Энэ бол Жаргалын гэр бүл. Жаргал хувийн нэгэн байгууллагад ажилладаг бөгөөд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь, өөрөө ч Мобикомын дугаар ашигладаг.

Харин саяхан Мобикомоос гэр бүлийн гишүүн бүрд зориулсан цоо шинэ үйлчилгээг гаргажээ. Жаргал тэрхүү үйлчилгээнд гэр бүлээрээ нэгдсэнээр тэднийх улам илүү жаргалтай болж, бүгд үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэнэ. Энэ бол “Жаргалтай гэр бүл” үйлчилгээ.

Жаргал 444 дугаар руу ON гэсэн мессэж бичээд л энэхүү үйлчилгээнд бүртгүүлчихсэн. Дараа нь хайрт ханиа, хүү охин хоёроо нэмж бүртгүүлээд групп үүсгэсэн байна. Төд удалгүй аав ээж хоёртоо Мобикомын шинэ дугаар бэлэглээд групптээ нэмжээ. Одоо Жаргалын гэр бүлийнхэн хоорондоо цаг минутын хязгааргүй үнэгүй ярьж, дундаа ашиглах 5GB датаг сар бүр авдаг болсон. Үүгээр ч зогсохгүй Жаргал Дараа төлбөрт үйлчилгээний Миний Моби 20GB дататай багцтай учраас Жаргалын багцаас хамаарч 5GB датаг бэлэг болгон нэмж өгчээ. Тэгэхээр Жаргалын гэр бүлийн гишүүд сар бүр нийтдээ 10GB дата дундаа ашиглаж байгаа юм. Мөн зарим саруудад Жаргал өөрийн Миний Моби багцад дагалдах 20GB датагаа бүрэн ашиглаж амждаггүй учраас гэрийнхэнтэйгээ хуваалцдаг болжээ.

Энэ бүгдийн төлөө Жаргал сард 5000₮-ийг өөрийн төлбөр дээр нэмж төлөөд л гэр бүлээрээ хязгааргүй ярьж, дундаа ашиглах дататай болсноор өөрөө ч, гэр бүлийн гишүүд нь ч бүгд жаргалтай байгаа гэнэ. Мэдээж тэд өрхийн төсөвтөө ч илүү их хэмнэлтийг хийжээ.

Жаргалын гэр бүлтэй танилцсан эрхэм та ч бас “Жаргалтай гэр бүл”-д нэгдэх боломжтой. Гэр бүлийн хэн нэгэн тань Жаргал шиг админ болж, группээ үүсгээд л энэ бүх боломжуудыг гэр бүлдээ авчирна.

  • Зөвхөн Миний Моби багцтай админы гэр бүлд үндсэн 5GB дата багцаас гадна админы багцаас хамаарсан гэр бүлийн гишүүд дундаа ашиглах БОНУС дата орно. Нийт дата багцын мэдээлэлтэй танилцаарай.

  • Мөн Миний Моби багцын админ өөрийн дагалдах дата багцаасаа группын бусад гишүүддээ хэрэглээний хязгаар тохируулан ашиглуулах боломжтой байх ба хүсэлтийг 444 тусгай дугаарт илгээн идэвхжүүлнэ.

  • Түүнчлэн гишүүд дундаасаа нэгж ашигладаг хүнийнхээ дугаарт сар бүр тогтмол дүнгээр нэгжийн цэнэглэлт хийх боломжтой. Нэгжээр автоматаар цэнэглэлт хийх энэхүү үйлчилгээг та мессэжээр болон MobiCom апликейшны “Жаргалтай гэр бүл” цэсээр идэвхжүүлэх боломжтой юм. Нэгж илгээх гишүүн нь заавал админ байх шаардлагагүй бөгөөд Дараа төлбөрт Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid үйлчилгээний хэрэглэгч байна.

Хэрэв та мессэжээр идэвхжүүлэх бол 444 тусгай дугаарт доорх зааврын дагуу мессэж илгээгээрэй

Заавар:
NEGJ 9******* 5000
NEGJ 9******* 7000
NEGJ 9******* 10000
NEGJ 9******* 15000
NEGJ 9******* 20000