Лавлах утасны үйлчилгээ

Байгууллагын лавлах үйлчилгээний онцлогт тохирсон шийдлийг боловсруулж, лавлах үйлчилгээний дэвшилтэт технологи, хүний нөөц, үйл ажиллагааны менежментээр хангах үйлчилгээ.

Бидэнтэй хамтран ажилласнаар:

  • Үйл ажиллагаа эхлэх цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.
  • Лавлах утсанд боловсон хүчин шинээр бэлтгэх шаардлагагүй.
  • Компани өөрийн үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг олгоно.
  • Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээгээрээ өрсөлдөгчөөсөө ялгарах давуу талтай.
  • Лавлах үйлчилгээний орчин үеийн технологи нэвтрүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй.
  • Зах зээлийн нөхцөл байдал, улирлын шинжтэй дуудлагын ачаалалд тохируулан лавлах утасны хүчин чадлыг өөрчлөх уян хатан зохицуулалт хийх боломжтой.
  • Хэрэглэгчийн дуудлага нэг бүрийг алдалгүй хүлээн авч, хэрэглэгчийн үйлчилгээний чанар болон маркетинг сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  • Хэрэглэгчийн санал хүсэлт, лавлагааг телефон утас, и-мэйл, онлайн чатын системээр хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Компанийн маркетинг, борлуулалтын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад шууд ашиглагдах мэдээлэл, тайлангуудаар хангагдана.
  • Үйл ажиллагааны зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
Outbound call үйлчилгээний тухай

Харилцааны өндөр ур чадвартай, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн операторууд таны сонгосон хэрэглэгчидтэй телефон утсаар, зориулалтын програм хангамж ашиглан холбогдож бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг сонирхолтой боловсон хэлбэрээр түргэн шуурхай хүргэнэ.

Бидэнтэй хамтран ажилласнаар:

  • Мэдээллийг өдөр тутам утсаар мэдээлэл хүргэж, өгөгдөл цуглуулж байдаг туршлагатай мэдээлэл,судалгааны ажилтан хүргэдэг.
  • Мэдээлэл хүргэх явцад хэрэглэгчдийн өгсөн санал, хүсэлтийг тэмдэглэн авдаг учир түүнийг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулах.
  • Франц улсын Alcatel Lucent–ийн програмыг ашигладаг тул нэг дор 50 хүртэлх ажилтан зэрэг залгалт хийдэг ба цаг хэмнэнэ.
  • Мэдээлэл хүргэх явцад мониторинг хийж, мэдээлэл хүргэлтийг сайжруулах, нэмэлт мэдээллээр баяжуулах боломжтой.
  • Мэдээлэл хүргэсэн бичлэг нь бүх төрлийн хэлбэрээр хадгалагддаг тул тухайн бичлэгийг сонсох, сайжруулах хяналт хийх боломжтой.
Бидний давуу талууд

Бидний давуу талууд:

  • Лавлах үйлчилгээний дэлхийн стандартад нийцсэн програм, техник хангамж нийлүүлэгч Алкател компанийн лавлах үйлчилгээний иж бүрэн технологиор тоноглогдсон.
  • ISO 9001 2008 чанарын стандартыг хангасан лавлах үйлчилгээний менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
  • Монгол Улсын Оюуны өмчөөр патентлагдсан Лавлах утасны хүний нөөцийг бэлтгэх, сургах, мониторинг хийх цогц системтэй.
  • Мобиком группийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж туршлага хуримтлуулсан.

Үйлчилгээний боломжууд:

  • Лавлах утасны үйлчилгээ: Лавлах утасны хүний нөөц, систем хангамж, үйл ажиллагааны менежментийн бүрэн хангаж ажиллана.
  • Систем хангамжийн түрээсийн үйлчилгээ: Лавлах утасны систем хангамж, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, систем хангамжийн найдвартай ажиллагааг хангана.
Холбоо барих

Утсаар мэдээлэл, сурталчилгаа хүргэх үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягуудад хандана уу.

  • И-мэйл хаяг: accountmanagers@mobicom.mn
  • Лавлах утас: 2222 (Мобикомын утаснаас үнэгүй)
  • 1800-2222  (Бусад операторын утаснаас)

Байршил:

Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо,
Самбуугийн гудамж 7-1,
Мобиком Корпорацийн төв байр