Бид шилдэг ажил олгогч

Бид Монгол Улсын “Шилдэг ажил олгогч” загвар байгууллага болох зорилгын хүрээнд ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах, тэднийг ая тухтай, сурч хөгжих боломж бүхий ажлын байраар хангах, нийгмийн амьдралд нь дэмжлэг үзүүлэх, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс суралцан өрсөлдөхүйц чадамжтай болж мэргэших, байнга шинийг эрэлхийлэн санаачлагч, ёс зүйтэй манлайлагч байх тэмүүллийг нь дэмжсэн хүний нөөцийн оновчтой системийг бүрдүүлэхийн төлөө ямагт чармайн ажиллаж байна.

Та Мобикомд ажилласнаар танд дараах боломжууд нээлттэй:

  • Нэгдмэл зорилготой эрч хүчээр дүүрэн, эвсэг залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, үр дүнд тулгуурласан шагнал урамшуулал авна.\
  • Хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагууд, дэлхийн шилдэг мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд хөгжиж дэвших боломжтой.
  • Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, ёс зүйтэй, шинэчлэгч, манлайлагч байх урам зориг, хүсэл тэмүүллийг мэдэрнэ.
  • Ажилтнуудын нийгмийн халамжийн болон соёлын хөтөлбөрүүдэд хамрагдана. (Эрүүл мэндийн хөтөлбөр, даатгал, хөнгөлөлттэй зээл, фитнесс, нэмэгдэл, хөнгөлөлт, тэтгэмжүүд, спорт, клубийн гишүүнчлэл г.м)
  • ТА “Нийгмийн хариуцлагыг Манлайлагч” компанийн нэг гишүүн болсноор Монгол Улсынхаа нийгмийн сайн сайхны төлөө өөрийн бодит хувь нэмрийг оруулж, түүнээсээ баяр баяслыг мэдрэх болно.

Ажилд орохыг хүссэн хүн бүхэнд манай сонгон шалгаруулалт нээлттэй бөгөөд бид үнэнч шударга шалгаруулалт явуулдаг.

Бүрдүүлэх материал:

  • Анкет
  • Бакалавр болон магистрын дипломын хуулбар
  • Сүүлийн 3 сард авахуулсан өнгөт, 3*4 зураг 1 ширхэг
  • Өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт
  • Өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт

Сонгон шалгаруулалтын үе шат

Ерөнхий шаардлага

  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Үнэнч, шударга. Ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
  • Шинийг эрэлхийлэгч, идэвх санаачилгатай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
 
Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа бол ЭНД дарж онлайн анкетыг бөглөөрэй.

Жич: Манай компани хийж бүтээх тэмүүлэл дүүрэн чадварлаг залууст үргэлж нээлттэй тул Таны сонирхсон ажлын байр энэхүү жагсаалтад байхгүй бол өөрийгөө маш сайн илэрхийлэх намтрыг (CV) hrd@mobicom.mn хаягаар ирүүлэх болон 94110202 утсаар бидэнтэй холбогдох боломжтой. 