Үйлчилгээний тухай

Ойрын арав гаруй жилийн хугацаанд өндөр хурдны интернэт, техник технологийн дэвшлийн тусламжтайгаар хамгийн чухал сервер мэдээллээ хадгалах, боловсруулах ухаалаг боломжууд нээгдсээр байна. Эдгээрийн нэг нь Дата төвийн үйлчилгээ юм. 

Байгууллага бүр мэдээллээ найдвартай сервер төхөөрөмжид байршуулан хадгалах, хэрэглэхийн зэрэгцээ серверийг зориулалтын өрөө, барилга байгууламжид байршуулах нь тогтвортой үйл ажиллагаа, мэдээллийн найдвартай байдал, серверийн наслалт талаасаа хамгийн оновчтой шийдэл болдог.

Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад үндэслэн Дата төвийн үйлчилгээг 2002 оноос эхлэн амжилттай үзүүлсээр байна.

Дата төвийн үйлчилгээ:

Мобиком Корпораци нь Монгол улсад анх удаа Олон улсын TIER II, TIER III түвшний стандартыг хангасан Дата төвийг барьсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын албан ёсны сертификат бүхий 3 дата төвийн гүйцэтгэгчээр ажиллан Монголын Топ аж ахуй нэгж, байгууллагуудад болон өөрийн дата төвүүдийг байгуулсан туршлагатай билээ.  

Мобиком Корпораци өөрийн Дата төвийн байранд тусгайлан байгууллагын хэрэглэгч нартаа серверийн өрөөг хангалттай зай талбайтайгаар, ижил стандартаар бэлтгэн, цахилгаан болон сүлжээний найдвартай байдал, харуул хамгаалалтаар бүрэн хангадаг.

Та Улаанбаатар Дата төв болон Дархан Анхны Газар зүйн нөөц Дата төвөөс өөрт тохирсон сүлжээний багцаар Дата төвийн үйлчилгээний сонголтыг хийхдээ Харилцагч хариуцсан менежерүүдтэй хамтран ажиллаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Үйлчилгээний давуу талууд

  • Байгууллагын тань хэрэглээнд нийцсэн сонголтууд
  • Найдвартай үйл ажиллагаа
  • Үр ашигтай багцын үнэ
  • Мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг
  • 24/7 орчны болон системийн бүрэн хяналт, үйлчилгээ

Техникийн давуу талууд

  • Найдвартай цахилгааны систем (2N)
  • Үндсэн болон нөөц сүлжээний холболт (2 холболт)
  • Хөргөлтийн систем (N+1), free-cooling, Автомат хийн гал унтраах систем
  • 4 шатлалт хамгаалалт
  • Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаар өргөтгөх нөөц байгууламж

Мобиком Дархан Дата төв

Мобиком Дата төв

 

Дата төвийн хэрэглэгчид

        

Холбоо барих

Байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл авах болон хамтран ажиллахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар хандана уу.

 

 


 
Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap