Шинэ хэрэглэгч болох

Та Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болохын тулд цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт ирэн бүртгэлээ бүрэн хийлгэснээр дугаар ашиглах боломжтой болно.

Хэрэглэгч урьдчилсан төлбөрт үйлчилгээний нийт 2 хүртэлх дугаар эзэмших боломжтой.

ДУГААРЫН ТӨРӨЛ

ДУГААР

НЭМЭЛТ ТӨЛБӨР*

ШИНЭ ДУГААРЫН НӨХЦӨЛ

ҮНЭ ДАГАЛДАХ НЭГЖ
Алтан дугаар

9xxxxAAAA

9CAA9CAA

9CAB9CAB

9CABBAC9

1,000,000₮ 3500₮

1000 нэгж

Мөнгөн дугаар

9xxxAABB

9xxxABAB
85xxAABB
85xxABAB

500,000₮
Хүрэл дугаар

9xxxABBA

9xxxAAAB

9xxxBAAA
85xxAAAB
85xxBAAA

100,000₮
Санал болгох дугаар

9xxxABAA

9xxxAABA

9xxxABAC

0₮
Энгийн дугаар 94хххххх
85хххххх
0₮

*Нэмэлт төлбөрийг шинэ дугаарын үнэ дээр нэмж төлнө. (НӨАТ орсон)

Санамж: Шинэ дугаар худалдан авснаас хойш 30 хоногийн дотор ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар хүчингүй болохыг анхаарна уу.

 

 

Цэнэглэгч карт

  • Та нэгжийн карт болон нэмэлт ярианы эрхтэй цэнэглэгч картуудаас сонгон цэнэглэнэ үү. Цэнэглэгч картын сонголтуудыг энд дарж үзнэ үү. 

Нэгжийн үлдэгдэл шалгах  

  • *211# дугаарт залгаж утасныхаа дэлгэцэнд текст хэлбэрээр шалгана.
  • 211 дугаарт дуудлага хийж дуут хэлбэрээр шалгана.
  • *210# дугаарт залган бусад нэмэлт үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллын эрхийн мэдээллийг шалгана.

Хэрэглээний алхам

  • Мобикомын сүлжээнд болон Монгол Улс дотор үүрэн болон суурин холбооны дугаарт ярихад эхний 60 секундийг 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцно. Лавлах утасны тусгай дугаарууд хамаарахгүй.
  • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секундэд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундын алхмаар тооцно.
  • Хөдөлгөөнт интернэтэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайтын үнээр, 11 дэх килобайтаас  эхлэн 1 килобайтын үнээр тооцно.

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах

  • Мобикомын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид сүүлийн 3 хүртэлх сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбаруудад цахим үнэмлэхтэйгээ өөрийн биеэр хүрэлцэн ирж хэвлүүлэн авах боломжтой.
  • Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.

    • 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл                            1000 ₮
    • 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл                            2000 ₮
    • 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл              3000 ₮ 

Багц солих

  • Багц солих гэдэг нь гэрээний эзэмшигч болон дугаар солихгүйгээр багцын төрлөө өөрчлөхийг хэлэх бөгөөд багцын насны ангилал, үйлчилгээний нөхцөлийн үндсэн шалгуурыг хангаж байгаа тохиолдолд MobiCard, Be, Stars үйлчилгээг сонгон урьдчилсан төлбөрт багц хооронд шилжих боломжтой. Багцын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
  • Багцаа солихдоо үйлчилгээний салбарт цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирнэ.
  • Багц солиход тухайн багцад тусгайлан зориулагдсан хөнгөлөлт урамшууллын эрх устаж, урьдчилсан төлбөрт нийт хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлт урамшууллын эрх хэвээр хадгалагдана.
  • Шуурхай нэгж үйлчилгээг ашигласан хэрэглэгч багц шилжих боломжтой ба багц шилжсэний дараа цэнэглэгч картаар цэнэглэх үед шуурхайн нэгжийн үлдэгдлийг суутгана.
  • Багц солих үед хэрэглэгчийн Гэр бүл, найзын хөнгөлөлтөд (FnF) бүртгэлтэй дугаарууд хэвээр хадгалагдана. 

Дугаар шилжүүлэх 

  • Хэрэглэгч дугаараа бусдад шилжүүлэх гэж байгаа бол шилжүүлэн авч байгаа хэрэглэгчтэйгээ хамт тус тусын цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай үйлчилгээний салбарт ирнэ. 

Шалгуур:

  • Та урьдчилсан төлбөрт дугаараа бусдад шилжүүлэхийн тулд тухайн багцын үйлчилгээг хамгийн багадаа 30 хоног ашигласан байх шаардлагатай.
  • Дугаар шилжүүлэх үйлчилгээг сард 1 удаа ашиглах боломжтой
  • Дугаар шилжүүлэх тохиолдолд хуучин хэрэглэгчийн ашигласан хугацаа, дансны үлдэгдэл нэгж, хөнгөлөлт урамшууллын эрх хэвээр хадгалагдан шилжүүлэн авсан хэрэглэгчид шилжинэ.

Дугаар түр хаах

  • Дугаар түр хаах гэдэг нь хэрэглэгчийн хүсэлтээр орох, гарах хэрэглээний эрхийг түдгэлзүүлэхийг хэлэх бөгөөд Хэрэглэгч дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн биеэр, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай үйлчилгээний салбарт хандана.
  • Хэрэглэгчийн дугаарын бүртгэл бүрэн хийгдсэн нөхцөлд Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан дугаар түр хаалгах боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийг баталгаажуулах зорилгоор нэмэлт асуултанд хариулахыг анхаарна уу.

Дугаар сэргээх

  • Хэрэглэгч түр хаалгасан дугаараа сэргээхийн тулд өөрийн биеэр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтын хамт үйлчилгээний салбарт ирнэ.
  • Хэрэглэгч үйлчилгээний салбарт өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд дугаар эзэмшигчийг албан ёсоор төлөөлөх итгэмжлэл бүхий этгээд хүчин төгөлдөр цахим үнэмлэхийн хамт үйлчилгээний салбарт ирж дугаарыг сэргээнэ.
  • Дугаар сэргээх төлбөр 3000₮

Үйлчилгээг зогсоох, цуцлах

  • Хэрэглэгч дараах үйлчилгээнүүдээс аль нэг аль нэгийг сүүлийн 90 хоногийн хугацаанд ашиглаагүй тохиолдолд 91 дэхь хоногт тухайн дугаар цуцлагдах болно:

1.    Төлбөртэй гарах дуудлага хийсэн
2.    Төлбөртэй гарах мессэж бичсэн
3.    Хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ ашигласан
4.    Бүх төрлийн нэмэлт багц авч ашиглах
5.    Үндсэн дансан дахь нэгжийн үлдэгдэл хасагдах 

Хэрэглэгч энэ 90 хоногийн хугацаанд гадагш дуудлага хийх, гадагш мессэж бичих, гаднаас дуудлага, мессэж хүлээн авах гэх мэт хэрэглээ хийх эрх нь бүрэн нээлттэй байна.

Урьдчилсан төлбөрт багцын дугаар болон үйлчилгээг “Зүй зохистой хэрэглээ”-нд ашиглана. Харин “Зүй зохисгүй хэрэглээ”-нд ашигласан тохиолдолд үйлчилгээг хааж гарсан хохирлыг хэрэглэгчээр төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.

•    “Зүй зохистой хэрэглээ” гэдэгт яриа, мессэж болон дата үйлчилгээний эрхүүдийг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгааг ойлгоно.
•    “Зүй зохисгүй хэрэглээ” гэдэгт үйлчилгээ үзүүлэгчийн дугаар бүхий СИМ картанд тусгай зориулалтын төхөөрөмж, програм хангамж холбож, зөвшөөрөлгүйгээр нэг дор их хэмжээний дуут сурталчилгаa /Voice broadcast/, дуудлага ашиглан сурталчилгаа түгээх/outbound call center/, мессэж сурталчилгаа /SMS broadcast/ явуулах болон бусад аргаар зориулалтын бусаар ашиглаж байгааг ойлгоно.
Тухайн хэрэглэгчийн аль нэг үйлчилгээний хэрэглээ нийт хэрэглэгчдийн хувьд нэг хэрэглэгчдэд оногдох дундаж хэрэглээнээс хэт ихээр хэтэрсэн бол “Зүй зохисгүй хэрэглээ” хийгдэж байгаа эсэхийг шалгаж тогтооно.


Хэрэглэгч зүй зохисгүй хэрэглээ хийсэн бол хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг хаана.

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap