Нийгмийн хариуцлага

Мобиком Корпораци үүсэн байгуулагдсанаасаа хойш 20 жилийн хугацаанд 5.5 тэрбум гаруй төгрөгийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө зарцуулжээ. Компани дангаар болон бусадтай хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, хандив, ивээн тэтгэлэг, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгогдсон олон олон арга хэмжээ хөтөлбөрүүд байгааг товчлон заримаас нь дурдвал:

Нийгмийн хариуцлага

Мобиком Корпораци үүсэн байгуулагдсанаасаа хойш 20 жилийн хугацаанд 5.5 тэрбум гаруй төгрөгийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө зарцуулжээ. Компани дангаар болон бусадтай хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, хандив, ивээн тэтгэлэг, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгогдсон олон олон арга хэмжээ хөтөлбөрүүд байгааг товчлон заримаас нь дурдвал:

Үдийн цай төслийг анх нийслэл хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн ба төслийн хугацааны үр дүнд сурагчдын хичээл таслалт, хоцролт 100% арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн. Энэ ч утгаар нь тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ-аас дэмжин улс даяар бага, дунд ангийн бүх сурагчдад үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болно.
 

The Mobi-Aspiration Program, a project targeted at the equipping secondary schools and teachers with computers, high-speed Internet, projectors and e-training to improve education management and the learning and teaching experience. The program was implemented in 19 schools of the Bayanzurkh District of Ulaanbaatar, 5 schools in each of Gobi-Altai and Dornogobi provinces as well as in the schools of Tsogttsetsii County in Umnugobi Province.  The new technology enabled schools to simplify activities and save money by minimizing the use of paper.

In the 2007, MobiCom provided about 30,000 children with an opportunity to study in a comfortable environment by repairing 19 public secondary schools and kindergartens in Ulaanbaatar.

The secondary school No. 24 in the Chingeltei District of Ulaanbaatar now has a model IT center at that school. The school is fully equipped with the latest advanced training equipment, Internet connection, an e-library and e-lesson, and web-based distance learning opportunities.

MobiCom has made several donations to provide much needed equipment and supplies to health institutions, including the provision of portable diagnostic equipment, an oxygen concentrator, a SARS diagnostic device and other supplies to the 2nd maternity hospital. We also equipped hospital No. 1 with a nano technology washing machine. MobiCom sponsored free medical checks for the elderly at other institutions.

MobiCom has sponsored many sports events, such as the annual chess tournament; donation of a complete set of equipment for the Mongolian shooting athletes that participated in the Athens Olympics; support for the basketball super league’s Sharks team of the University of Sciences and Technology; the traditional annual Walking Tour of university and college students; the public marathon named after the MobiCom Corporation; the Junior World Free Style Wrestling Championship organized in Mongolia; sumo wrestlers matches; rewards and travel costs of the Para - Olympics athletes; bowling, archery and badminton competitions.

MobiCom has sponsored various Olympiads education and youth. It organized the state programming Olympiads, state mathematical Olympiads and international mathematical Olympiads and sponsored the costs of the successful children and teachers.

MobiCom provides soft loans every year to 50 college or university students studying in the fields of business management and engineering.

The children’s helpline initiated jointly by MobiCom and World Vision Mongolia delivers services for children at risk.  Services includes psychological counseling, training, inquiry service and 24 hour emergency assistance to youth, parents and teachers with the support of the National Agency for Children. MobiCom provides technical support and software to the Children’s Helpline Center.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци 20 жилийнхээ ойгоор буюу 2016 онд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 1,000 мод тарьж “Моби Төгөл”-ийг байгуулсан билээ. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон агаарын бохирдолтой тэмцэх, ногоон орчныг нэмэгдүүлэх их үйлст нэгдэн байгуулсан энэхүү төгөлдөө Мобикомчууд усалгаа арчилгааг тогтмол хийдэг. 

Тариад л орхих биш, жил бүр байнгын арчилгаа усалгаатай байж мод ургамал цаашид эрүүл ургах үндэс нь болно. Модыг эхний хоёр жил сайн арчилж чадвал дараагийн жилүүдэд бие даан ургах чадвартай болно гэж мэргэжилтнүүд хэлсэн байдаг. Энэ жил 3 нас хүрч байгаа “Моби Төгөл” маань Улаанбаатар хотынхоо ирээдүйд цэвэр агаар бэлэглэхээр өндийн ургасаар байна. Энэхүү байгууламж нь ирэх 20 жилд 40,000 гаруй хүнд хүрэлцэхүйц цэвэр агаар, хүчил төрөгч бэлэглэх юм.

Text Box:  Технологи хөгжихийн хэрээр эрүүл мэндийн салбар, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ илүү цогц болж нэгдсэн, цахим хэлбэрт шилжиж байгааг бид бүгд мэдэх билээ. Эрүүл мэндийн салбарыг дэмжих зорилгоор Нийслэлийн томоохон эмнэлгүүдийн нэг болох Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд Мобиком Корпораци өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан 20 компьютерыг хандивлах үйл ажиллагаа боллоо.

Text Box:  Тус төв нь жилдээ 100 мянга орчим иргэдэд үйлчилдэг бөгөөд энэхүү хандив нь тус эмнэлгийг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, улмаар тус төвийн тасралтгүй, хэвийн, хүртээмжтэй үйл ажиллагааг явуулахад багахан ч гэсэн дэм болно гэдэгт итгэж байгаагаа Мобиком Корпораци итгэлтэй байна.  

Мобиком Корпораци үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийсэн бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү дэмжин ажилласаар ирсэн билээ. Жишээ дурдахад, өмнө нь Мобиком Корпораци алслагдсан сумын сурагчдыг интернэтэд холбох зорилгоор 17 сумын сургуульд нийт 81 компьютерийг хандивлаж байсан юм. 

Мобикомын хандивын ажил үүгээр дуусахгүй үргэлжлэн 90 жилийн түүхэн ой нь тохиох гэж буй Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын тэргүүний 9-р цэцэрлэгт мөн нийслэлийн 65-р сургууль зэрэг олон газарт компьютер хандивласан юм. 

Монгол Улсын тэргүүлэгч харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт 25 ширхэг ой хээрийн түймэр унтраагч үлээгч багажийг 2015 онд хандивлан өгсөн байна.

Бид өмнө нь хиймэл дагуулын холбооны төхөөрөмж бэлэглэх, олон нийтэд зориулсан мэдээлэл түгээх зэрэг чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газар болон түүний орон нутаг дахь салбар байгууллагуудтай хамтран ажиллаж байсан арвин түүхтэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт дэмжлэг үзүүлж байгаадаа туйлын таатай байна. Энэхүү төхөөрөмжүүдийн тусламжтайгаар манай зоригт аврагчид олон мянган хүний амь нас, эд хөрөнгө, бэлчээр нутаг, ой мод, буянт малыг авран хамгаалж боломж бүрдэж байгаа юм

Мобиком Корпораци Улаанчулуут дахь хогийн цэг дээр ажиллаж амьдардаг эмзэг бүлгийн иргэдийн хүүхдүүдэд туслах зорилгоор 26 сая төгрөгийг Вэлүү санд хандивлалаа. Энд амьдардаг иргэд хогийн цэг дээрээс дахин боловсруулдаг хаягдал түүж, амьдралаа залгуулж байх хооронд тэдний хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ ганцаараа эсвэл эцэг эхийн адил хүнд хөдөлмөр эрхэлдэгМобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Манай корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг уламжлалтай. Бид Улаанбаатар хотын хамгийн хэцүү амьдралтай, нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийг байрлах байртай болгох, хооллох, боловсрол олгох, асран халамжлах үйл ажиллагаа явуулдаг Вэлүү сантай хамтрах болсондоо их баяртай байна” гэв.

Одоогийн байдлаар Велүү сангийн “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт жар гаруй нэн ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийг долоо хоногийн таван өдөр хооллож ундлан, асран халамжилж сургалтад хамруулж байна. Улаанчулуутад амьдардаг 250 гаруй өрхүүдийн ихэнх нь хотод нүүж ирсэн малчид бөгөөд бүртгэлгүй, баримт бичгийн зөрчилтэй тул ажил олоход нь хүндрэлтэй байдаг. Түүнчлэн энд аливаа нийгмийн халамж үйлчилгээ байхгүй тул хүүхдүүд нь эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдах бололцоогүй байдаг. “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт хүүхдүүдийг өвлийн улиралд дулаан байранд байлган, өдөрт дөрвөн удаа шим тэжээлтэй хоолоор хооллож, олон төрлийн сургалтад хамруулж байна. Мөн тус цэцэрлэг нь нийгмийн эмзэг бүлгийн найман хүнийг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хянах, хүнс тэжээлд нь хяналт тавьдаг ажилтнаар ажиллуулдаг. Вэлүү сан нь аливаа хандивын мөнгийг үйл ажиллагааны зардалд зарцуулдаггүй бөгөөд зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зориулдаг байна.

Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, боловсрол олгох чиглэлээр Вэлүү сантай урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил бид “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэн, МУГЖ И.Одончимэгийн Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд боловсрол олгох санаачилгыг дэмжин 80 сая төгрөгийн санхүүжилт олгосон билээ

Байгалийн гамшгийн улмаас бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрээд байгаа Балба Улс дахь Apple-ын албан ёсны борлуулагч GNC компанийн хүсэлтээр Мобиком Корпораци тус компаниас Балба Улсад борлуулахаар захиалсан байсан iPhone загварын утаснуудыг худалдан авч туслалцаа үзүүлж байна.

GNC компани нь Балбад болсон газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд Apple компанитай албан ёсоор хамтран ажилладаг дэлхийн бусад орны борлуулагч компаниудад өөрийн агуулах дахь iPhone брэндийн гар утаснуудыг нь худалдан авч тусламж үзүүлэхийг санал болгоод байсан юм.

“Байгалийн гамшиг нь аливаа улс орны хил хязгаар, хөгжил дэвшлээс үл хамааран онц их хэмжээний хохирол учруулдаг бөгөөд Мобиком Корпорацийн зүгээс Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын гишүүний хувьд өөрийн үүргээ биелүүлэн, Балба Улсын харилцааны салбарт дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэллээ.

Дашрамд дурдахад, Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг байгалийн гамшгийн үеэр Эверестийн оргилд авирахаар Балбыг зориод байсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийн 4, 5 дугаар сарын олон улсын роуминг үйлчилгээний төлбөрийг 100 хувь хөнгөлсөн билээ.

2014 онд Мобиком Корпораци Нийслэлийн захирагчийн албатай хамтран “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан,  баригдаж буй обьектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой UB Construction Апликейшн  ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, замын ажлууд дээр Нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийн мэдээллийг иргэдэд хүргэж байна.