Үйлчилгээний тухай

Мобикомын бүх төрлийн дата багц идэвхжүүлсэн мөн Миний Моби дата багцтай хэрэглэгчид багцын хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi үйлчилгээг үнэгүй ашиглана. Мобикомын дата багцгүй хэрэглэгчид өдөр бүр 1 цаг үнэгүй ашиглах эрхтэй байна.

 

 

 

 

 

 

MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдохдоо та дараах зүйлсийг анхаарна уу:

  1. Та Мобикомын дата багцтай байх шаардлагатай.
  2. Таны интернэтэд холбогдох төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет) Wi-Fi дэмждэг байх.
  3. Таны төхөөрөмжийн утасгүй сүлжээний хайлтанд MobiNet Wi-Fi гэж орж ирсэн тохиолдолд нэвтрэх хуудас руу холбогдоно.
  4. MobiNet Wi-Fi -д нэвтрэх код 12345678 байна.

MobiNet Wi-Fi-д холбогдох зай 

  • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно.
  • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно.

Санамж

Таны ашиглаж буй гар утас, таблет болон нөүтбүүкний үзүүлэлтээс шалтгаалан MobiNet Wi-Fi –д холбогдох зай харилцан адилгүй байж болохыг анхаарна уу.

Мобинет Wi-Fi цэнэглэгч карттай боллоо

Бусад операторын хэрэглэгчид Мобинет Wi-Fi цэнэглэгч картыг ашиглан Мобинетийн Wi-Fi нэвтэрсэн 120 гаруй байршилд гар утас, зөөврийн компьютер, таблет зэрэг төхөөрөмжөөс интернэтэд холбогдох боломжтой боллоо. 

Mобинет Wi-Fi карт нь 1 хоног, 7 хоног, сарын гэсэн 3 төрлөөр худалдаалагдаж байна.

WI-FI БАГЦЫН НЭР

ҮНЭ /НӨАТ ОРСОН/

ХУГАЦАА

Өдрийн багц

1,500₮

24 цаг *

Долоо хоногийн багц

7,500₮

7 хоног *

Сарын багц

16,500₮

30 хоног *

Санамж: Wi-Fi дата багцуудын үйлчилгээний хугацаа анх нэвтэрсэн  хугацаанаас эхэлж тасралтгүйгээр тооцогдоно.

Цэнэглэгч картын нөхцөл

  • Wi-Fi сүлжээнд гар утас, таблет, зөөврийн компьютер болон бусад Wi-Fi дэмждэг хөдөлгөөнт төхөөрөмжүүд ашиглан интернэтэд холбогдоно.
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч нэгжээр худалдан авах дараа төлбөрт хэрэглэгчийн төлбөр дээр нэхэмжлэгдэнэ.
  • Багцуудын үйлчилгээний хугацаа анх нэвтэрч орсон хугацаанаас эхлэн тооцогдоно.
  • 1 картын эрхээр хэдэн ч төхөөрөмж ашиглаж болно. Харин 1 эрхээр олон төхөөрөмжөөс нэгэн зэрэг Wi-Fi сүлжээнд холбогдох боломжгүй.

Бүх операторын хэрэглэгч Wi-Fi дата багцыг дараах сувгуудаар худалдан авах боломжтой:

  • Гэрээт борлуулагч суваг
  • Агент
  • MonPay апликейшн
  • Онлайн салбараар авах бол  ЭНД дарна уу

Мобинет Wi-Fi үйлчилгээ нэвтэрсэн газруудын байршлыг ЭНД дарж харна уу.

MobiNet Wi-Fi /5GHz/ дэмждэг гар утасны загвар

APPLE

SAMSUNG

БУСАД

iPhone SE

Samsung Exhibit II 4G

LG G Flex

iPhone 7

Samsung Galaxy Express I437

LG G Flex2

iPhone 7 Plus

Samsung Galaxy Express I8730

LG G Pro Lite Dual

iPhone 8

Samsung Galaxy Light

LG G2

iPhone 8 Plus

Samsung Galaxy Nexus

LG G3

iPhone X

Samsung Galaxy Nexus I9250M

LG G4

iPhone XR

Samsung Galaxy Premier I9260

LG Nexus 4 E960

iPhone XS

Samsung Galaxy S II

LG Nexus 5

iPhone XS Max

Samsung Galaxy S II AT&T

Huawei

iPhone 11

Samsung Galaxy S II HD LTE

Huawei U8520 Duplex

iPhone 11 Pro

Samsung Galaxy S II I777

Lenovo

iPhone 11 Pro Max Samsung Galaxy S II LTE i727R Lenovo P780
iPhone SE Samsung Galaxy S II Skyrocket i727 Lenovo S820
iPhone 12 mini Samsung Galaxy S II T989  
iPhone 12 Samsung Galaxy Stellar 4G I200  
iPhone 12 Pro Samsung Google Nexus S  
iPhone 12 Pro Max Samsung I8190 Galaxy S III mini  

SONY

Samsung I8200 Galaxy S III mini VE

 

Sony Xperia L

Samsung I8530 Galaxy Beam

 

Sony Xperia LT29i Hayabusa

Samsung I9070 Galaxy S Advance

 

Sony Xperia M

Samsung I9105 Galaxy S II Plus

 

Sony Xperia M2

Samsung I9500 Fraser

 

Sony Xperia M2 Aqua

Samsung I9230 Galaxy Golden

 

Sony Xperia SP

Samsung Galaxy Note 5

 

Sony Xperia V

Samsung Galaxy Note 7

 

Sony Xperia Z

Samsung Galaxy Note 8

 

Sony Xperia Z Ultra

Samsung Galaxy Note 9

 

Sony Xperia Z1

Samsung Galaxy Note 10

 

Sony Xperia Z2

Samsung Galaxy Note 20

 

Sony Xperia Z3 Compact

Samsung Galaxy S5

 

Sony Xperia ZR

Samsung Galaxy S6 and S6 Edge

 

BLACKBERRY

 

 

Blackberry Bold 9790

 

 

BlackBerry Pearl Flip 8220

 

 

BlackBerry Q10

 

 

BlackBerry Z10

 

 

BlackBerry Z30

 

 

Алхам 1: MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдох

Хэрэглэгч MobiNet Wi-Fi бүсэд Wi-Fi ашиглах төхөөрөмжийнхөө холболтыг идэвхжүүлэн MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдоход wifizone.mobinet.mn хуудас руу автоматаар нэвтэрнэ.

Алхам 2: Нэвтрэх эрх авах

Нэвтрэх эрх авах товчийг дарсны дараа Мобикомын дата багцтай хэрэглэгч, Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх/шинэчлэгдсэн button/ авах гэсэн 2 сонголт гарч ирнэ.

  • Мобикомын дата багцтай хэрэглэгч: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаараа оруулан Captch/тоог бодож “Нэвтрэх эрх авах”  товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.
  • Өдөрт нэг цаг үнэгүй ашиглах эрх: Хэрэглэгч гарч ирэх цонхонд утасны дугаар, и-мэйл хаягаа оруулан Captch/тоог бодож “Нэвтрэх эрх авах”  товчин дээр дарснаар таны гар утсанд мессэжээр нэвтрэх нэр болон нууц үг ирнэ.

Алхам 3: MobiNet Wi-Fi үйлчилгээнд нэвтрэн интернэт ашиглах

Хүлээн авсан нууц дугаар, утасны дугаараараа нэвтрэн орсноор MobiNet Wi-Fi утасгүй интернэтийг ашиглах боломжтой. Нууц үг сэргээх болон нууц үгээ солих, Хамрах хүрээ зэрэг нэмэлт үйлдлүүдийг wifizone.mobinet.mn сайтад орон хийх боломжтой.

Нэвтрэх нэр болон нууц үг ашиглах заавар:

 

 

АЛХАМ 1:

Хэрэглэгч “MobiNet Wi-Fi” бүсэд төхөөрөмжийнхөө Wi-Fi ашиглах холболтыг идэвхжүүлэн, “MobiNet Wi-Fi” сүлжээг хайж олон холбогдож интернэт хөтөчөө ажиллуулахад wifizone.mobinet.mn сайт руу үсэрч орно.

 

АЛХАМ 2:

Хэрэглэгч wifizone.mobinet.mn сайтын нэвтрэх хэсэгт мессэжээр ирсэн нэвтрэх нэр/username болон нууц үг/password оруулан нэвтрэх товчин дээр дарж нэвтэрнэ.

 

АНХААРАХ:

Нэвтэрч орсоны дараа хэрэглэгч Нууц үг/password солих шаардлагатай.

Хэрэглэгч худалдаж авсан MobiNet Wi-Fi –н User name/ password -оор өөр өөр төхөөрөмжөөр интернэт ашиглаж болох уу?

Болно. Хэрэглэгч нэг картын эрхээр олон төрлийн төхөөрөмж ашиглаж болно. Харин нэгэн зэрэг тухайн эрхээр  зөвхөн нэг төхөөрөмжөөр Wi-Fi сүлжээнд холбогдоно.

 

MobiNet Wi-Fi – г идэвхжүүлсэн хэрэглэгч дуусах хугацаагаа хэрхэн шалгах боломжтой вэ?
Хэрэглэгчийн  MobiNet Wi-Fi  багцын дуусах хугацаа WEB LOGIN дээр харагдана.

 

Дээрх 4 төрлийн багцыг идэвхжүүлсэн хэрэглэгч зөвхөн Mobinet Wi-Fi бүсэд ашиглах уу?
Тийм. 

 
MobiNet Wi-Fi-д ямар хурдаар холбогдох вэ?
MobiNet Wi-Fi бүсэд 5Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдоно.

 
MobiNet Wi-Fi-н эрхээр хэдэн төхөөрөмжөөр зэрэг орж болох вэ?
1 эрхээр олон төхөөрөмжөөр зэрэг холбогдох боломжгүй байна. Харин ямар ч төхөөрөмжөөс холбогдох боломжтой.

 
Хэрэглэгчийн авсан нэвтрэх эрхэд хүчинтэй хугацаа гэж байгаа юу?
Мобикомын  дата багцтай хэрэглэгч бүр багцын хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi ашиглах эрхтэй байна.

 
Wi-Fi үнэгүй ашиглахдаа дата багцын хугацаа дуусаагүй үлдэгдэл нь дууссан үед ашиглаж болох уу?
Болно. Гэхдээ: Анх Wi-Fi эрх авч байгаа тохиолдолд дата багцын үлдэгдэл  дуусаагүй байх ёстой. Эрх авсных нь дараа үлдэгдэл нь дууссан байсан ч дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.

 
Хурдны дээд хязгаар 5Mbps гэсэн байна. Нэг эрхээр 2 төхөөрөмжнөөс хандалт хийхэд хурд хуваагдах уу? Яаж хуваагдах вэ?
Үгүй. Хурд хуваагдахгүй. Нэг төхөөрөмжнөөс холбогдох дээд хурд нь 5Mbps байна.

 

Wi-Fi хамрах хүрээ хэрхэн тогтоогдсон бэ? Төхөөрөмжөөс хэдэн метрийн радиустай вэ?

  • Дотор байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно
  • Гадна байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 75-100 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 100-125 метр дотор холбогдоно
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал бол дээрх зай багасна.

 

Нэвтрэх хуудас нь автоматаар дуудагдахгүй байна?
Зарим төхөөрөмжийн үйлдлийн систем нь MobiNet Wi-Fi-н автоматаар дуудагддаг вэб хуудсыг дэмждэггүй. Хэрэв Wi-Fi-д холбогдсны дараа нэвтрэх хуудас нь автоматаар нээгдэхгүй бол дурын хөтөч ашиглан wifizone.mobinet.mn хуудсыг дуудна уу.

 

Миний “iPhone 4S” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирэхгүй байгаа хэрнээ хажуугийн хүний “iPhone 5” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирээд байна. Яагаад?

Ихэнх MobiNet Wi-Fi-н төхөөрөмж нь 2.4ГГц давтамж дээр ажилладаг. Харин зарим байршилд суурилуулсан MobiNet Wi-Fi нь 5ГГц давтамжаар цацдаг тул 5ГГц Wi-Fi дэмждэггүй төхөөрөмжүүдээс хандах боломжгүй байдаг.