Follow @MobicomOfficial |
|
|
|
Олон улсын Роуминг үйлчилгээ
Дэлхийн хаа нэгтэй, Монгол Улсаас бусад улс орны сүлжээнд аялах үедээ өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Одоогоор Мобикомын хэрэглэгчид дэлхийн 200 гаруй оронд Роуминг үйлчилгээг ашиглах боломжтой.
Роуминг үйлчилгээг ашигласнаар
Дараа төлбөрт хэрэглэгч:
- Өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглан гадаадад дуудлага хийх, хүлээн авах
- Мессэж илгээх, үнэгүй хүлээн авах
- Дата/интернэт үйлчилгээг ашиглан гар утаснаасаа интернэтэд холбогдож, ажлын болон хувийн и-мэйлээ хүлээн авч, хариу өгөх
- МобиМедиа үйлчилгээний мэдээ мэдээллийг үнэгүй хүлээн авах
- Мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой
Хосолсон төлбөрт Hybrid багцын хэрэглэгч:
- Өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглан гадаадад дуудлага хийх, хүлээн авах
- Мессэж илгээх, үнэгүй хүлээн авах боломжтой
- Барьцаа төлбөр төлөх шаардлагагүй ба дансандаа нэгжтэй байхад хангалттай
- Төлбөрөө хүссэнээрээ хянан, хязгаарлах боломжтой
- Олон улсын ярианы карт авахгүйгээр * гарцаар залгалт хийх боломжтой
Урьдчилсан төлбөрт багцын хэрэглэгч:
- Өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглан гадаадад дуудлага хийх, хүлээн авах
- Мессэж илгээх, үнэгүй хүлээн авах боломжтой
- Барьцаа төлбөр төлөх шаардлагагүй ба дансандаа нэгжтэй байхад хангалттай
- Төлбөрөө хүссэнээрээ хянан, хязгаарлах боломжтой
- Олон улсын ярианы карт авахгүйгээр * гарцаар залгалт хийх боломжтой
Роуминг хэрэглэгчдэд зориулсан лавлах утас
Мобикомын Үйлчилгээний Нэгдсэн Төв нь гадаад улсад ЯРИАНЫ роуминг үйлчилгээ ашиглаж буй хэрэглэгчдэдээ зориулан 24 цагаар төлбөргүй лавлагаа, үйлчилгээ үзүүлэх 976-1800-2222 дугаарыг ажиллуулж байна. Хэрэв та олон улсын ЯРИАНЫ роуминг үйлчилгээ ашигладаг бол таны зорчиж буй улсын оператор компанийн үнэ тарифаас үл хамааран гар утаснаасаа 976-1800-2222 дугаарт холбогдож Мобикомын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг төлбөргүй аваарай.
Роуминг үйлчилгээний эрх
Та дараа төлбөрт эсвэл, урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт Hybrid үйлчилгээ ашигладаг эсэхээс хамааран роуминг үйлчилгээний дараах төрлүүдийг ашиглах боломжтой. Үүнд:
ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨРӨЛ |
МЕССЭЖ |
ОРОХ ДУУДЛАГА |
ГАРАХ ДУУДЛАГА |
ДАТА |
ДАТА БАГЦ |
---|---|---|---|---|---|
Ярианы роумингтай дараа төлбөрт (барьцаа төлбөр төлсөн) |
|
|
|
|
![]() |
Дараа төлбөрт (барьцаа төлбөр төлөөгүй) |
|
|
|
|
![]() |
Урьдчилсан төлбөрт |
|
|
|
|
![]() |