Гар утасны зээлтэй хэрэглэгч дугаар хадгалах, түр хаах үйлчилгээ авах боломжтой юу ?

  • Гар утас зээлээр авсан хэрэглэгч нь гэрээний хугацаанд үйлчилгээг тогтмол ашиглах гэрээ байгуулсан тул дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжгүй.

 Хадгалуулсан дугаараа сарын сүүлээр нээлгэвэл суурь хураамж бүтэн гарах уу?    

  • Сарын дундуур дугаар нээлгэж байгаа тохиолдолд сарын хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ. Багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно. Харин төлбөрөөс хаалттай байсан дугаарын суурь хураамж бүтэн нэхэмжлэгдэнэ.

  Сарын эхний цөөн хэдэн өдөр дугаараа ашиглачхаад хадгалуулбал суурь хураамжийг ашигласан өдөрт нь дүйцүүлэн бодох уу?  

  • Сарын дундуур дугаар хадгалуулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн сарын хураамжийг бүтэн нэхэмжилж, дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.

 Дугаараа түр хаалгасан тохиолдолд буцааж нээлгэхгүй хэр удаан байж болох вэ?  

  • Дугаараа түр хаалгасан өдрөөс хойш сарын 20-ны өдрийг хүртэл буюу төлбөр төлөх эцсийн хугацаа хүртэл түр хаана. Төлбөр төлөх эцсийн хугацаанаас өмнө хэрэглэгч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд дугаарыг төлбөрөөс хаалттай төлөвт шилжүүлнэ.

  Дугаараа огт ашиглахгүй байгаа, хэдэн сар хадгалагдах вэ?

  • Шинэ дугаар 3 сарын турш идэвхгүй, огт ашиглаагүй бол 4 дэх сард үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс гэрээг цуцална.