Шуурхай нэгж

Танд яаралтай ярих шаардлага гарсан үед ашиглах боломжтой үйлчилгээ.

Үйлчилгээний давуу тал:

  • Заавал үйлчилгээний салбар, гэрээт борлуулагч руу очих шаардлагагүй
  • Үйлчилгээг ашиглахад хялбар
  • Өмнөх үлдэгдлээ төлсөн нөхцөлд сард хэдэн ч удаа ашиглах боломжтой
  • Цаг завыг хэмнэнэ

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгч таны дугаарын бүртгэл бүрэн бол тухайн дугаарыг ашигласан жилээс хамааран зээлэх нэгжийн хэмжээ дараах байдлаар өсөх боломжтой. 

ДУГААРАА АШИГЛАСАН ЖИЛ ЗЭЭЛЭХ НЭГЖИЙН ХЭМЖЭЭ
0-6 сар 0
7-12 сар 500 нэгж
13-24 сар 500, 1000 нэгж
24-өөс дээш сар 500, 1000, 2000 нэгж

 

Үйлчилгээний заавар

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дараах аргуудаар нэгж зээлэх боломжтой. 

  • *210# дуудлага хийх ногоон товчийг даран Боломж үйлчилгээг ашиглана.
  • *500#, *1000#, *2000# гэж бичин дуудлага хийх ногоон товчийг дарснаар таны утсанд хүссэн нэгж тань автоматаар орно.

Үйлчилгээний үнэ тариф

Шуурхай нэгжийн үйлчилгээг авсан хэрэглэгч нь өөрийн дансыг нэгжээр цэнэглэхэд өмнөх ашигласан нэгж нь 10%-ийн үйлчилгээний хураамжийн хамт суутгагдана.

 

Санамж:

Шинэ хэрэглэгч энэхүү үйлчилгээг ашиглах боломжгүй байх ба дугаараа ашиглаж эхэлснээс 6 сарын дараа үйлчилгээг ашиглах эрх нээгдэнэ.

Stars үйлчилгээний болон Tourist багцын хэрэглэгчид дугаараа ашигласан жилээс үл хамааран зөвхөн 500₮-н шуурхай нэгж авах боломжтой.