхийг ашиглахаас бусад төлбөртэй үйлчилгээг ашиглах боломжгүй.
  • Hybrid багцын үйлчилгээний хэрэглэгч Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хоног ихтэй цэнэглэгч картаар цэнэглэх боломжтой.
Үнэ Нэгж
100₮- 2'500₮ 100 - 2'500
5'000₮ 5'000
10'000₮ 10'000
15'000₮ 15'000
20'000₮ 20'000
50'000₮ 50'000

 

  • Цэнэглэгч картанд дагалдах хоног болон урамшууллын эрх (сүлжээн дэх үнэгүй ярианы эрх гэх мэт) Hybrid багцын хэрэглэгчид үйлчлэхгүй.
  • Hybrid багцын үйлчилгээний хэрэглэгч нэмэлт минуттай цэнэглэгч картаар цэнэглэх боломжгүй.
  • Hybrid багцын хэрэглэгч 100 – 1,000₮-ийн хэмжээтэй нэгжийг шилжүүлэх эрхтэй байх ба үйлчилгээний төлбөр нь шилжүүлсэн нэгжийн 10% байна.\
  • Нэг дугаараас өдөрт 5-аас дээшгүй удаа нэгж шилжүүлэх боломжтой байна.

Энэ нь тухайн хэрэглэгчийн ашиглаж буй багцын үнэнд дагалдаж буй хэрэглээний эрх юм.

БАГЦАД ДАГАЛДАХ ЭРХ
ЯРИА Мобикомын сүлжээн дэх болон Мобиком Корпораци ХХК-тай харилцан холболт бүхий бусад операторын сүлжээ рүү ярих
МЕССЭЖ

Сүлжээндээ мессэж бичих эрхэд зөвхөн Мобикомын үүрэн холбоонд бичсэн мессэж тооцогдоно. 

Сүлжээ харгалзахгүй мессэж бичих эрхэд Мобикомын сүлжээн дэх мессэж болон Мобиком Корпораци ХХК-тай харилцан холболт бүхий бусад операторын сүлжээ рүү бичсэн мессэж хамаарна.

ДАТА Багцын суурь хураамжаас хамааран ялгаатай дүнгээр сар бүр тогтмол олгогдож буй дата багц

 

БАГЦАД ДАГАЛДАХ ЭРХЭЭС ГАДУУРХ ХЭРЭГЛЭЭ
ЯРИА Байгууллагын групп яриа, урамшууллын ярианы минут, роуминг яриа, олон улсын яриа, тусгай дугаарын яриа хамаарна.
МЕССЭЖ

Олон улсын мессэж,

Мобикомын болон Мобикомын үйлчилгээ идэвхжүүлэлтийн тусгай дугаарын мессэж,

Мобикомын бус төлбөрт лавлах болон тусгай дугаарын мессэжүүд орно.

ДАТА

Роуминг дата,

Гэрээгээр худалдан авсан дата багц,

Хэрэглэгч хүсэлт илгээн худалдаж авсан дата багцын хэрэглээнүүд нь тус тус багцад дагалдах дата эрхээс тооцогдохгүй.

БУСАД HiTone контент, нэмэлт дата багц, нэмэлт үйлчилгээ, нэгж шижүүлэлт зэрэг хэрэглээнд хамаарна. 
  • Сарын хураамж гэж хэрэглэгчийн сонгосон багцын сарын хураамж ба бусад нэмэлт үйлчилгээний сарын хураамжаас бүрдэх сар тутам тогтмол төлөх төлбөрийг хэлнэ.
  • Сарын хураамж нь доорх нөхцөлүүдээс бусад тохиолдолд хэрэглэгчийн хэрэглээ хийсэн эсэхээс үл хамааран сар бүр нэхэмжлэгдэнэ. Үүнд:
    • Хэрэглэгч дугаар хадгалуулах үйлчилгээ авсан
    • Хууль болон гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар хэрэглэгчийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон.
  • Дээрх сарын хураамж төлөхгүй нөхцөлүүд нь хэрэглэгчийн лизингээр худалдан авсан барааны төлбөр төлөлт, гэрээгээр тогтмол худалдан авдаг бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарахгүй.
  • Сарын дундуур шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулсан тохиолдолд сарын  хураамжийг тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлэн нэхэмжлэх бөгөөд багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
  • Дугаарын төлбөрөөс хаагдсан тухайн сарын хураамжийг бүтэн нэхэмжилнэ.

Хэрэглээ хийгээгүй сарын хураамж

Хэрэглэгч сарын туршид гарах хэрэглээ хийгээгүй тохиолдолд дараах хүснэгтийн дагуу хэрэглээ хийгээгүй сарын хураамжийг нэхэмжилнэ.

 

Хэрэглээ хийгээгүй сарын хураамж   9,900₮

 

Санамж:

Гар утасны зээлийн гэрээ болон хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгчдээс сарын хураамжийг бүтнээр нь нэхэмжилнэ.  Нэмэлт үйлчилгээ болон гэрээт дата багцын сарын хураамж хэрэглээ хийгээгүй сарын хураамж дээр нэмэгдэж бодогдохгүй.

 

510 тусгай дугаарт М үсгийг мессэжээр илгээнэ.

  • Өмнөх сарын төлбөрийн мэдээллийг авахын тулд 510 дугаарт YYYYMM гэсэн мессэжийг илгээнэ. Жишээ нь: 2014 оны 5-р сарын төлбөрийн мэдээллийг авах бол 510 дугаарт 201405 гэж илгээнэ.

Хэрэглээний алхам

  • Ярианы тариф нь хот хооронд болон хот доторх ярианд эхний 60 секунд бүрэн ба бүрэн бусаар, 61 дэх секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секунд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Хөдөлгөөнт интернетэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайтын үнээр, 11 дэх килобайтаас  эхлэн 1 килобайтын үнээр тооцогдоно.

Төлбөр

  • Хэрэглэгчийн төлбөрийг тухайн сарын 1-нээс 31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-нд нэхэмжилнэ.
  • Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын суурь хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлтүүд, НӨАТ болон төлбөрийн үлдэгдэл зэргээс бүрдэнэ.

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах

  • Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ үү.
  • Дугаараа байгууллагын эсвэл хувь хэрэглэгчийн гэрээнээс шилжүүлж авсан бол гэрээ шилжүүлснээс өмнөх саруудын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээний өмнөх эзэмшигчид гаргаж өгнө.
  • Дараа төлбөрт хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,  сүүлийн 6 хүртэлх сарын хэрэглээний хураангуй жагсаалтаа авах боломжтой.
  • Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой. /2015.05.01-нээс/

    • 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                            1000 ₮
    • 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                            2000 ₮
    • 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл                3000 ₮

Түр хугацаанд ашиглахгүй болсон дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр 1-12 сар хүртэлх хугацаанд суурь хураамж нэхэмжлэхгүйгээр хадгалах төлбөрт үйлчилгээг хэлнэ. Дугаар хадгалах үйлчилгээг 3 хүртэлх сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд та 560 дугаарт “ON” гэсэн мессэжийг илгээн эсвэл Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан идэвхжүүлээрэй. 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

 

ДУГААР ХАДГАЛАХ ХУГАЦАА ҮНЭ ТАРИФ /НӨАТ БАГТСАН/
Бүх дугаар 1-12 сар хүртэл Эхний 3 сар үнэгүй 4 дэх сараас сар тутам  5’000₮

 

Санамж:

Төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр нэхэмжлэгдсэнээс хойш 3 сарын дараа тухайн дугаарыг цуцлахыг анхаарна уу.

СИМ сэргээх

  • Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаараа жилд нэг удаа үнэ төлбөргүй сэргээнэ. Тухайн жилдээ дахин дугаар сэргээх бол 3000₮ -н төлбөр төлнө.

Дугаар түр хаах

  • Та түр хаалгасан болон хадгалуулсан дугаараа сэргээхийн тулд өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ.
  • Хэрэглэгч дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд үйлчилгээний танхимд өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж дугаараа түр хаалгана.
  • Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг түр хаасан тохиолдолд үйлчилгээний үнэ бүтнээр тооцогдоно.
  • Хэрэглэгчийн дугаарын бүртгэл бүрэн хийгдсэн нөхцөлд Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан дугаар түр хаалгах боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийг баталгаажуулах зорилгоор нэмэлт асуултад хариулахыг анхаарна уу.

Багц солих

Хосолсон төлбөрт үйлчилгээнд ашиглаж буй багцаа солих хүсэлтэй бол үйлчилгээний зааланд цахим үнэмлэхтэйгээ ирж хүсэлт гаргах бөгөөд хүсэлт гаргасан өдөр таны багц солигдоно.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс хосолсон төлбөрт үйлчилгээнд шилжих шалгуур:

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар тухайн хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй байх
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний эрх идэвхтэй байх
  • Хосолсон төлбөрт багц руу шилжихэд дансан дахь нэгжийг хэвээр үлдээнэ.
  • Багц шилжих үеийн дансан дахь хоногийн үлдэгдлийг тухайн өдрөөс эхлэн 180 хоног хадгалах ба 181 дэх хоногоос үлдэгдэл хоногийг устгана.

Гэрээ шилжүүлэх

  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх гарсан өдрөөс хойш тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн төлбөр тооцоог дуусгавар болгосон байна.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн өмнөх сараас шилжин ирсэн ашиглаагүй үлдсэн ярианы минут устахыг анхаарна уу.

Үйлчилгээг хаах

Дараах үндэслэлээр хэрэглэгчид урьдчилсан сануулалгүйгээр үйлчилгээг хаана. Үүнд:

  • Хэрэглэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хэрэглэгчийн үйлчилгээг хэсэгчлэн болон бүтнээр хаана. 
  • Хэрэглэгч зүй зохисгүй хэрэглээ хийсэн бол 

Зүй зохисгүй хэрэглээ гэдэг нь Хэрэглэгч нэг доор их хэмжээгээр текстэн болон дуут мессэж илгээх, өгөгдөл дамжуулах, гар утас болон сим картанд нэмэлт программ хангамж суулгах, бусад төхөөрөмжтэй холбох зэргээр үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй нөхцөлөөр үйлчилгээг хөрвүүлэн хэрэглэх, гар утас /төхөөрөмж, сим картаа дотуур холбоо болгон ашиглах зэргээр хэрэглэхийг ойлгоно.

Үйлчилгээг цуцлах, зогсоох

Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээ цуцлах

  • Гэрээ цуцлах хүсэлтийг гэрээ эзэмшигч өөрийн биеэр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /төрсний гэрчилгээ, гадаад паспорт/-ын хамт үйлчилгээний салбарт ирнэ.
  • Гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний бүх төлбөрийг төлсний дараа
  • Цуцлах хүсэлт гаргасан сарын багцын суурь хураамжийг бүтэн нэхэмжилж, дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.

Мобикомын зүгээс гэрээ цуцлах

  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн дугаарыг төлбөрөөс хаагдсан сарыг оруулалгүй 3 сар хадгалан, 4 дэх сарын 1-нд автоматаар цуцална.
 
  • Хосолсон төлбөрт үйлчилгээний Hybrid багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү