Дэлхийн 14 улс руу ярих ярианы тарифыг 70₮ болголоо

Мобиком Корпораци ХХК нь COVID19-ийн халдвар эхэлж байсан цаг үед БНХАУ руу ярих ярианы тарифаа 70₮ болгож байсныг хэрэглэгч та бүхэн санаж буй биз ээ. Тэгвэл COVID19-ийн халдвар дэлхий даяар улам эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд дахин 14 улс руу хамгийн хямдаар буюу 70₮-р ярих боломжийг бүрдүүллээ.  

Хэрэглэгч та энэхүү хэцүү цаг үед гадаад улсад ажиллаж амьдарч байгаа оюутан залуус, найз нөхөд, гэр бүл, бизнесийн түншүүдтэйгээ Монголдоо байгаа мэт хямд тарифаар ярьж, байнгын холбоотой байж анхаарал тавих боломжтой боллоо. Энэхүү урамшуулал нь 6-р сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. 

Та доор дурдсан 14 улс руу 003 болон Од (*) гарцыг ашиглан дуудлага хийгээрэй.

УЛС УЛСЫН КОД 1 минутын үндсэн үнэ 1 минутын урамшууллын үнэ
HiCall 003 гарц Глобус гарц HICALL 003 ГАРЦ ГЛОБУС ГАРЦ
АНУ +1 450₮ 199₮ 70
Англи +44 570₮ 279₮
Австрали +61 530₮ 179₮
Герман +49 450₮ 179₮
Иран +98 715₮ 679₮
Итали +39 800₮ 500₮
Испани +34 800₮ 500₮
Солонгос +82 450₮ 199₮
Сингапур +65 450₮ 179₮
Хятад +86 450₮ 199₮
Турк +90 450₮ 279₮
Франц +33 530₮ 179₮
Энэтхэг +91 650₮ 179₮
Япон +81 450₮ 279₮

-Дээрх үнэ тарифт НӨАТ багтсан болно.

                                                                                                                                                         -Улс хоорондын ярианы тарифын алхам. 6сек +1сек

14 улс руу ярих хөнгөлөлттэй тариф нь тухайн улсын үүрэн оператор болон суурин операторын бүх дугаарлалтад үйлчлэх бөгөөд мессэж бичих тарифт өөрчлөлт ороогүй болно. 

Дашрамд дурдахад Мобиком Корпораци ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлаас хамтдаа сэргийлэх зорилгоор олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлээд байна. Үүнд:  

  • ЕБСурагчдад зориулан www.econtent.edu.mn сайтад байрласан “Теле-Хичээл”-ийг датагаараа үнэ төлбөргүй үзэх боломжийг бүрдүүлсэн.
  • Оюутан залууст зориулан болох “University” дата багцыг хамгийн хямд буюу 1000₮-өөр худалдаанд гаргасан
  • Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй албан хаагчдад  70 сая төгрөгийн өртөг бүхий 10’000 ширхэг 7000₮-ийн “Хайр түгээе” цэнэглэгч карт хандивласан
  • Мобинет өрхийн интернэтийн Turbo, Boost багцын хэрэглэгчид болон Манай интернэт үйлчилгээний бүх хэрэглэгчдийн 3 болон 4–р сарын төлбөрийн суурь хураамжийг 50% хөнгөлсөн
  • Нэгдсэн 1-р эмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүд болон Эрүүл мэндийн яамны байранд утасгүй интернэтийн сүлжээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суурилуулсан зэрэг цаг үеэ олсон олон хэрэгцээтэй ажлуудыг хэрэгжүүллээ.

Бид энэ хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж, хэрэглэгчдэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг ямагт зорин ажиллаж байгаа бөгөөд цаашид шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авна гэдгээ дуулгахад таатай байна. Хүчтэй байж, хамтдаа тэмцье!

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Мобиком Корпораци ХХК

Дэлхийн 14 улс руу ярих ярианы тарифыг 70₮ болголоо

Мобиком Корпораци ХХК нь COVID19-ийн халдвар эхэлж байсан цаг үед БНХАУ руу ярих ярианы тарифаа 70₮ болгож байсныг хэрэглэгч та бүхэн санаж буй биз ээ. Тэгвэл COVID19-ийн халдвар дэлхий даяар улам эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд дахин 14 улс руу хамгийн хямдаар буюу 70₮-р ярих боломжийг бүрдүүллээ.  

Хэрэглэгч та энэхүү хэцүү цаг үед гадаад улсад ажиллаж амьдарч байгаа оюутан залуус, найз нөхөд, гэр бүл, бизнесийн түншүүдтэйгээ Монголдоо байгаа мэт хямд тарифаар ярьж, байнгын холбоотой байж анхаарал тавих боломжтой боллоо. Энэхүү урамшуулал нь 6-р сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. 

Та доор дурдсан 14 улс руу 003 болон Од (*) гарцыг ашиглан дуудлага хийгээрэй.

УЛС УЛСЫН КОД 1 МИНУТЫН ҮНДСЭН ҮНЭ 1 МИНУТЫН УРАМШУУЛЛЫН ҮНЭ
HICALL 003 ГАРЦ ГЛОБУС ГАРЦ HICALL 003 ГАРЦ ГЛОБУС ГАРЦ
АНУ +1 450₮ 199₮ 70₮