Дараа төлбөрт  үйлчилгээний нөхцөл

Шинэ хэрэглэгч болох: Та Мобикомын дараа төлбөрт дугаарын хэрэглэгч болохыг хүсвэл цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирж Миний Моби багцаас сонгоно уу. Багцын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Дараа төлбөрт шинэ хэрэглэгч бүртгэлийн хураамж төлж, сонгосон багцаасаа хамааран харилцан адилгүй барьцаа төлбөр байршуулна.

Барьцаа гэдэг нь хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийг авлагын эрсдлээс хамгаалах үүднээс хэрэглэгчийн байршуулсан мөнгийг хэлнэ.

Байгууллагын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү:

  • Гэрээг байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч албан ёсны тамга, тэмдгээр баталгаажуулсан итгэмжлэлтэй байх (итгэмжлэлийг гэрээнд хавсаргах)
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Албан ёсны тамга, тэмдэг бүхий үйлчилгээ олгохыг хүссэн албан бичиг

Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээнд шилжих боломжтой

Хэрэв та, таныг бусдад илэрхийлдэг урьдчилсан төлбөрт дугаараараа дараа төлбөрт үйлчилгээнд шилжих бол тухайн дугаарыг ашигласан хугацаанаас хамаарч бүртгэлийн хураамжийг дараах байдлаар хөнгөлнө. 

НӨХЦӨЛ МИНИЙ МОБИ
12 сараас дээш хугацаанд ашигласан хэрэглэгч 100%

Багцад дагалдах хэрэглээний эрх гэж юу вэ?

Энэ нь тухайн хэрэглэгчийн ашиглаж буй багцын сарын хураамжид дагалдаж буй хэрэглээний эрх юм.

Багцад дагалдах эрх Яриа
  • Мобикомын сүлжээн дэх болон Мобиком Корпораци ХХК-тай харилцан холболт бүхий бусад операторын сүлжээ рүү ярих
Мессэж
  • Сүлжээндээ мессэж бичих эрхэд зөвхөн Мобикомын үүрэн холбоонд бичсэн мессэж тооцогдоно.
  • Сүлжээ харгалзахгүй мессэж бичих эрхэд Мобикомын сүлжээн дэх мессэж болон Мобиком Корпораци ХХК-тай харилцан холболт бүхий бусад операторын сүлжээ рүү бичсэн мессэж хамаарна.
Дата
  • Багцын хураамжаас хамааран ялгаатай дүнгээр сар бүр тогтмол олгогдох буй дата багц
Багцад дагалдах эрхээс гадуурх хэрэглээ Яриа
  • Байгууллагын групп яриа, урамшууллын ярианы минут, роуминг яриа, олон улсын яриа, тусгай дугааруудын яриа хамаарна.
Мессэж
  • Олон улсын мессэж
  • Мобикомын болон Мобикомын үйлчилгээ идэвхжүүлэлтийн тусгай дугаарын мессэж
  • Мобикомын бус төлбөрт лавлах болон тусгай дугаарын мессэжүүд орно.
Дата
  • Дата роуминг
  • Гэрээгээр худалдан авсан дата багц
  • Хэрэглэгч хүсэлт илгээн худалдаж авсан дата багцын хэрэглээнүүд нь тус тус багцад дагалдах дата эрхээс тооцогдохгүй.
Бусад
  • VAS, контент, нэмэлт дата багц, нэмэлт үйлчилгээ, нэгж шилжүүлэлт зэрэг хэрэглээнүүд хамаарна.

Сарын хураамж гэж юу вэ?

  • Сарын хураамж гэж хэрэглэгчийн сонгосон багцын үнэ ба бусад нэмэлт хураамжаас бүрдэх сар тутам тогтмол төлөх төлбөрийг хэлнэ.
  • Сарын хураамж нь доорх нөхцөлүүдээс бусад тохиолдолд хэрэглэгчийн хэрэглээ хийсэн эсэхээс үл хамааран сар бүр нэхэмжлэгдэнэ. Үүнд:
    • Хэрэглэгч дугаар хадгалуулах үйлчилгээ авсан;
    • Хууль болон гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар хэрэглэгчийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон.
  • Дээрх сарын хураамж төлөхгүй нөхцөлүүд нь хэрэглэгчийн лизингээр худалдан авсан барааны төлбөр төлөлт, гэрээгээр тогтмол худалдан авдаг бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарахгүй.
  • Сарын дундуур шинээр хэрэглэгч болж гэрээ байгуулсан тохиолдолд үйлчилгээний үнийг тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлэн нэхэмжлэх бөгөөд багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
  • Дугаарын төлбөрөөс хаагдсан тухайн сарын хураамжийг бүтэн нэхэмжилнэ.

Хэрэглээ хийгээгүй сарын хураамж

Хэрэглэгч сарын туршид гарах хэрэглээ хийгээгүй тохиолдолд дараах хүснэгтийн дагуу хэрэглээ хийгээгүй сарын хураамжийг нэхэмжилнэ.

Хэрэглээ хийгээгүй сарын хураамж 9,900₮

Санамж:

  • Гар утасны зээлийн гэрээ болон хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгчдээс сарын хураамжийг бүтнээр нь нэхэмжилнэ.
  • Нэмэлт үйлчилгээ болон гэрээт дата багцын сарын хураамж хэрэглээ хийгээгүй сарын хураамж дээр нэмэгдэж бодогдохгүй.

Хэрэглээний мэдээллээ хэрхэн шалгах вэ?

  • 510 тусгай дугаарт М үсгийг мессэжээр илгээнэ.
  • Өмнөх сарын төлбөрийн мэдээллийг авахын тулд 510 дугаарт YYYYMM гэсэн мессэжийг илгээнэ. Жишээ нь: 2016 оны 5-р сарын төлбөрийн мэдээллийг авах бол 510 дугаарт 201605 гэж илгээнэ.
  • Хэрэглээний мэдээллийг сар бүрийн 7-ноос хойш шалгах боломжтой.

Хэрэглээний алхам

  • Ярианы тариф нь хот хооронд болон хот доторх ярианд эхний 60 секунд бүрэн ба бүрэн бусаар, 61 дэх секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секунд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундийн алхмаар тооцогдоно.
  • Хөдөлгөөнт интернетэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайтын үнээр, 11 дэх килобайтаас  эхлэн 1 килобайтын үнээр тооцогдоно.

Төлбөр

  • Хэрэглэгчийн төлбөрийг тухайн сарын 1-нээс 31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-7-ны хооронд нэхэмжилнэ.
  • Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлтүүд, НӨАТ болон төлбөрийн үлдэгдэл зэргээс бүрдэнэ.
  • Үйлчилгээний төлбөрөө дараа сарын 20-ны дотор төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлсөн тохиолдолд дараа сарын төлбөрөөс 5% хөнгөлөлт эдэлнэ.
ТӨЛБӨР ТӨЛӨХ ХУГАЦАА ХӨНГӨЛӨЛТИЙН ХУВЬ
Нэхэмжилсэн сарын 20-ны дотор 5%

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах

  • Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ үү.
  • Дугаараа байгууллагын эсвэл хувь хэрэглэгчийн гэрээнээс шилжүүлж авсан бол гэрээ шилжүүлснээс өмнөх саруудын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээний өмнөх эзэмшигчид гаргаж өгнө.
  • Дараа төлбөрт хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,  сүүлийн 6 хүртэлх сарын хэрэглээний хураангуй жагсаалтаа авах боломжтой.
  • Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.

  • 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                            1000 ₮
  • 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                            2000 ₮
  • 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл             3000 ₮ 

Дугаар хадгалах үйлчилгээ

Түр хугацаанд ашиглахгүй болсон дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр 1-12 сар хүртэлх хугацаанд хураамж нэхэмжлэхгүйгээр хадгалах төлбөрт үйлчилгээг хэлнэ. Дугаар хадгалах үйлчилгээг 3 хүртэлх сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд та 560 дугаарт “ON” гэсэн мессэжийг илгээн эсвэл Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан идэвхжүүлээрэй. 3-с дээш сарын хугацаанд хадгалуулах тохиолдолд 4 дэх сараас эхлэн сар бүр 5000 төгрөгөөр дугаараа хадгалуулах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт бичиг баримтын хамт ирж дугаар хадгалуулах үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

ДУГААР ХАДГАЛАХ ХУГАЦАА ҮНЭ ТАРИФ /НӨАТ БАГТСАН/
Бүх дугаар 1-12 сар хүртэл Эхний 3 сар үнэгүй 4 дэх сараас сар тутам  5’000₮

Санамж:

  • Дараа төлбөрт iPhone багцын хэрэглэгч дугаар хадгалуулах боломжгүй.
  • Төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр нэхэмжлэгдсэнээс хойш 3 сарын дараа тухайн дугаарыг цуцлахыг анхаарна уу.>

Дугаар түр хаах

  • Хэрэглэгч дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд үйлчилгээний танхимд өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж дугаараа түр хаалгана.
  • Хэрэглэгчийн хүсэлтээр дугаарыг түр хаасан тохиолдолд сарын хураамж бүтнээр тооцогдоно.
  • Хэрэглэгчийн дугаарын бүртгэл бүрэн хийгдсэн нөхцөлд Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан дугаар түр хаалгах боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийг баталгаажуулах зорилгоор нэмэлт асуултанд хариулахыг анхаарна уу.

Багц солих

Дараа төлбөрт үйлчилгээнд ашиглаж буй багцаа солих хүсэлтэй бол үйлчилгээний зааланд цахим үнэмлэхтэйгээ ирж хүсэлт гаргах бөгөөд хүсэлт гаргасан өдөр таны багц солигдоно.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээнд шилжих

Шалгуур:

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар тухайн хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй байх
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний эрх идэвхтэй байх
  • Дараа төлбөрт багц руу шилжихэд дансан дахь нэгж устах бөгөөд дараа сард хэрэглэгчийн шилжин орсон багцын төлбөрийн нэхэмжлэхийн дүнгээс нэгжийн дүнгээр (1 нэгжийг 1 төгрөгөөр үнэлнэ) хөнгөлөлт олгоно.
  • Багц шилжих үеийн дансан дахь хоногийн үлдэгдлийг тухайн өдрөөс эхлэн 180 хоног хадгалах ба 181 дэх хоногоос үлдэгдэл хоногийг устгана.

Гэрээ шилжүүлэх

  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх гарсан өдрөөс хойш тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн төлбөр тооцоог дуусгавар болгосон байна.
  • Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн өмнөх сараас шилжин ирсэн ашиглаагүй үлдсэн ярианы минут устахыг анхаарна уу.

Үйлчилгээ хаах

Дараах үндэслэлээр хэрэглэгчийн гарах хэрэглээг эхлээд хаах ба дараа нь орох хэрэглээг бусад бүх үйлчилгээний хамт хаана.

  • 1000₮-с дээш төлбөрийн үлдэгдэлтэй.
  • Хэрэглэгч зүй зохисгүй хэрэглээ хийсэн.

Зүй зохисгүй хэрэглээ гэдэг нь Хэрэглэгч нэг доор их хэмжээгээр текстэн болон дуут мессэж илгээх, өгөгдөл дамжуулах, гар утас болон сим картанд нэмэлт программ хангамж суулгах, бусад төхөөрөмжтэй холбох зэргээр үйлчилгээний нөхцөлд тусгагдаагүй нөхцөлөөр үйлчилгээг хөрвүүлэн хэрэглэх, гар утас /төхөөрөмж, сим картаа дотуур холбоо болгон ашиглах зэргээр хэрэглэхийг ойлгоно.

Үйлчилгээг цуцлах, зогсоох

Хэрэглэгчийн хүсэлтээр гэрээ цуцлах

  • Гэрээ цуцлах хүсэлтийг гэрээ эзэмшигч өөрийн биеэр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт /төрсний гэрчилгээ, гадаад паспорт/-ын хамт үйлчилгээний салбарт ирнэ.
  • Гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний бүх төлбөрийг төлсний дараа
  • Цуцлах хүсэлт гаргасан сарын багцын хураамжийг бүтэн нэхэмжилж, дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.

Мобикомын зүгээс гэрээ цуцлах

  • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн дугаарыг төлбөрөөс хаагдсан сарыг оруулалгүй 3 сар хадгалан, 4 дэх сарын 1-нд автоматаар цуцална.

 

   Мобикомын нэг хэрэглэгч урьдчилсан төлбөрт үйлчилгээний 5 дугаар болон хосолсон төлбөрт, дараа төлбөрт багцын 5нийтдээ 10 хүртэлх дугаар эзэмших боломжтой. Хэрэв та байгууллагын хэрэглэгч бол байгууллагын харилцагч хариуцсан менежерт хандана уу.

Барьцаа суутгах

  • 3 болон түүнээс дээш сарын хугацаанд төлбөрийн үлдэгдлээ барагдуулаагүй тохиолдолд хэрэглэгчийн барьцааг төлбөрийн үлдэгдэлд суутгана.
  • Барьцааг төлбөрийн үлдэгдэлд суутгуулсан хэрэглэгч үйлчилгээг дахин ашиглахын тулд тухайн багцад харгалзах барьцааг дахин байршуулна.
  • Роуминг үйлчилгээний эрх нээлгэх хэрэглэгч улс хоорондын ярианы эрхийн барьцаа байршуулсан бол Роуминг үйлчилгээний барьцааны зөрүү, улс хоорондын ярианы эрхийн барьцаа байршуулаагүй бол Роуминг үйлчилгээний барьцааг бүтэн байршуулна.

Дугаар сэргээх

  • Та түр хаалгасан болон хадгалуулсан дугаараа сэргээхийн тулд өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт ирнэ.
  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаараа жилд нэг удаа үнэ төлбөргүй сэргээнэ. Тухайн жилдээ дахин дугаар сэргээх бол 3000₮ -н төлбөр төлнө.

Дугаар солих

Дараа төлбөрт дугаарын хэрэглэгч сард 1 удаа дугаар солих боломжтой бөгөөд шинэ дугаарт ашиглаагүй минут шилжинэ. Дугаар солиход үнэ төлбөргүй.

Хэрэглээ хязгаарлах 

Хэрэглээ хязгаарлах нэмэлт нөхцөл нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн дугаарын хэрэглээг үе шаттайгаар мэдээлэх, хэрэглээ хязгаарлах түвшинд хүрсэн тохиолдолд гарах хэрэглээг хязгаарлах нэмэлт үйлчилгээ юм.

Мессэж

Таны илгээсэн мессэж 96 цагийн хугацаанд хадгалагддаг бөгөөд тус хугацаанд мессэж хүлээн авагч утсаа идэвхжүүлээгүй, утас холбогдох боломжгүй байсан тохиолдолд мессэж устана. 160 хүртэлх тэмдэгт 1 мессэжний тарифаар тооцогдоно. 160 тэмдэгтэд үсэг, тоо, зай болон бусад тэмдэг тэмдэглэгээнүүдийг тооцохыг анхаарна уу.

Дата багц 

Та дата багц авч ашиглах бол дата багц авсны дараа интернэт холболт болон гар утсаа унтрааж асаан ашиглана уу.Дата багцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

2 симтэй гар утас ашигладаг бол 

Хэрэв та 2 сим ордог гар утас ашигладаг бол сим 1 дээр Мобикомын дугаараа ашиглаж заншаарай. 

Жишээ нь: X Phone X4 утсан дээр 3G сүлжээ ашиглах сим картаа жижиг үүрэнд нь хийж ашиглах шаардлагатай. X Phone X4 маркын гар утсанд Мобикомын сим карттай цуг бусад операторын 3G сим ашиглах бол 3G сим картаа заавал жижиг үүрэнд нь хийж ашиглана. Бусад операторын сим картыг дангаар нь хийвэл код асуух ба тухайн кодыг буруу хийсэн тохиолдолд байнгын блоклогддог тул заавал Мобикомын сим карт байгаа тохиолдолд бусад операторын сим карт ажиллахыг анхаарна уу.

Дараа төлбөрт хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний нөхцөл, гэрээ:

  • МИНИЙ МОБИ багцын нөхцөлийн ЭНД дарж үзнэ үү
  • Signature багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
  • iPhone багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
  • MobiZone багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
  • Hybrid багцын нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
  • Олон улсын ярианы роуминг үйлчилгээний нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
  • Үүрэн холбооны дата үйлчилгээний нөхцөлийг ЭНД дарж үзнэ үү
  • Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг ЭНД дарж үзнэ үү
Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap