САНСРЫН ХОЛБОО

Монгол орны дэд бүтэц хөгжөөгүй суурин болон үүрэн телефон холбооны сүлжээ хараахан хүрээгүй бүсүүдэд хэрэглэгчдийнхээ харилцаа холбоог тасалдуулалгүй ажиллаж, аюулгүй байдлын баталгаа болж чаддаг сансрын холбооны цогц үйлчилгээг Мобиком компанийн зүгээс санал болгодог. Сансрын холбооны үйлчилгээнд хамрагдсан хэрэглэгчийн дуудлага болон өгөгдөл дамжуулалт нь газарзүйн байршил, цаг агаарын нөхцөлөөс үл хамааран хиймэл дагуул руу цацагдаж, хиймэл дагуулаас газрын станц руу дохио илгээгдсэнээр агшин зуур холболт хийгдэх боломж бүхий өндөр нууцлалтай технологи юм.

Иридиум – Сансрын хөдөлгөөнт холбоо

BGAN - Сансрын өргөн зурвасийн интернэт, телефон холбоо

GPS - Сансраас байршил тогтоох  төхөөрөмж

Шинээр хэрэглэгч болох

Хувь хүн:  Иргэний үнэмлэх

Байгууллага:  Үйлчилгээг авах албан бичиг, байгууллагын гэрчилгээний хуулбар, тамга, тэмдгийн хамт

/Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч биеийн байцаалттай ирэх/

Иридиум

Иридуим нь дэлхийд хамгийн ойр 780 км-ийн зайд нам тойрогт байрласан 66 хиймэл дагуулаар дэлхийг бүхэлд нь 100% бүрхсэн ярианы өндөр чанар, нууцлалыг дээд зэргээр хангасан хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны систем бөгөөд дэлхийн хаанаас ч хүссэн газартайгаа шууд холбогдох боломжийг олгодог.

Үйлчилгээний боломжууд

  • Дэлхийн аль ч цэгээс хүссэн газартайгаа холбогдож яриа, өгөгдөл, дуут шуудан, мессэж, и-мэйл явуулах
  • Интернэтийн http://www.iridium.com/ сайтаас иридиум утас руу 160 тэмдэгт хүртэлх  үнэгүй мессэж илгээх
  • Иридиум (дугаар@msg.iridium.com) утас руу болон Иридиумын утаснаас и-мэйл хаягт мессэж явуулах
  • Иридиум утаснаас гарах яриаг 20 секундийн алхмаар тооцно, орох яриа үнэгүй
  • Монгол Улсаас 002, 003 гарцаар иридиумтай холбогдоно

Үйлчилгээний төрлүүд

ИРИДИУМ-Дараа төлбөрт үйлчилгээ

Иридиум Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан сим карт худалдан авч барьцаа байршуулна. Сарын суурь хураамж, ярианы төлбөрийг нэхэмжлэлийн дагуу сар бүр төлнө.

ИРИДИУМ-Урьдчилсан төлбөрт үйлчилгээ

Сарын суурь хураамж төлөхгүй. Сим карт нэгжний хамт  худалдан авч цэнэглэн ашиглах боломжтой. 2888 гэсэн дугаарт залгах буюу хоосон мессэж явуулж үлдэгдэл нэгж болон үйлчилгээний хугацаагаа мэдэж болно.

ИРИДИУМ-Гар утасны түрээсийн үйлчилгээ

Түр хугацаагаар гар утас, дагалдах хэрэгслийг түрээслэн авч ашиглах боломжтой. Түрээсийн үйлчилгээ ашиглах бол гар утасны түрээсийн гэрээ байгуулан, барьцаа төлбөр байршуулж, ашигласан хугацааны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлнө.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц