Мобиком Корпораци 2017 оны Онцлох Энтрепренер шалгаруулалтын Гранпри шагналын эзэн боллоо

2017.12.25

Монгол Улсын анхдагч бөгөөд тэргүүлэгч мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энтрепренер 2017” шалгаруулалтын “Гранпри” шагналыг хүртсэндээ туйлын таатай байна.

“Өнгөрч буй 2017 он Мобиком Корпорацийн хувьд амс хийх завгүй боловч амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Бид орон даяар сүлжээ өргөтгөлийн ажилд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, түүхэндээ хамгийн олон сүлжээ дамжуулах станц шинээр барьж байгуулснаа дуулгахад таатай байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх болсондоо Мобиком Корпорацийн нийт ажилтан, албан хаагчид маш их баяртай байгаа бөгөөд бидний амжилтыг үнэлж “Гранпри” шагналыг олгох болсон МҮХАҮТ-д халуун талархал дэвшүүлье.” хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада онцолсон юм.

Монгол Улсын эрх зүйн орчин, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн дээдлэгч манай корпораци хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг түргэн шуурхай, найдвартай ханган, хүлээлтээс давсан үйлчилгээг үзүүлэхийн төлөө ямагт хичээн ажилладаг билээ.

2017 онд бид Монгол Улсад анх удаагаа LTE-Advanced технологийг нэвтрүүлснээр энгийн 4G LTE сүлжээний хурдыг хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болсон бөгөөд цаашид мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг Монголчууддаа цаг алдалгүй, дэлхийн хурдтай мөр зэрэгцэн хүргэсээр байх болно. Бид улам бүр өсөн нэмэгдэж буй хөдөлгөөнт интернэтийн хэрэглээг дэмжих зорилгоор задгай датаны үнийг “0₮” болгож, хэрэглэгч бүрийн онцлог хэрэгцээнд тохирсон олон төрлийн үйлчилгээг санал болгож байна.     

Мобиком нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд салбартаа байнга шинэчлэлийг авчирдаг бөгөөд өнгөрсөн онд Candy цахим мөнгөний төлбөр тооцооны экосистемийг бий болгож, хэрэглэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээнд дэмжлэг болох үүднээс мессэж зээл үйлчилгээг анх удаа зах зээлд нэвтрүүллээ.           

Компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь Мобикомчууд бидний нэг үндсэн зорилго билээ. 2017 онд 14 аймгийн 23 сумын сургууль, цэцэрлэгүүдэд орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж байгууллаа. Ингэснээр нийтдээ орон нутгийн сургуулиудын 20 орчим хувь буюу 45 мянга гаруй сурагчид халдварт өвчнөөс найдвартай хамгаалагдаж чадсан юм.

Бидний амжилтын гол үндэс болсон хэрэглэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. 

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
Candy
International telecom service
MobiXpress
Content & Application
Phones & Devices
Cellular Phone Service
Internet
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap