MobiXpress үйлчилгээний хэрэглэгчдийн анхааралд

 

2015.10.02Мобиком болон түүний групп компаниудын мэдээллийг нэгдсэн цахим хуудаснаас хүргэх болсонтой холбогдуулан, 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс MobiXpress үйлчилгээний харилцагчдын customers.mobixpress.mn цахим хуудас www.mobicom.mn хуудас руу шилжсэнийг мэдэгдэж байна.

 

Иймд эрхэм хэрэглэгч та өөрийн Мобикомын дугаараар www.mobicom.mn хуудсанд бүртгүүлэн, цаашид Мобиком болон групп компаниудын бүх бүтээгдэхүүн үйлчилгээг Мобикомын албан ёсны цахим хуудаснаас онлайнаар авна уу.

 

Мобиком Корпораци

 

MobiXpress үйлчилгээний харилцагчдын анхааралд

 

2015.09.30. 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн MobiXpress үйлчилгээний дараах гүйлгээнүүдэд шимтгэл тооцогдохыг харилцагч та бүхэндээ мэдээлж байна.

Үүнд:

  • Өөрийн дугаарыг нэгж, дата багц, Be багцаар цэнэглэх гүйлгээ
  • Бусдын дугаарыг нэгж, дата багц, Be багцаар цэнэглэх гүйлгээ тус бүрт 100₮-ийн шимтгэл тооцогдоно.

 

Мобиком Корпораци

Мобифинанс ББСБ

 

Петровис ХХК-ийн ШТС-уудад MobiXpress-р төлбөр тооцоо хийдэг боллоо

 

Улсын Драмын Эрдмийн Театрын үзвэрүүдийг MobiXpress-ээр 

 

Хүндэт харилцагчдын анхааралд

Мэдэгдэл

Таны цахим хэтэвч Ухаалаг боллоо

MobiXpress үйлчилгээ Монголд анх удаа ухаалаг утсанд зориулсан “УХААЛАГ ХЭТЭВЧ” апликейшныг зах зээлд нэвтрүүллээ.

“УХААЛАГ ХЭТЭВЧ” аппликейшн танд дараах боломжуудыг олгож байна.

  • MobiXpress-ийн бүх төрлийн үйлчилгээг авах
  • Үйлчилгээтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
  • Гэрээт хамтрагч, төлөөлөгчдийн байршил, утас, цагийн хуваарь
  • Үйлчилгээний зөвлөх, гэрээт хамтрагч, төлөөлөгчидтэй шууд холбогдох

 Давуу тал:

  •  Мөнгө шилжүүлэх, нэгжээр цэнэглэх дугаараа өөрийн утасны дугаарын жагсаалтаас шууд оруулах
  • IPhone, Android, Blackberry утасны хэрэглэгчид MobiXpress үйлчилгээний харилцагч эсэхээс үл хамааран аппликейшнийг үнэгүй татаж суулган үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлтэй танилцах
  • MobiXpress үйлчилгээний интернэт хуудсаар нэвтрэх нууц үг, пин кодоо ашиглан гүйлгээ хийх бөгөөд маш өндөр нууцлалаар хамгаалагдсан.

 

MobiXpress дансандаа орлого хийхэд илүү амархан боллоо

 

MobiXpress үйлчилгээний үнэ тарифын нөхцөлд өөрчлөлт орсон тухай 

 

MobiXpress үйлчилгээ оюутан залууст таалагдаж байна

 

MobiXpress үйлчилгээний ерөнхий нөхцөл шинэчлэгдлээ

 

Замын Хөдөлгөөний зөрчлийн Торгуулийг MobiXpress данснаас төлөх боломжтой

 

Төрийн банк, MobiXpress үйлчилгээтэй хамтран ажиллаж эхэллээ

2014 оны 6-р сарын 11, Улаанбаатар хот –Орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утсаараа төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлэг хийх боломжийг олгодог MobiXpress үйлчилгээ Төрийн банктай хамтран тус банкны болон Мобикомын нийт хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хамтарсан үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байна.

Орон даяар банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монгол улсын тэргүүлэгч арилжааны банк болох Төрийн банкны 531 салбараар  MobiXpress дансанд орлого хийх боломжтой боллоо. Мөн түүнчлэн Төрийн банкны харилцагч интернет банк, смарт банкны үйлчилгээг ашиглан банкны данснаасаа MobiXpress дансанд мөнгө шилжүүлэх, MobiXpress үйлчилгээний харилцагч гар утасны СИМ картанд суусан MobiXpress цэс, MobiXpress ухаалаг апплекейшн болон www.mobixpress.mn вэб хуудсаар дамжуулан MobiXpress данснаасаа Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлэх боломжтой. 

MobiXpress үйлчилгээ нь Мобикомын дугаар хооронд мөнгөн шилжүүлэг хийх, урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийг нэгжээр цэнэглэх, дараа төлбөрт хэрэглэгчийн ярианы төлбөрийг төлөх, худалдаа үйлчилгээний газрууд болон “Замбала” сүлжээ сүпермаркетад төлбөр тооцоогоо хийх, Мобинет, Улуснетийн интернетийн эрх, олон улсын ярианы Глобус карт худалдан авах, Петровисын шатахуун худалдан авах зэрэг төлбөр тооцооны цогц боломжуудыг олгож буй цахим мөнгөний үйлчилгээ юм.

Хэрэв та Төрийн банкны харилцагч боловч MobiXpress-н харилцагч болж хараахан амжаагүй бол Мобикомын үйлчилгээний салбаруудад цахим үнэмлэх, гар утастайгаа ирж  үнэгүй бүртгүүлээрэй. Төрийн банкны интернет банк, смарт банкны хэрэглэгч болохыг хүсвэл Төрийн банкны дурын салбарт цахим үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.

MobiXpress үйлчилгээний лавлах утас: 2222 /149/

Төрийн банкны лавлах утас: 18001881

 

 

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц