Говьсүмбэр аймгийн хүүхдүүд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой боллоо

Харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг сайжруулах чиглэлээр нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг чиглэлийн хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн иж бүрэн дотоод заслыг хийж гүйцэтгэлээ.

Тус аймгийн эмнэлгийн Хүүхдийн тасгийн барилга нь 1956 онд баригдсан бөгөөд үүнээс хойш дорвитой их засвар хийгдээгүйн улмаас хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд хүндрэлтэй байсан юм.

Мобиком Корпорацийн зүгээс нийт 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, 550 м2 талбайтай 24 хүүхэд хэвтэн эмчлүүлэх тасаг болон үзлэгийн өрөө бүхий эмнэлгийн барилгын дотоод заслыг эрүүл мэндийн байгууллагын стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэж, ариун цэврийн өрөөнүүдийг халуун, хүйтэн устай болгосон юм. Ингэснээр Говьсүмбэр аймгийн нийт хүүхэд багачууд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа билээ. 

Мобиком Корпораци нь 2014 оноос хойш хүүхэд хамгаалал, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийн орон даяар хэрэгжүүлж, “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд нийт 16 аймгийн 58 сумдын сургууль, цэцэрлэгүүдэд орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулсан юм.

Бид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллах болно. 

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Phones & Devices
Cellular Phone Service
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap