Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч, түнш байгууллагууд аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

 

20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Мобиком Корпораци ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн бизнес эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагч тантай үргэлж нээлттэйгээр хамтран ажилласаар ирлээ.

Бид өнөөдрийн байдлаар олон улсын 120 орчим, дотоодын 380 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Манай компани бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгохдоо нээлттэй, ёс зүйтэй, шударга байх зарчмыг баримтлан ажилладаг. Бид Монгол Улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд үндэсний үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй түлхүү хамтран ажиллах бодлогыг баримталж байна. Иймд эрхэм таныг Мобиком Корпораци ХХК-тай бизнесийн таатай орчинд харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна.


Таны бизнест амжилт хүсье!

Бэлтгэн нийлүүлэлтийн албаны захирал М.Ёшида

Мобиком Корпорацийн Бэлтгэн нийлүүлэлтийн бодлого

  • ЧАНАР, ЗАРДАЛ, ХУГАЦАА: Бид нийлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажилласнаар бүтээгдэхүүний чанар, зардал болон нийлүүлэх хугацааг чухалчилна.
  • ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД: Бэлтгэн нийлүүлэлтийн бүхий л үйл ажиллагаа нь дотоодын болон гадаадын хууль, дүрэм журам, гэрээний дагуу явагдах бөгөөд бид бүхий л нийлүүлэгчдэдээ эрх тэгш боломжийг олгоно.
  • ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭНЭ: Бид харилцан итгэлцэл, хүндлэл болон ойлголцол дээр суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг бий болгож хамтдаа хөгжинө.
  • АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ДЭЭДЭЛНЭ: Бэлтгэн нийлүүлэлтийн шатлал бүрт аюулгүй ажиллагааг үргэлж эрхэмлэнэ.
  • БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ: Нийлүүлэлтийнхээ гинжин хэлхээний туршид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг шаардахын сацуу ногоон инновацийг дэмжиж ажиллана.
  • МЭДЭЭЛЛИЙН ЧАНД НУУЦЛАЛ: Бэлтгэн нийлүүлэлтийн явцад олж авсан аливаа нууц мэдээллийг бид чандлан хадгална.

Нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт

Мобиком Корпораци нь худалдан авах бараа, үйлчилгээний хэмжээ, зах зээл дээрх олдоц, нийлүүлэгч компаниудын өрсөлдөөн зэргийг харгалзан бэлтгэн нийлүүлэгчдээ сонгон шалгаруулдаг ба байгууллагын Бэлтгэн нийлүүлэлтийн журмын дагуу ажиллана. 

Худалдан авалтын товч процесс

Бэлтгэн нийлүүлэгчээр онлайнаар бүртгүүлэх

Энэхүү онлайн бүртгэл нь:

  • Мобиком Корпорацитай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгыг хурдан шуурхай хүргэнэ 
  • Таны цаг завыг хэмнэнэ
  • Бизнесийн боломж олгоно

Учир нь танай компанийн болон санал болгох бараа үйлчилгээний мэдээлэл нь Мобиком Корпорацийн Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэст шууд хүрэх бөгөөд Нийлүүлэгчийн мэдээллийн санд хадгалагдан, шаардлагатай үед холбоо барин хамтран ажиллах саналыг хүргүүлэх болно.

Бүртгүүлэхдээ дээр заасан шалгуур үзүүлэлтийг хангасан гэдгээ баримтжуулах, баталгаажуулах шаардлагатай.

Бэлтгэн нийлүүлэгчээр уг хуудсанд бүртгүүлснээр та доорх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байна:

  • Компанийн тухай мэдээлэл, хамтран ажиллах санал, үнийн санал болон хүргүүлж байгаа бусад бүх мэдээлэл нь үнэн зөв бөгөөд уг мэдээллийн үнэн зөв эсэхт нийлүүлэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Мобиком Корпораци ХХК нь бүртгүүлсэн мэдээллийг бизнесийн зорилгоор ашиглах бүрэн эрхтэй.
  • Нийлүүлэгч нь хамтын ажиллагааны туршид гэрээний заалтын дагуу үүргээ биелүүлж ажиллана.
  • Хамтын ажиллагааны явцад хүлээж авсан бизнесийн нууц мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгална.

Таны оруулсан мэдээлэл зөвхөн танд харагдах бөгөөд өөрийн хуудаст нууц үгээр нэвтрэн, мэдээллийг засч, шинэчлэх боломжтой.

Нэвтрэх

Бараа, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэгч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна

Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Нийлүүлэгч болон гэрээлэгч нь олон улсын стандарт, Монгол улсын болон холбогдох бусад улсын хууль, дүрэм журам, компанийн худалдан авах үйл ажиллагаанд мөрдөгдөх бодлого, журмыг хүлээн зөвшөөрч түүнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах чадвартай байна.

Бизнесийн ёс зүй:

  • Монгол Улсын хууль, дүрэм журам болон эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрийг мөрдөж, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг байх
  • Аливаа бизнесийн шугамаар олж авсан мэдээллийн нууцыг чандлан сахих, задруулахгүй байх

ХАБЭА-ын шаардлага:

  • Нийлүүлэгч нь олон улс болон Монгол улсын ХЭМАББО стандарт шаардлага, Монгол улсын ХАБЭА-ын тухай хууль, бусад холбогдох тогтоомж болон Мобиком группын Үйл ажиллагаанд ХАБЭА-ын хяналт тавих журамд заасан шаардлагыг бүрэн хангахуйц бараа, үйлчилгээ нийлүүлэх нөөц, чадвартай байх
  • ХАБЭА-ын бодлого, төлөвлөгөөтэй, ХАБЭА хариуцсан ажилтантай, компанийн нэр лого бүхий ажлын тусгай хувцас, тухайн ажлын онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр ажилтнуудаа хангасан, эрсдлийг бууруулах төлөвлөгөөтэй ажилладаг байх

Байгаль орчны аюулгүй байдал:

  • Нийлүүлэгч нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, зөвшөөрөгдөх доод хэмжээнд сөрөг нөлөөг хамгийн бага байлгах бараа, үйлчилгээг нийлүүлэх
  • Бараа, үйлчилгээг нь ашиглах хугацаанд ирээдүйд гарч болзошгүй сөрөг нөлөөллийг боломжит хэмжээгээр бууруулахаар тооцоолсон байх, бодлоготой байх

Ил тод, шударга байх:

  • Нийлүүлэгч нь баримт бичиг болон санхүүгийн тайлан зэрэг мэдээллээ үнэн зөвөөр тайлагнах, мэдээлэл авах боломжтой байх
  • Санаатай болон санамсаргүй байдлаар груп компанийн ажиллагсад, шийдвэр гаргагчдад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, бусад үнэ бүхий зүйлсийг үнэ төлбөргүй өгөх, амлах зэрэг шударга бус аргаар нөлөөлөхгүй байх

Мобиком Корпораци ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хөдөө орон нутгийн 20 сум, суурин газрын сургууль, цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барьж байгуулах төслийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зорилгоор сонирхсон септик суурилуулах эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Сүүлийн 3-с доошгүй жилийн хугацаанд септик чиглэлийн барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх.
  • Барилгын гадна болон дотоод сантехникийн угсралтын тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагааа явуулах боловсон хүчний чадавхитай байх.
  • Хамтран ажиллах санал ирүүлэх тухай баримт бичиг, материалыг 2017 оны 04-р сарын 07-ны 12:00 цагаас өмнө доорх хаягаар нэг бүрийг нь 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр худалдан авах бөгөөд баримт бичгийн шаардлага хангасан  гүйцэтгэгчээс Хамтран ажиллах саналыг 2017 оны 04 сарын 21-ны өдрийн 12 цагаас өмнө битүүмжлэн хүлээн авна.

Хаяг: 


МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ийн Төв байр
Хаяг:               Самбуугийн гудамж-47, Чингэлтэй Дүүрэг, Төв байр
Байршил:        Тэди төвийн баруун урд, EXE төвийн зүүн талд
И-мэйл:           wash@mobicom.mn
Вэбсайт:          www.mobicom.mn

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ийн төв байр

ХАЯГ:             Самбуугийн гудамж -47, Чингэлтэй Дүүрэг, Төв байр

БАЙРШИЛ:     ТЕДИ төвийн баруун урд талд

И-МЭЙЛ:         procurementd@mobicom.mn

УТАС:             976-75759944

ФАКС:             976 -11 -319179