Мобиком Корпорацийн Нийгмийн Хариуцлагын үндсэн чиглэл

 

Монгол улсын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпорацийн 2017-2018 онуудад баримтлах Компанийн нийгмийн хариуцлагын үндсэн чиглэл нь:

  1. Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, тэдний тав тухтай сурч амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн сайжруулах
  2. Монгол Улсад нэн ховор ан амьтдын (онцгойлон Говийн их баавгай - Мазаалай) амьдрах орчин нөхцөлийг сайжруулах

Мобиком Корпораци нь 2014 онд Компанийн нийгмийн хариуцлагын бодлогоо шинэчлэн баталж байсан юм. Энэхүү бодлогын хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ цаашид хоёр жил тутамд шинэчлэн батлаж байхаар тогтсон бөгөөд 2014-2016 онд Мобиком Корпорацийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь “Монгол улсын ирээдүй болсон Хүүхэд, багачуудын сурах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэх” хэмээн тогтсон юм.

Дээрх үндсэн чиглэл нь Монгол Улсын алслагдсан бүс нутгийн сумын сургуулиудад сурч, амьдарч буй хүүхдүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг томоохон хот, суурин газрын орчин нөхцөлд ойртуулах, сурагчдын дунд гардаг элдэв халдварт өвчний тархалтыг бууруулах, эрүүл аюулгүй, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэхэд мөн Хүүхдийн эрхийн болон хамгааллын үйлчилгээг харилцаа холбооны технологийг ашиглан хүргэхэд оршиж байгаа юм. Мөн сурагчдын суралцах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хүмүүжил соёлын чухал нөлөөтэй болохыг Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж буй Хүүхдийн тусламжийн утас 108 болон Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл, Зүрх бүхний төлөө зорилтот  төслүүдийн үр дүнгээс харах боломжтой билээ.

Харин 2016 онд говийн их баавгай –Мазаалайг хамгаалах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээр нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ нэмж тодорхойлох шаардлагатай тулгарсан юм. Говь цөлийн бүсэд амьдардаг дэлхийд цорын ганц төрөл зүйл нь Мазаалай бөгөөд энэхүү нэн ховор амьтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, бүрдүүлэхийн төлөө БОНХЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Олон улсын баавгай судлалын нийгэмлэг, Говийн их дархан цаазат газар зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. 

 

Төслийн товч тайланг үзэх бол тайлан тус бүр дээр дарна уу

 

         

 

 

 

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap