Төлбөр төлөх боломжууд

Таны тухайн сард ашигласан хэрэглээний төлбөр дараа сарын 5-7-ны хооронд бодогдож, TULBUR гэсэн дугаараас гар утсанд тань мессэжээр мэдээлнэ. Төлбөрийн нэхэмжлэх нь тухайн сарын багцын сарын хураамж, ярианы төлбөр, бусад төлбөр, хөнгөлөлт урамшууллуудыг тооцон НӨАТ багтсан эцсийн дүнгээр ирнэ. Мөн таны өмнөх сарын төлбөрийн үлдэгдлийг мэдээлэх болно. 

  • Та хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллээ харах бол  MY ACCOUNT  үйлчилгээг ашиглана уу.

 

Онлайн салбараар төлбөр төлөх: Та ЭНД ДАРЖ  банкны төлбөрийн карт ашиглан 24 цагийн турш онлайнаар цаг алдалгүй төлбөрөө төлөх боломжтой.

MobiXpress-ээр төлөх: Та төлбөрөө үйлчилгээний салбарт ирэлгүйгээр MobiXpress үйлчилгээгээр төлөх боломжтой. Мөн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас хаагдсан тохиолдолд *210# цэсний MobiXpress-ээр төлбөрөө төлж, дугаараа нээлгээрэй.

Most Money-гоор төлөх: Та Most Money үйлчилгээг ашиглан гар утаснаасаа өөрийн болон бусдын дугаарын төлбөрийг төлөх боломжтой.  Most Money-д бүртгүүлж амжаагүй бол ХХБ, Капитрон банкны салбаруудад гар утас, цахим үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлээрэй.

Банкаар төлөх: Та ХААН, Голомт, Хас, Төрийн банкны мобайл банк үйлчилгээг ашиглан гар утаснаасаа, эсвэл өөрт ойр байрлах банкны салбараас Мобикомын данс руу төлбөрөө шилжүүлэх боломжтой. Хүлээн авагч байгууллага: Мобиком Корпораци ХХК, гүйлгээний утга: хэрэглэгчийн нэр, гэрээний дугаар, утасны дугаараа тодорхой бичээрэй.

Candy-гээр төлөх: 555 дугаарт Paybill XXX гэсэн мессэжийг илгээх ба XXX нь төлбөр төлөх candy-ний дүн байна. 1 candy = 1 төгрөгөөр тооцож, мессэж илгээсэн дугаарын ярианы төлбөр төлөгдөнө. 

 

Банкны нэр

Дансны дугаар

Хаан банк

5007065056

Худалдаа хөгжлийн банк

499004325

Голомт банк

1102018877

Төрийн банк

100000139627

Хас банк

5000005041

Капитал

2200000222

Капитрон банк 3096000540

ATM-ээр төлөх: Та ХААН банкны цахим карттай бол Монгол орон даяар ХААН банкны 150 гаруй АТМ-аар дамжуулан хүссэн цагтаа гар утасныхаа төлбөрийг төлөх боломжтой.

E-биллинг-ээр төлөх: Та Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Төрийн банкинд данстай тохиолдолд e-биллинг үйлчилгээг ашиглан сар бүр данснаасаа автоматаар төлбөрөө төлөх боломжтой.

Мобикомын үйлчилгээний салбаруудаар төлөх: Та Улаанбаатар хотын үндсэн 16, гэрээт 14 салбарууд болон хөдөө орон нутгийн 33 салбарт хандан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ авч төлбөрөө төлөх боломжтой. Байршлын мэдээллийг энд дарж  авна уу.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц