Дараа төлбөрт хэрэглэгч ярианы роумингийн эрх нээлгэх

Ярианы роуминг үйлчилгээг одоогоор зөвхөн дараа төлбөрт хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд үйлчилгээний барьцаа төлбөрт 500'000₮ байршуулна. Хэрэв та улс хоорондын ярианы эрх нээлгэж 200'000₮-ийн барьцаа төлсөн бол нэмж 300'000₮ байршуулснаар таны дугаарт ЯРИАНЫ РОУМИНГ үйлчилгээ идэвхжинэ.

Үйлчилгээг идэвхжүүлэхдээ үйлчилгээний салбарт дараах бичиг баримттай ирж, нэмэлт гэрээ байгуулна.

  • Хувь хэрэглэгч бол цахим үнэмлэх
  • Байгууллагын хэрэглэгч бол албан бичиг

Үйлчилгээг цуцлах

  • Хэрэглэгч ярианы роуминг үйлчилгээний эрхээ Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний дурын салбарт өөрийн биеэр ирж, үйлчилгээний ажилтанд хандан цуцлуулна.
  • Хэрэглэгч үйлчилгээг цуцлаагүй, нэмэлт барьцаа төлбөрөө байршуулсан хэвээр байгаа тохиолдолд ярианы роуминг эрх нээлттэй хэвээр байна.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгч Ярианы роуминг эрх нээх

Та гадаад руу явахаасаа 30 минутын өмнө 599 тусгай дугаарт ON гэсэн мессэж илгээн эхлээд мессэж роуминг үйлчилгээгээ нээлгээд, дараа нь 599 дугаарт ON VOICE гэсэн мессэж дахин илгээж ярианы руоминг үйлчилгээгээ идэвхжүүлснээр энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болох бөгөөд Мобикомын дугаараараа тухайн зорчиж буй улсаасаа Монгол руу, эсвэл өөр бусад улс орон руу яриа хийх тохиолдолд таны хэрэглээ дансан дахь нэгжнээс хасагдана.

Үйлчилгээг цуцлах

Та 599 дугаарт OFF VOICE гэсэн мессэж илгээж зөвхөн ярианы руоминг үйлчилгээгээ цуцлах боломжтой

Мессэж роуминг

Мобикомын дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт Hybrid багцын бүх хэрэглэгчид мессэж роуминг үйлчилгээг ашиглах боломжтой. Үйлчилгээг ашиглахад нэмэлт барьцаа байршуулах шаардлагагүй.

  • Идэвхжүүлэх:     Цуцлах:   
 
  • Та гадаадад зорчихоосоо 30 минутын өмнө Мобикомын сүлжээнд байхдаа On гэсэн мессэжийг 599 дугаарт илгээнэ. Үйлчилгээ идэвхжсэн талаар хариу мессэж ирснээр орох, гарах ярианы эрх автоматаар хаагдаж, зөвхөн мессэж роуминг үйлчилгээний эрх нээгдэнэ. 

Хэрэглээний хязгаарлалт

  • Олон улсын роуминг үйлчилгээний барьцаа төлөөгүй дараа төлбөрт хэрэглэгчийн мессэж роуминг хэрэглээ 300'000₮-өөс хэтрэх үед хязгаарлагдана. Энэ тохиолдолд Та Монгол дахь Мобикомын үйлчилгээний зааланд 300'000₮-ийг төлснөөр мессэж роуминг ашиглах эрх дахин 300,000₮-өөр сунгагдах боломжтой.
  • Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт Hybrid багцын хэрэглэгчийн хувьд мессэж роуминг ашиглах эрх тухайн дугаарын дансан дахь нэгжээр хязгаарлагдана. Хэрэглэгч мессэж роуминг үйлчилгээний эрхээ сэргээхийн тулд дансаа нэгжээр цэнэглэнэ.

Анхааруулга:

  • Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.
  • Мобиком Корпорацийн  мессэж роуминг үйлчилгээг ашиглах үед  дуудлага хийх боломжгүй байдаг хэдий ч роуминг хийж байгаа зарим операторуудын шуурхай тусламжийн утас болон тухайн операторын лавлах дугаарт ярих боломж нээлттэй байдаг тул та эдгээр дугаарууд руу шаардлагагүй бол дуудлага хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зарим операторын лавлах утас болон шуурхай тусламжийн утас төлбөртэй байдгийг анхааруулж байна.  Дэлгэрэнгүй
  •  АНУ-ын AT&T Mobility операторын сүлжээнд холбогдсон хэрэглэгч дуудлага хийх оролдлого хийх бүрт явах бичлэгийг 29-ээс дээш секунд сонссон тохиолдолд төлбөр гарахыг анхаарна уу

Дуудлага хүлээн авах үйлчилгээ 

Дараа төлбөрт хэрэглэгч та мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлэхэд дуудлага хүлээн авах үйлчилгээ давхар ашиглагддаг боллоо. Өөрөөр хэлбэл та ямар ч барьцаа төлбөргүйгээр мессэж роуминг үйлчилгээг ашиглаж байхдаа Монголоос дуудлага хүлээн авах боломжтой. Дуудлага хүлээн авах үйлчилгээ нь таны зорчиж буй орны дуудлага хүлээн авах тарифаас хамааран харилцан адилгүй төлбөртэй байхыг анхаарна уу.

Идэвхжүүлэх:     Цуцлах:   

 

Дата/интернэт роуминг

Дата/Интернэт роуминг үйлчилгээг ярианы болон мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн дараа төлбөрт хэрэглэгчид ашиглах боломжтой.

  • Идэвхжүүлэх:     Цуцлах:   

Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хувьд дата эрх нээлттэй байх ба харин мессэж роуминг үйлчилгээтэй хэрэглэгч дата эрхээ идэвхжүүлнэ. Таны зорчиж буй улсын тарифаас хамааран дата үйлчилгээний төлбөр харилцан адилгүй үнэтэй байна. Үнэ тарифын мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Жич: Мобикомын дотоодын гар утасны интернэт дата багц нь Олон улсын роуминг үйлчилгээнд хамаарахгүй.

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц