Цэнэглэгч карт болон хэрэглээний эрхтэй багцууд

*   Нэгжтэй карт
Энгийн хэрэглээнд илүү тохиромжтой. Урьдчилсан төлбөрт хэрэглэгч таны цэнэглэсэн картын үнийн дүнгээс хамааран нэгж орно. 

*   Хэрэглээний эрхтэй багц
Хэрэглэгч та сүлжээндээ хязгааргүй ярина. Мөн багц бүрд тохирсон сүлжээндээ дагалдах нэгжтэй.

Та цэнэглэгч карт болон хэрэглээний эрхтэй багцыг онлайн салбараас авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

Данс цэнэглэх:

Өөрийн дансыг цэнэглэх:  

  • 212 дугаар залгаж автомат хариулагчийн зааврын дагуу цэнэглэнэ.

  • *212* 16 оронтой картын нууц дугаар # -г оруулан дуудлага хийх товчийг дарна.

Жишээ нь:  *212* хххххххххххххххх# дуудлага хийх ногоон товч.

Бусдын дансыг цэнэглэх:  

  • Гар утасны мессэж бичих хэсэгт орно > Цэнэглэх утасны дугаарыг оруулаад зай авч үсэг бичээд 16 орон бүхий картын нууц дугаарыг оруулна >  596 тусгай дугаарт мессэж илгээнэ.

Жишээ нь:  99хххххх Sxxхххххххххххххх гэсэн мессэжийг 596 дугаарт илгээж цэнэглэнэ.

Нэмэлт мэдээлэл:

  • Хэрэглэгч дээрх картын болон багцын сонголтоос урьдчилсан цэнэглэлт хийж үйлчилгээг ашиглана.
  • Цэнэглэгч карт болон хэрэглээний эрхтэй багцын 1 нэгж нь 1 төгрөгтэй тэнцүү бөгөөд та тухайн үйлчилгээнүүдийн үнэ тарифын дагуу нэгж хасагдах зарчмаар үйлчилгээг авна.
  • Цэнэглэгч карт болон хэрэглээний эрхтэй багцуудыг онлайнаар худалдаж авах бол ЭНД  дарж авна уу.

Дагалдах нэгж

  • Дагалдах нэгж гэж хэрэглэгчийн худалдан авсан цэнэглэгч картын үнийн дүнд багтсан нэгжийг хэлнэ.
  • Дагалдах нэгж нь тухайн хэрэглэгчийн үйлчилгээ цуцлагдахаас бусад тохиолдолд үндсэн данснаас устахгүй.
  • Хэрэглэгчийн дансанд орсон нэгжийг бэлэн болон бэлэн бусаар мөнгөн дүнгээр буцаан олгохгүй.

Хэрэглээний эрхтэй цэнэглэгч багц

  • Хэрэглээний эрх гэж тухайн цэнэглэгч багцанд дагалдан ирж буй нэмэлт хэрэглээний эрх болон өөрийн хүсэлтээр нэгжээрээ авсан нэмэлт үйлчилгээний эрхийг хэлнэ.
  • Хэрэглээний эрхийг тухайн нэмэлт эрхийн дурьдсан хугацаанд ашиглах боломжтой. Тухайн хугацаа дуусахад ашиглаагүй үлдсэн хэрэглээний эрх устана.
  • Хэрэглэгчийн хэрэглээг нэмэлт хэрэглээний эрхээс эхлэн тооцох бөгөөд нэмэлт хэрэглээний эрх дууссаны дараа үндсэн дансан дахь нэгжээс хэрэглээг тооцно.
  • Нэмэлт хэрэглээний эрхийг хэрэглэгч бусдад шилжүүлэх боломжгүй.
Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Cellular Phone Service
Phones & Devices
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap