Follow @MobicomOfficial |
|
|
|
Үйлчилгээний тухай
Одоогийн бидний ашиглаж байгаа суурин холбоо нь байгууллагын харилцаа холбооны шийдлийг төдийлөн бүрэн хангаж чаддаггүй бөгөөд зардал, үр ашиг, ажилчдын бүтээмж болоод хэрэглэгчдийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж болохуйц дараах бэрхшээлүүдтэй тулгардаг. Үүнд:
- Өөрийн байгууллагын брэнд дугаарыг өөр байршил дахь салбар нэгжүүдэд ашиглах боломжгүй
- IT болон харилцаа холбооны хязгаарлагдмал хүний нөөцтэй
- Суурин холбооны хэрэглээний зардал өндөртэй
- PBX болон суурин утсан хөрөнгө оруулалт шаардлагатай
- Гадуур ажилтай ажилтнуудын хувьд харилцагчийн дуудлагыг алддаг
Mobile Office үйлчилгээг ашигласнаар
Ажлын бүтээмжийг дээшлүүлнэ Суурин холбооны зардлыг бууруулна Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ
- Байгууллагын харилцаа холбооны цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой
- Байгууллагын брэнд дугаарыг байршлаас үл хамааран ашиглах боломжтой
- Ажлын утасны дугаарт ирсэн дуудлагыг гар утсандаа хүлээн авах боломжтой
- Ажилтнууд хоорондоо болон харилцагчидтайгаа байнгын холбоотой байх боломжийг олгоно
- Mobile Office апликейшныг ашиглахад дата үйлчилгээний төлбөр 0₮ байна.
Үйлчилгээний боломжууд
MOBILITY
Суурин утсанд ирсэн дуудлагыг гар утсандаа хүлээн авах ба гадагшаа дуудлага хийнэ.
FAX MESSAGING
Өөрт ирсэн факсаа гар утас, компьютертаа и-мэйлээр хүлээн авна.
VOICE MESSAGING
Дуут мессежээ гар утас, компьютертаа и-мэйлээр хүлээн авна.
MEET ME CONFERENCE
Тусгайлан үүсгэсэн хурлын өрөөний дугаарт залган телефон хурал хийнэ. Нэг дор 10 хүртэл хэрэглэгч зэрэг холбогдох боломжтой.
THREE WAY CALL
2 хүн ярьж байх үедээ гуравдагч этгээдийг урьж зэрэг яриа хийнэ.
GROUP HUNTING
Гаднаас ирсэн дуудлаганд хариу өгөхгүй үед байгууллагын бусад ажилтанд дуудлага ээлжлэн очно.
CALL FORWARD
Суурин утасны дугаарт ирэх дуудлагыг өөр дугаарт тохируулан хүлээн авах.
CALL TRANSFER
Яриа хийж байх үедээ дуудлагыг өөр дугаарт дамжуулан холбож өгөх боломжтой. Жишээ нь: Та ширээн дээрээ суурин утсаар ярьж байгаад гадагш гарах бол дуудлагаа таслалгүйгээр гар утсаараа үргэлжлүүлэн яриа хийх боломжтой.
CALL PULL
Дуудлагаа таслалгүйгээр өөр төхөөрөмж рүү шилжүүлэн яриагаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Жишээ нь: Та ширээн дээрээ суурин утсаар ярьж байгаад гадагш гарах бол дуудлагаа таслалгүйгээр гар утсаараа үргэлжлүүлэн яриа хийх боломжтой.
CALL WAITING
Хэрэглэгч яриа хийж байх үед өөр дуудлага ирэхэд тухайн дуудлагыг хүлээлгийн горимд оруулна.
CALLER ID
Ажилтнуудын ашиглаж буй дугаарын оронд нэр, ID оруулах боломжтой.
SHORT NUMBER DIALING
Байгууллагын ажилтнууд хоорондоо дуудлага хийхдээ 3 оронтой дотуур дугаараар залгах боломжтой.
INSTANT MESSENGER
Зөвхөн байгууллагын ажилтнуудад зориулсан дотуур холбооны програмаар чат хийх боломжтой.