Гэр бүл найзын хөнгөлөлт
Та өөрийн хамгийн их ярьдаг Мобикомын дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 5 хүртэлх дугаарыг "Гэр бүл, найзын хөнгөлөлт" үйлчилгээнд бүртгүүлснээр хайртай дотны хүмүүстэйгээ хамгийн хямд тарифаар яриарай.
Surprise
Яаралтай нэгж хэрэгтэй болсон үед найз нөхөддөө өөрийн дугаараас нэгж илгээх, эсвэл бусдад нэгж илгээн гэнэтийн бэлэг барихыг хүсвэл та Surprise үйлчилгээг ашиглаарай. Энэхүү үйлчилгээг Мобикомын дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид ашиглах боломжтой.
Дуудлага хадгалах
Дуудлага хадгалах, мэдээлэх багц үйлчилгээ нь хэрэглэгчийн дугаар сүлжээнээс гарсан, тэжээлээс салсан үед хийгдсэн дуудлагыг дуудлага хийсэн болон хүлээн авсан хэрэглэгчдэд мессэжээр мэдээлэх юм.
Дугаар нууцлах
Дугаар нууцлах үйлчилгээний хэрэглэгч болсноор хүссэн дуудлагаа нууцлан дуудлага хийх боломжтой болох юм. Үйлчилгээний эрхээ авснаас эхлээд хэрэглэгчийн дугаар бүх дуудлагуудад нууцлагдсан байна.
Дуут шуудан
Voice mail буюу дуут шуудан үйлчилгээ нь хариу өгөх боломжгүй үед залгасан дуудлага бүрийг хүлээн авдаг үйлчилгээ юм. Таныг хурал цуглаантай, утсаа унтраасан, эсвэл өөрөө хариу өгөхийг хүсэхгүй байгаа бүхий л тохиолдолд тань руу залгаж байгаа хүн таны дуут шууданд мэдээллээ үлдээх боломжтой.
Боломж
Дансан дахь нэгжийн үлдэгдэл мессэж бичиж хүрэлцэхгүй болсон үед сүлжээндээ 1 хүсэлт илгээх боломж олгоно. Үйлчилгээ нь *210# дугаарт залгахад гарч ирэх цэсний "Bolomj Uilchilgee" гэсэн хэсэгт байрлана.
Шуурхай нэгж
Танд яаралтай ярих шаардлага гарсан үед ашиглах боломжтой үйлчилгээ.