Мобикомын Дата багц идэвхжүүлээгүй  болон бусад операторын хэрэглэгч MobiNet Wi-Fi цэнэглэгч карт ашиглах боломжтой байх уу?

Боломжтой. MobiNet Wi-Fi цэнэглэгч карт худалдан авч ашиглах боломжтой байна.

 

Бусад операторын хэрэглэгч 593 тусгай дугаар мессэж илгээн WiFi багцыг авах боломжтой юу?

Боломжгүй. Зөвхөн Мобикомын дугаартай хэрэглэгч 593 дугаарт харгалзах хүсэлтийг илгээж MobiNet Wi-Fi – г идэвхжүүлэх боломжтой байна.

 

Мобикомын дугаартай хэрэглэгч 593 дугаар хүсэлт илгээхэд төлбөртэй юу?

Үгүй. 593 дугаарт мессэж илгээхэд үнэ төлбөргүй.

 

Хэрэглэгч худалдаж авсан MobiNet Wi-Fi –н User name/ password -оор өөр өөр төхөөрөмжөөр интернэт ашиглаж болох уу?

Болно. Хэрэглэгч нэг картын эрхээр олон төрлийн төхөөрөмж ашиглаж болно. Харин нэгэн зэрэг тухайн эрхээр  зөвхөн нэг төхөөрөмжөөр Wi-Fi сүлжээнд холбогдоно.

 

MobiNet Wi-Fi – г идэвхжүүлсэн хэрэглэгч дуусах хугацаагаа хэрхэн шалгах боломжтой вэ?

Хэрэглэгчийн  MobiNet Wi-Fi  багцын дуусах хугацаа WEB LOGIN дээр харагдана.

 

Дээрх 4 төрлийн багцыг идэвхжүүлсэн хэрэглэгч зөвхөн Mobinet Wi-Fi бүсэд ашиглах уу?

Тийм. 

 

MobiNet Wi-Fi-д ямар хурдаар холбогдох вэ?

MobiNet Wi-Fi бүсэд 2Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдоно.

 

MobiNet Wi-Fi-н эрхээр хэдэн төхөөрөмжөөр зэрэг орж болох вэ?

MobiNet Wi-Fi бүсэд холбогдох хэрэглэгч 2 төхөөрөмжөөр зэрэг холбогдох боломжтой.

 

Хэрэглэгчийн авсан нэвтрэх эрхэд хүчинтэй хугацаа гэж байгаа юу?

Мобикомын 3G дата багцтай бол дата багцынхаа хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi үнэгүй ашиглах боломжтой.

 

Wi-Fi үнэгүй ашиглахдаа дата багцын хугацаа дуусаагүй үлдэгдэл нь дууссан үед ашиглаж болох уу?

Болно. Гэхдээ: Анх Wi-Fi эрх авч байгаа тохиолдолд дата багцын үлдэгдэл  дуусаагүй байх ёстой. Эрх авсных нь дараа үлдэгдэл нь дууссан байсан ч дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.

 

Хурдны дээд хязгаар 2Mbps гэсэн байна. Нэг эрхээр 2 төхөөрөмжнөөс хандалт хийхэд хурд хуваагдах уу? Яаж хуваагдах вэ?

Үгүй. Хурд хуваагдахгүй. Нэг төхөөрөмжнөөс холбогдох дээд хурд нь 2Mbps байна.

 

Wi-Fi хамрах хүрээ хэрхэн тогтоогдсон бэ? Төхөөрөмжөөс хэдэн метрийн радиустай вэ?

  • Дотор байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно
  • Гадна байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 75-100 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 100-125 метр дотор холбогдоно
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал бол дээрх зай багасна.

 

Нэвтрэх хуудас нь автоматаар дуудагдахгүй байна?

Зарим төхөөрөмжийн үйлдлийн систем нь MobiNet Wi-Fi-н автоматаар дуудагддаг вэб хуудсыг дэмждэггүй. Хэрэв Wi-Fi-д холбогдсны дараа нэвтрэх хуудас нь автоматаар нээгдэхгүй бол дурын хөтөч ашиглан wifizone.mobinet.mn хуудсыг дуудна уу.

 

Миний “iPhone 4S” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирэхгүй байгаа хэрнээ хажуугийн хүний “iPhone 5” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирээд байна. Яагаад?

Ихэнх MobiNet Wi-Fi-н төхөөрөмж нь 2.4ГГц давтамж дээр ажилладаг. Харин зарим байршилд суурилуулсан MobiNet Wi-Fi нь 5ГГц давтамжаар цацдаг тул 5ГГц Wi-Fi дэмждэггүй төхөөрөмжүүдээс хандах боломжгүй байдаг. Та ЭНД дарж 5ГГц дэмждэг утасны жагсаалтыг үзнэ үү. Хэрэв хэрэглэгчийн төхөөрөмж дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр нь гарч ирэхгүй бол 5ГГц дэмждэггүй гэж ойлгож болно.

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap