“108” төслийг үргэлжлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

2018 оны 5 дугаар сарын 21, Улаанбаатар – Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага,  Монгол Улсын үүрэн холбооны ууган оператор Мобиком Корпораци “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ” төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2014 оны 6 дугаар сарын 01-нээс хамтран хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төслийн гол үүрэг нь хүүхдүүд, нийгмийн ажилтнуудыг хэрэгцээтэй мэдээллээр нь хангах, зөвлөгөө өгөх, эрсдэл учирсан хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв ажиллаж эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд өдөрт дунджаар 420 дуудлага, нийт 600’000 дуудлага хүлээн авч үйлчилсэн байна. Үүнээс 10’730 нь халуун дуудлага буюу хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үеийн дуудлагыг хүлээн авч холбон зуучлах үйлчилгээ үзүүлжээ.

Мобиком Корпораци нь 2014 онд компанийн “Нийгмийн хариуцлагын бодлого” болон тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр буюу хүүхэд төвтэй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Үүний нэг илрэл нь Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж интернэт холболт, програм хангамж, дата сервер, техник хангамжийг 4 жилийн турш бүрэн хангаж ажилласан явдал юм. Бид цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо туйлын талархалтай байна.

Түүнчлэн тус корпораци хүүхэд хамгааллын чиглэлийнхээ хүрээнд орон нутгийн сурагчдын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор нийт 16 аймгийн 58 сумдад эрүүл ахуйн шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжуудыг барьж, хүлээлгэн өгсөн юм. 2018 онд дахин 22 сургууль, цэцэрлэгт боловсон ариун цэврийн байгууламж барьж өгөхөөр ажиллаж байна. 

Мобиком Корпорацийн нийт хамт олон Монгол орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг хангахын төлөө шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж,  тэдгээрийг дэмжиж идэвхтэй ажиллах болно.

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Phones & Devices
Cellular Phone Service
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap