Хөгжилтэй дуудлага

Magic Voice нь танд дуудлага хийх үедээ хоолойныхоо өнгийг өөрчлөх болон яриан дундаа орчны чимээ тоглуулах боломжийг олгодог шинэ нэмэлт үйлчилгээ юм. Та аль ч үүрэн операторын хэрэглэгчтэй Magic Voice үйлчилгээг ашиглан ярих боломжтой бөгөөд дараах орчны чимээ болон хоолойны өнгөнүүдээс сонгон найзуудтайгаа хөгжилдөөрэй. 

1. Хүүхэлдэйн хоолой
2. Мангасын хоолой
3. Хулганын хоолой
4. Замын түгжрэлийн чимээ
5. Нисэх буудлын чимээ
6. Төрсөн өдрийн ая

Magic Voice үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Та 422 дугаарт залгаж эсвэл 2222-т залган идэвхжүүлнэ. Дараа төлбөрт хэрэглэгчид: 422 дугаарт ON30 гэсэн мессэж илгээх Урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчид: 422 дугаарт ON1 гэсэн мессэж илгээн 1 өдрийн үйлчилгээг идэвхжүүлнэ. Харин 1 сарын үйлчилгээг идэвхжүүлэхийг хүсвэл 422 дугаарт ON30 гэсэн мессэжийг илгээнэ.

Magic Voice үйлчилгээг ашиглах заавар

1. Magic Voice үйлчилгээг идэвхжүүлэх
2. Дуудлага хүлээн авагчийн дугаарын өмнө 422 угтвар дугаарыг оруулан залгана. Жишээлбэл, та 422ХХХХХХХХ гээд залгана. 
3. Автомат хариулагчтай холбогдож, хоолойны өнгө болон яриан дундаа тоглуулах аяыг сонгоно.
4. Дуудлага хийх явцдаа хоолойны өнгө болон аяыг солих боломжтой бөгөөд 1-6 хүртэлх товчноос сонгон хоолойны өнгө болон аяыг өөрчилж болно.
5. Хэрвээ дуудлага хийх явцдаа өөрийнхөө хоолойны өнгөөр ярих бол 0 товчийг дарна.

Хэрэглэгч Идэвхжүүлэх
 /422 дугаарт илгээнэ/
Сарын
төлбөр
Идэвхжүүлэх
 /422 дугаарт илгээнэ/
Нэг өдрийн
төлбөр
Урьдчилсан төлбөрт | Хосолсон төлбөрт ON30 1200₮ ON1 40₮
Дараа төлбөрт ON30 - -

 

*НӨАТ орсон

Хэрэглэгч Идэвхжүүлэх
 /422 дугаарт илгээнэ/
Сарын
төлбөр
Идэвхжүүлэх
 /422 дугаарт илгээнэ/
Нэг өдрийн
төлбөр
Урьдчилсан төлбөрт | Хосолсон төлбөрт ON30 1200₮ ON1 40₮
Дараа төлбөрт ON30 - -

 

*НӨАТ орсон