Лавлах утасны үйлчилгээ

Байгууллагын лавлах үйлчилгээний онцлогт тохирсон шийдлийг боловсруулж, лавлах үйлчилгээний дэвшилтэт технологи, хүний нөөц, үйл ажиллагааны менежментээр хангах үйлчилгээ.

Бидэнтэй хамтран ажилласнаар:

  • Үйл ажиллагаа эхлэх цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.
  • Лавлах утсанд боловсон хүчин шинээр бэлтгэх шаардлагагүй.
  • Компани өөрийн үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг олгоно.
  • Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээгээрээ өрсөлдөгчөөсөө ялгарах давуу талтай.
  • Лавлах үйлчилгээний орчин үеийн технологи нэвтрүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй.
  • Зах зээлийн нөхцөл байдал, улирлын шинжтэй дуудлагын ачаалалд тохируулан лавлах утасны хүчин чадлыг өөрчлөх уян хатан зохицуулалт хийх боломжтой.
  • Хэрэглэгчийн дуудлага нэг бүрийг алдалгүй хүлээн авч, хэрэглэгчийн үйлчилгээний чанар болон маркетинг сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  • Хэрэглэгчийн санал хүсэлт, лавлагааг телефон утас, и-мэйл, онлайн чатын системээр хүлээн авч шийдвэрлэнэ.
  • Компанийн маркетинг, борлуулалтын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад шууд ашиглагдах мэдээлэл, тайлангуудаар хангагдана.
  • Үйл ажиллагааны зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.