Гэрээт дата роуминг үйлчилгээтэй хэрэглэгч дугаар хадгалах үйлчилгээг авч болох уу?

  • Болохгүй. Хэрэглэгч дугаар хадгалах тусгай дугаарт хүсэлт илгээхэд боломжгүй гэсэн хариу ирнэ.

 Гэрээт дата роуминг үйлчилгээтэй дугаар төлбөрөөс хаалттай үед гэрээт дата багцын суурь хураамж гарах уу ?

  • Гарна. Төлбөрөөс хаасан дугаарын тухайн сарын роуминг жилийн гэрээт дата багцын суурь хураамжийг хэрэглэгчийн төлбөр дээр бүрэн нэхэмжилнэ.

 Гэрээт дата роуминг үйлчилгээтэй дараа төлбөрт хэрэглэгч дугаар солих үйлчилгээ авах боломжтой уу?

  • Боломжгүй . 1 жилийн гэрээ дууссаны дараа дугаар солих үйлчилгээ авах боломжтой болно.

 Дата роуминг үйлчилгээний 2 үндсэн багцыг хамт авч болох уу ?

  • Болно. Аль түрүүлж авсан багцын хугацаа дуусаад үргэлжлүүлэн дараагийн багц нь тооцогдоно.

 Гэрээт дата роуминг үйлчилгээг мессэж роуминг үйлчилгээтэй хэрэглэгч авч болох уу ?

  • Болохгүй. Гэрээт дата багцыг зөвхөн ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгч 1 жилийн гэрээ байгуулан авна.

 Дата роуминг үйлчилгээг ашиглах эрхийг хаах, нээх хүсэлтийг ямар дата роумингтэй хэрэглэгч авах боломжтой бэ?

  • Зөвхөн гэрээт дата багцтай хэрэглэгч дата роуминг үйлчилгээг ашиглах эрхийг хаах, нээх хүсэлтийг сард 1 удаа авах боломжтой байна.

 Гадаадад зорчиж буй хэрэглэгч On data хүсэлтийг 599 дугаар илгээхэд үнэтэй юу?

  • Гадаадад явж байхдаа 599 дугаарт хүсэлт илгээхэд тухайн зорчиж буй улсын гадагшаа мессэж илгээх тарифаар тооцогдоно.

 MobiNet Wi-Fi-г хэн ашиглах вэ?

  • Мобикомын 3G дата багцтай хэрэглэгчид дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.

  MobiNet Wi-Fi-г хэрхэн ашиглах вэ?

  • Мобикомын 3G дата багцтай хэрэглэгчид MobiNet Wi-Fi бүсэд зорчих үед нэвтрэх хуудас гарч ирэх ба утасны дугаараа оруулан мессэжээр нууц үгээ хүлээн авна.

 MobiNet Wi-Fi-д ямар хурдаар холбогдох вэ?

  • MobiNet Wi-Fi бүсэд 2Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдоно.

 MobiNet Wi-Fi-н эрхээр хэдэн төхөөрөмжөөр зэрэг орж болох вэ?

  • MobiNet Wi-Fi бүсэд холбогдох хэрэглэгч 2 төхөөрөмжөөр зэрэг холбогдох боломжтой.

 Хэрэглэгчийн авсан нэвтрэх эрхэд хүчинтэй хугацаа гэж байгаа юу?

  • Мобикомын 3G дата багцтай бол дата багцынхаа хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi үнэгүй ашиглах боломжтой.

 Wi-Fi үнэгүй ашиглахдаа дата багцын хугацаа дуусаагүй үлдэгдэл нь дууссан үед ашиглаж болох уу?

  • Болно. Гэхдээ: Анх Wi-Fi эрх авч байгаа тохиолдолд дата багцын үлдэгдэл  дуусаагүй байх ёстой. Эрх авсных нь дараа үлдэгдэл нь дууссан байсан ч дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.

 Хурдны дээд хязгаар 2Mbps гэсэн байна. Нэг эрхээр 2 төхөөрөмжнөөс хандалт хийхэд хурд хуваагдах уу? Яаж хуваагдах вэ?

  • Үгүй. Хурд хуваагдахгүй. Нэг төхөөрөмжнөөс холбогдох дээд хурд нь 2Mbps байна.

 Wi-Fi хамрах хүрээ хэрхэн тогтоогдсон бэ? Төхөөрөмжөөс хэдэн метрийн радиустай вэ?

  • Дотор байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно
  • Гадна байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 75-100 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 100-125 метр дотор холбогдоно
    • Үзэгдэх орчин хязгаарлагдмал бол дээрх зай багасна.

 Нэмэлт, дагалдах болон гэрээт дата багцууд бүгд нэг дор идэвхтэй тохиолдолд хамгийн сүүлд дуусах дата багцын хугацааг дуустал үнэгүй ашиглаж болох уу?

  • Тийм 

 Дата сим үйлчилгээний дата эрх ашиглан орж болох уу?

  • Тийм

 Өөр операторын дугаартай утаснаас энэ эрхээрээ орж болоод байна. Ямар учиртай вэ?

  • Мобикомын дата багцтай хэрэглэгч мессэжээр авсан нэвтрэх эрхээрээ Wi-Fi дэмждэг бүх төрлийн төхөөрөмжөөс MobiNet Wi-Fi-руу холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл өөр операторын дугаартай байсан ч тухайн утаснаасаа  MobiNet Wi-Fi-руу нэвтрэх эрхээ ашиглан холбогдох боломжтой юм.

 Нэвтрэх хуудас нь автоматаар дуудагдахгүй байна?

  • Зарим төхөөрөмжийн үйлдлийн систем нь MobiNet Wi-Fi-н автоматаар дуудагддаг вэб хуудсыг дэмждэггүй. Хэрэв Wi-Fi-д холбогдсоны дараа нэвтрэх хуудас нь автоматаар нээгдэхгүй бол дурын хөтөч ашиглан wifizone.mobinet.mn хуудсыг дуудна уу. (MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдсон үед)

 Миний “iPhone 4S” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирэхгүй байгаа хэрнээ хажуугийн хүний “iPhone 5” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирээд байна. Яагаад?

  • Ихэнх MobiNet Wi-Fi-н төхөөрөмж нь 2.4ГГц давтамж дээр ажилладаг. Харин зарим байршилд суурилуулсан MobiNet Wi-Fi нь 5ГГц давтамжаар цацдаг тул 5ГГц Wi-Fi дэмждэггүй төхөөрөмжүүдээс хандах боломжгүй байдаг. Та ЭНД дарж 5ГГц дэмждэг утасны жагсаалтыг үзнэ үү.  Хэрэв хэрэглэгчийн төхөөрөмж дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр нь гарч ирэхгүй бол 5ГГц дэмждэггүй гэж ойлгож болно.

 Ярианы роуминг үйлчилгээ дээр дата давхар нээхгүй байж болох уу?

  • Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хувьд дата эрх нээлттэй байх ба та хаахыг хүсвэл off data гэсэн мессэжийг 599 дугаарт илгээн хаах боломжтой.