ГАР УТАС, ТӨХӨӨРӨМЖИЙН БАТАЛГААТ ЗАСВАР

Та Мобиком Корпораци ХХК-иас гар утас, төхөөрөмж худалдан авсан бол дараах санамж болон баталгаат засварын нөхцөлийг мөрдөнө үү.

 

САНАМЖ

  • Гар утас/төхөөрөмжийн тэжээл нь үйлдвэрийн тестийн цэнэгтэй ирдэг тул анхны цэнэглэлтийг бүрэн дүүртэл тасралтгүй цэнэглэсний дараа хэрэглээний горимд шилжинэ.
  • Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах төхөөрөмж залгахгүй байх, статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож, ноосон эдлэлтэй материалаас хол байлган, цэнэг үүссэний дараа төхөөрөмжтэй шууд харьцахгүй).
  • iPhone гар утас 0˚C-35˚C градуст хамгийн сайн ажиллах бөгөөд хамгийн тохиромжтой температур нь 22˚С юм.
  • Төхөөрөмжийг тасалгааны тогтмол температуртай (0˚С-18˚С температур) тоос шороогүй цэвэр орчинд байрлуулж, ус чийгнээс хол байлгана.
  • Зуны цагт гар утас/төхөөрөмжийг нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулна.
  • Хэрэглэгч гар утас засварын төвд хандахдаа гар утсан дахь хувийн мэдээллээ өөрөө урьдчилан хадгалсан байх шаардлагатай.
  • Samsung гар утсанд дагалдах баталгаат засварын номыг доорх баталгаат засварын хуудастай хамт авчирсан тохиолдолд засвар үйлчилгээ үзүүлнэ.

БАТАЛГААТ ЗАСВАРЫН НӨХЦӨЛ

  1. Доорх баталгаат засварын хуудас нь Мобиком Корпораци ХХК-иас худалдан авсан гар утас/төхөөрөмжид хамаарна.
  2. Хэрэглэгч гар утас засварын төвд хүчин төгөлдөр баталгаат засварын хуудсыг авчирсан тохиолдолд үйлчилгээ үзүүлнэ.
  3. Samsung загварын утас үйлдвэрийн гэмтэлтэй нь тогтоогдсон бол баталгаат хугацаанд гэмтсэн эд ангийг сольж өгнө. iPhone болон бусад загварын гар утас/төхөөрөмжийн хувьд үйлдвэрийн гэмтэлтэй нь тогтоогдсон бол баталгаат хугацаанд шинээр сольж өгнө.
  4. Гар утас/төхөөрөмжийн засвар үйлчилгээ оношилгоог цаг тухайд нь түргэн, шуурхай үзүүлэх ба шаардлагатай тохиолдолд (сэлбэг эд анги, swap утасны нөөц болон mухайн утасны гэмтлээс хамааран) ажлын 21 хоног хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ. Харин Iphone утасны хувьд тээвэрлэлт, гаалийн журам хуулийн өөрчлөлт зэрэг гадаад нөлөөллөөс шалтгаалан 21 хоногт багтаан үйлчилгээ үзүүлж чадаагүй бол хэрэглэгчид утас түрээслэх, түр бариулах зэргээр орлуулах үйлчилгээг санал болгоно.
  5. Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж ашиглах заавар зөрчигдөж, орчин тойрны өмч хөрөнгөд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг Мобиком Корпораци ХХК хариуцахгүй.
  6. Huawei брэндийн гар утасны борлуулалтын дараах механик болон үйлдвэрийн гэмтэл илэрсэн, засвар үйлчилгээ авах шаардлагатай хэрэглэгчид Huawei албан ёсны засварын төвд баталгаат засварын хуудасны хамт хандана уу.  Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, City Center, 12 давхар, 1201 тоотод байрлаж байна.
  7. LG брэндийн гар утасны борлуулалтын дараах механик болон үйлдвэрийн гэмтэл илэрсэн, засвар үйлчилгээ авах шаардлагатай хэрэглэгч LG брэндийн албан ёсны засварын төвд баталгаат засварын хуудастайгаа хандана уу. Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, МСS плаза дотор байрлаж байна.

 

Дараах тохиолдолд үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй

  1. Гар утсыг хэрэглэгчид хүлээлгэж өгсний дараа үүссэн механик гэмтэл (утас нүдэнд ил харагдахуйцаар хагарсан, хайлсан, цуурсан, гүн сэв суусан, мурийлт тахийлт үүссэн, ус чийг болон бусад шингэн биет орсон).
  2. Гэмтэл нь вирус түүнтэй адилтгах програмаас үүдсэн, мэргэжлийн бус аргаар код уншуулах, програм хангамжийн тохиргоог өөрчлөх эсвэл дахин суулгах, хуурамч програм хангамж суулгах зэрэг үйлдлээс үүдсэн.
  3. Баталгаат хугацаандаа Мобиком Корпораци ХХК-н “Гар утас засварын төв”-өөс өөр бусад гар утас үйлчилгээний төв, хувь хүнээр засуулсан, засуулах гэж оролдсон.
  4. Ахуйн болон хувийн хэрэгцээнд зориулсан барааг үйлдвэрийн болон зориулалтын бусаар ашигласан, ашиглах заавар зөрчсөн.
  5. Гар утас/төхөөрөмжид байрлуулсан баталгаат засварын лацыг хөдөлгөсөн, оролдсон болон сериал дугаар зөрсөн.
  6. Гар утас/төхөөрөмжийн санамжуудыг зөрчснөөс үүссэн болон хэвийн элэгдэл хуучралттай холбоотой эвдрэл гэмтэл.
  7. Гар утас/төхөөрөмжийн баталгаат засварын хугацаа дууссан.

       

       Гар утас засварын төвийн байршил                                                                  Ажиллах цагийн хуваарь

        Улаанбаатар                                                                                                             Даваа – Баасан: 09:00-20:00

        Чингэлтэй дүүрэг                                                                                                      Бямба: 11:00-18:00

        Самбуугийн гудамж 47                                                                                             Ням: 11:00-17:00

         ТЕДИ төвийн 1 давхарт

 


 

 

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap