ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЭВЕНТ: “CAREER EXPO 2022”

Зуны урь орсон дулаан өдрүүд айсуй! Та энэ долоо хоногийн амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ? Өөрт ашиг тустай, үр бүтээлтэй зүйл хийхийг хүсэж байгаа хэн бүхний алдаж болохгүй нэгэн эвентийг онцолъё.

ЭВЕНТ: “CAREER EXPO 2022”

ХЭЗЭЭ: 05-р сарын 21-ний өдөр (Бямба гараг) 11:00-17:00 цагийн хооронд

ХААНА: Shangri-La төвийн нэг давхарт, Ballroom

Мобиком Корпораци нь салбартаа төдийгүй Монгол улсад байгууллагын соёл, бизнесийн шинэлэг арга барилыг нутагшуулж, жишиг стандартыг тогтоосоор ирсэн.

Тэгвэл бид 25 жилийн түүхэндээ анх удаа өөрсдийн байгууллагын соёл, бизнесийн туршлага, чадварлаг мэргэжилтнүүдийнхээ ажлын арга барилаас та бүхэнтэй хуваалцахаар ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь хүн бүрд нээлттэй бөгөөд таны үнэтэй цагийн хором, мөч бүрд үнэ цэн амлах болно гэдэгт итгэлтэй байна.

ДЕМО ОРЧИН

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр та мобиком групп компанийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон бүх асуултынхаа хариултыг нэг дор авах боломжтой. Мөн та “ДЕМО БУЛАН”-гаар зочилж манай зарим мэргэжилтнүүд өдөр тутамдаа ямар орчинд, хэрхэн ажилладагтай өөрийн биеэр танилцаарай.

ШУУД АЖЛЫН ЯРИЛЦЛАГА

Өөрийн хүссэн албан тушаалд орохын тулд бид хэд хэдэн үе шатыг давсны эцэст удирдах албан тушаалын хүмүүстэй ярилцлагад оролцох боломж бүрддэг. Харин энэхүү өдөрлөгт мобиком групп компанийн газар бүрийг төлөөлөх менежерүүд оролцох бөгөөд та шууд ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

ХАМТ ОЛНЫ БОДИТ СЭТГЭГДЭЛ

Мобикомчууд бид 1500 гаруй гишүүнтэй, өнөр өтгөн гэр бүл билээ. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр хамт олны уур амьсгал, нэгдмэл байдлыг бэхжүүлэх, тэднийг урамшуулах ажлуудыг хэрэгжүүлэхийг хичээдэг. Мобикомд ажиллах чухам ямар байдаг тухай ажилтнууд маань өөрсдийн туршлагаас тантай хуваалцах болно.

ЗӨВЛӨГӨӨ

Ажлын ярилцлага нь хүн бүрийн хувьд хүндхэн даваа байдаг. Үүнийг хэрхэн амжилттай давах, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, мэдлэг, ур чадвараа ямар байдлаар харуулах арга техник, нарийн зөвлөмжүүдийг олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд танд зөвлөх болно.

Харилцаа холбоо, Мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч компанид ажиллаж, ур чадвар, мэдлэг туршлагаа хөгжүүлэн, нийгэмдээ, улс эх орондоо хамтын үнэ цэнийг бүтээхэд бэлэн үү? Таныг мобиком групп компанийн хамт олон хүлээж байна. Удахгүй уулзацгаая!