Гар утас худалдан авч байгаа хэрэглэгчдийн анхааралд!!!

2016.06.16. Мобиком Корпораци гар утас лизингийн шалгуур хангаж байгаа хэрэглэгчдэдээ хүүгүй нөхцөлөөр,  албан ёсны эрхтэйгээр гар утсыг борлуулдаг билээ.

Зарим иргэд, хувь хүмүүс Мобикомын дугаартай хэрэглэгчдэд бэлэн мөнгөний зээл олгох зар байршуулж “ХЭРЭГЛЭГЧДИЙН ДУГААР” дээр гар утасны лизингийн гэрээ байгуулан, лизингээр авсан гар утсыг нь авч, тухайн хэрэглэгчдэд 1 удаагийн бэлэн мөнгөний зээл олгох асуудал гарч байна.

Харин тухайн хэрэглэгч нь манай байгууллагатай байгуулсан лизингийн гэрээний хугацаандаа лизингийн төлбөрийг сар бүр төлөх үүргийг хүлээнэ.   

Ингэж өөрийн нэр дээр байгуулсан лизингийн гэрээгээр авсан гар утсаа гуравдагч этгээдэд өгснөөр хэрэглэгчид дараах санхүүгийн эрсдэлд орж болзошгүйг анхаарна уу.

  • Хэрэв хэрэглэгч гар утас лизингийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол төлбөр нэхэмжилсэн 3 дахь сараас гар утасны лизингийн төлбөрийг бөөнөөр нэхэмжилж хэрэглээг нь хязгаарлана. Ингэснээр тухайн хэрэглэгч дахин дугаар дээрээ гар утас хүүгүй лизингийн нөхцөлөөр авах боломжгүй болно.
  • Дугаар хадгалах үйлчилгээг лизингийн гэрээний хугацаанд авах боломжгүй.
  • Мобиком Корпораци гар утас лизингээр авсан хэрэглэгчийн мэдээллийг Монгол Банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хуулийн дагуу оруулдаг ба авлага үүссэн тохиолдолд тухайн зээл хэвийн бус зээлийн төлөвт шилжиж цаашид банк болон банк бус санхүүгийн байгууллагын аливаа зээлд хамрагдах боломжгүй болох юм.

Тиймээс гуравдагч этгээдэд өөрийн нэр дээр гар утасны лизингийн гэрээ байгуулж өгөх нь дээр дурдсан санхүүгийн эрсдэлд оруулна гэдгийг сайтар анхаарна уу.