ДЭЛХИЙН АВАРГЫГ ДЭРГЭДЭЭС НЬ үзэх 18 ялагч маргааш аян замдаа гарна

Мобиком Корпораци ХХК, Нью Жуулчин Турс ХХК-тай хамтран зохион байгуулсан “Дэлхийн аваргыг дэргэдээс нь” хаврын хамгийн том, хамгийн олон ялагчтай супер урамшуулалт хөтөлбөр сар хагасын хугацаанд үргэлжилж ялагчдаа тодруулсан билээ. Харин өнөөдөр хөтөлбөрийг зохион байгуулагчид 18 ялагчаа хүлээн авч, урамшуулалт хөтөлбөрийнхөө хаалтын ажиллагааг амжилттай хийлээ.

“Дэлхийн аваргыг дэргэдээс нь” урамшуулалт хөтөлбөрийн 18 ялагч маргааш аян замдаа гарч, үзэсгэлэнт Сочи, түүхт Москвагаар аялж, Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэсгийн шатны хамгийн өрсөлдөөнтэй гал гарсан “Испани-Португал”, “Герман-Мексик” багуудын тоглолтыг үзэх 6 шөнө 7 өдрийн гайхалтай аялалдаа гарна.

Хэрвээ та эдгээр ялагчдын аяллын сонин хачныг мэдэхийг хүсвэл Мобиком болон Нью Жуулчин Турс компанийн фэйсбүүк хуудсаар зочлоорой.

Тэди төвд зохион байгуулсан хэрэглэгч, харилцагчдын энэхүү уулзалт нь халуун дулаан уур амьсгалтай, баяр хөөрөөр дүүрэн болж өнгөрсөн юм. Дашрамд дуулгахад, урамшуулалт хөтөлбөрийн турш хамтдаа байж, энэхүү урамшуулалд оролцсон Мобикомын бүх хэрэглэгчдэдээ Нью Жуулчин Турс компанийн зүгээс бэлэг барьж энэ зуны аяллын багцуудаа хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олголоо. Тодруулбал, 7 сарын 6-наас эхлэх Хятадын Чинду мужийн аялал, 7 сарын 10-ны Хятадын Тяньжиний аялал, 7 сарын 27-ны Япон улсын аяллын багцуудаас 50’000 –аас 150’000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Мобиком Корпорацийн хувьд улирал бүр томоохон урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлж, хамгийн олон ялагч, хамгийн том бэлгийг барьдаг. Тэд хаврын урамшуулалт хөтөлбөрөө ийнхүү амжилттай хэрэгжүүлж энэ өдөр ялагчдаа үдэх баяртай үйл явдалтай зэрэгцээд бас нэгэн баяртай мэдээ дуулгаж байна. Энэ бол зуны хамгийн том урамшуулалт хөтөлбөрөө эхлүүлжээ.

Энэ удаагийн урамшуулалт хөтөлбөрөө Монгол улсын 21 аймгийн бүх хэрэглэгчдийнхээ дунд зохион байгуулж 21 ширхэг улаан iPhone 8, харин супер нэг ялагч Land Cruiser-200 автомашины эзнийг тодруулах юм. Эрхэм хэрэглэгч та энэхүү урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Гэр бүлийн гишүүн бүрд уриатай Мобиком Корпорациас хэрэглэгчдийнхээ дунд зохион байгуулдаг эдгээр олон олон бэлэгтэй урамшуулалд амжилттай оролцож ялагч болохыг хүсэн ерөөе. Та бүхэнд амжилт хүсье.

Home
Consumer
Cellular Phone Service
Internet service
Phones
International telecom service
MobiXpress
Content & Application
Phones & Devices
Cellular Phone Service
Internet
Candy
MobiXpress
Home
Broadband FIXED and WiMAX
MNP75
Cellular Phone Service
Corporate
Cellular Phone Service
Leased Line
VPN
Mobile Office
Data center
Telemarketing
Telemarketing
Additional service
Satellite Communication
Secure office
Google Office
Phones & Devices
International telecom service
Mobile service
Domain name, web service
Online shop
New number
Scratch cards
Bill payment
Handset & Devices
Card with delivery
Terms of Service
Support
Coverage
Payment Information
Instructions
Setup
Contact us
MobiCom Branches
Forum
About us
Introduction
Greetings from the Chairman & CEO
Group companies
Co-operation
Social Responsibility
Carreer
Sitemap