Мобиком Корпораци Монголд анх удаа байгууллагын амин зүрх буюу мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах олон улсын стандартад нийцсэн Газарзүйн нөөц дата төвийг TIA-942 Tier 3 (Redundant Components 99.741% Availability) стандартын дагуу тэжээл, сүлжээ, хяналт, хөргөлтийн систем болон сервер, сүлжээ хяналтын өрөөний дотоод засварын ажил гээд цогц шийдлээр ашиглалтанд орууллаа.

Аливаа байгууллага зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөчөөс байгууллагын мэдээллийн хадгалалт, аюулгүй байдал, технологийн зогсолтгүй найдвартай үйл ажиллагааг хангах асуудал тулгардаг. Учир нь эдгээр хүчин зүйлс нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг бөгөөд мэдээлэл хэдий чинээ эрсдэлгүй, найдвартай, тасралтгүй ажиллаж чадна, таны бизнес эрсдэлээс төдий чинээ хол байна гэсэн үг юм.

2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараагаар дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллага, пүүс, компаниуд мэдээллийн аюулгүй байдлын бодлогодоо өөрчлөлт оруулж, үндсэн дата төвөөсөө 160-1600 км зайд буюу газарзүйн хувьд алслагдмал хоёрдогч дата төв дээр байгууллагын мэдээллээ зэрэг байршуулдаг болжээ. 

Apple болон Google корпорациуд нөөц дата төвөө орон нутгийн бүсэд, харин Microsoft компани газарзүйн нөөц дата төвөө Chicago хотод байгуулсан байна. Ийнхүү олон улсын жишигт байгууллага бүр газарзүйн нөөц дата төв байгуулах эсвэл олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний дата төвүүдтэй хамтран ажиллаж, мэдээллээ найдвартай газарт байршуулдаг болоод байна. 

Үүнтэй нэгэн адил, байгууллагын мэдээллийн серверийг найдвартай хадгалах олон улсын TIER III стандартын дагуу газарзүйн нөөц дата төвийг Мобиком Корпораци болон Мобинет ХХК хамтран Монголд анх удаа ашиглалтанд орууллаа. 

Улаанбаатараас 210 км зайд Дархан хотод байрлах Газарзүйн нөөц дата төвийн байгууламж нь энгийн барилгатай харьцуулахад дээврийн даац 1,5 дахин, арматурын чанарын үзүүлэлт 4 дахин, таазны өндөр 1,6 дахин, шалны даац 2,4 дахин илүү бат бөх бөгөөд манай улсын топ аж ахуй нэгжүүд өөрсдийн мэдээллийн төхөөрөмжүүдийг байршуулан амжилттай хамтран ажиллаж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд хэд хэдэн шинэлэг ажлуудыг хийсэн бөгөөд Дата центрийн шийдлийн хувьд дараах зүйлсээр анхдагч байж чадсан:

  1. Тэжээлийн системийн хяналтын програм хангамж
  2. Free-cooling технологитой усан хөргөлтийн систем
  3. Шалан доорх агаарын ургалыг дэмжих Active Floor систем

Монголд цор ганц байгаа олон улсын стандартын Газарзүйн нөөц дата төвтэй хамтран ажиллахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар холбогдоно уу.

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap