Моби-Төгөл 3 нас хүрлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци 20 жилийнхээ ойгоор буюу 2016 онд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 1,000 мод тарьж “Моби Төгөл”-ийг байгуулсан билээ.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон агаарын бохирдолтой тэмцэх, ногоон орчныг нэмэгдүүлэх их үйлст нэгдэн байгуулсан энэхүү төгөлдөө Мобикомчууд усалгаа арчилгааг тогтмол хийдэг.

 

Тариад л орхих биш, жил бүр байнгын арчилгаа усалгаатай байж мод ургамал цаашид эрүүл ургах үндэс нь болно. Модыг эхний хоёр жил сайн арчилж чадвал дараагийн жилүүдэд бие даан ургах чадвартай болно гэж мэргэжилтнүүд хэлсэн байдаг. Энэ жил 3 нас хүрч байгаа “Моби Төгөл” маань Улаанбаатар хотынхоо ирээдүйд цэвэр агаар бэлэглэхээр өндийн ургасаар байна.

“Гэр бүлийн гишүүн бүрд” уриатай Мобиком Корпорацийн нийт ажилтнууд гэр бүлээрээ “Моби Төгөл”-өөрөө зугаалж, тарьсан модоо усалж арчилж, гэр бүлийн дундах тэмцээн уралдаан зохиож нэгэн өдрийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүллээ.

“Мобиком Корпораци нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын ТОП аж ахуй нэгжээр шалгарсан тэргүүлэгч компани бөгөөд энэ хугацаанд улсын төсөвт нийт 650 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд 1.5 тэрбум  төгрөгийг зарцуулаад байна. Цаашид нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаараа олон төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэх болно.” хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада энэ арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Phones & Devices
Cellular Phone Service
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap