Нийгмийн хариуцлага

Мобиком Корпораци үүсэн байгуулагдсанаасаа хойш 25 жилийн хугацаанд 20 тэрбум орчим төгрөгийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө зарцуулжээ. Компани дангаар болон бусадтай хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, хандив, ивээн тэтгэлэг, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгогдсон олон олон арга хэмжээ хөтөлбөрүүд байгааг товчлон заримаас нь дурдвал:

Нийгмийн хариуцлага

Мобиком Корпораци үүсэн байгуулагдсанаасаа хойш 25 жилийн хугацаанд 20 тэрбум орчим төгрөгийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө зарцуулжээ. Компани дангаар болон бусадтай хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, хандив, ивээн тэтгэлэг, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгогдсон олон олон арга хэмжээ хөтөлбөрүүд байгааг товчлон заримаас нь дурдвал:

Мобиком Корпораци ХХК-иас Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл” буюу WASH төслийг 7 дахь жилдээ хэрэгжүүлэн энэ хугацаанд Мобиком Корпораци ХХК уг төсөлд нийт 2.2 тэрбум төгрөг зарцуулжээ

2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төслөөр жилд дунджаар арван тав орчим сургууль цэцэрлэгийг сонгон, мэргэжлийн байгууллагатай хамтран сургууль бүрд тохирсон зураг төсөл гаргаж, харьяа яамаар батлуулж баталгаажуулсны эцэст тухайн сургуулийн зай талбай, газарзүйн орчин нөхцөлд тохирсон тав тухтай, чанар стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг барих ажлыг зохион байгуулдаг аж. Тэгвэл төслийг хэрэгжүүлсэн 7 жилийн хугацаанд нийтдээ 17 аймгийн 101 сумын 106 сургууль цэцэрлэг хамрагдаж, үүний үр дүнд 65’200 сурагч багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан, байнгын халуун хүйтэн усан татуурга бүхий ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой болоод байна. Өвлийн хүйтэнд мөстөж хөлдсөн модон жорлондоо халтирч унахаас айн арай ядан тэмтчин орох бага ангийн сурагчид, урин дулааны улиралд үнэрт автсан модон жорлондоо амьсгалаа түгжин орох сурагчид, шилжилтийн насны охид хүйсийн ангилалгүйгээр нэг л жорлонд нэгнээ хань татан хаалгаа мануулан орох гээд эдгээр асуудлаа ардаа үдсэн билээ. Энэ бол Мобиком Корпораци, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын зүгээс Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа өгч буй бэлэг, мөн тэдний хувьд улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, хамтдаа бүтээж буй үнэ цэн юм.  

Мобиком Корпораци ХХК нь цах тахалтай дэлхий нийтээрээ нүүр тулж, тэмцэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарыг дэмжих “Эмч нартаа хайр түгээе” аяныг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Уг аянд “Хайр түгээе” тусгай цэнэглэгч картын орлогын 10 хувийг зарцуулж, аянаас цугласан орлогоор 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад 10’000 ширхэг тусгай зориулалтын амны хаалт хандивласан юм. Мөн дээр нь аянаас цугласан хандивыг ижил тэгш хүртээмжтэй байлгах үүднээс аймгуудын Нэгдсэн эмнэлэг тус бүрд нь 9’000’000 (есөн сая) төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг хандивлах зэрэг нийт 366,000,000 (гурван зуун жаран зургаан сая) төгрөгийг хандив үзүүлжээ. 

Мобиком Корпораци нь хэрэглэгч, харилцагчдынхаа оролцоотойгоор олон гайхалтай аян, нийгмийн хариуцлагын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, бодит үр дүнд хүртэл нь ажилладаг бөгөөд эдгээр бүхий л хандив тусламжид Мобикомын үнэнч хэрэглэгчид, харилцагчдын оролцоо, хувь нэмэр асар их байдаг гэдгийг онцолъё.

Энэ дашрамд, “Эмч нартаа хайр түгээе” аянд өөрийн хувь нэмрээ оруулж, картуудаас худалдан авсан хэрэглэгч, харилцагчдадаа болон уг аяныг дэмжиж Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон ажилласан гэрээт борлуулагчид, Агентууддаа талархал илэрхийлье.

Мобиком Корпораци ХХК нь Цагдаагийн Ерөнхий Газраас санаачлан хэрэгжүүлж буй “Яараад яахав дээ” аяныг Оюу Толгой ХК-тай хамтран 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

2019 онд “Яараад яахав дээ” нөлөөллийн аянаас гадна Дорноговь – Говьсүмбэр аймгийн замд тээврийн хэрэгслийн дугаарыг бүртгэх, хурд хэмжих, хяналт тавих камерын системийг суурилуулж байсан юм. Тэгвэл энэ жил Дархан-Уул - Сэлэнгэ аймгуудын байнгын хяналтын цэгт хурд хэмжих камерын хяналтын системийг суурилуулсан. 

Мобиком Корпораци маань харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд бизнесийн үйл ажиллагааныхаа зэрэгцээгээр Нийгмийн хариуцлагын чиг үүргээ ч үндсэн чиглэлтэйгээ эн тэнцэхүйцээр чухалчлан үзэж, бусад аж ахуй нэгжүүдээ уриалж, үлгэр жишээ нь болж явахыг эрмэлздэг.

“Яараад яахав дээ” аяны хувьд төр, хувийн хэвшил, уул уурхайн компани гээд гурван өөр салбарын компани хамтарч хэрэгжүүлсэн Нийгмийн хариуцлагын нэг төрлийн төсөл бөгөөд гагцхүү энэ аянд гэхэд Мобиком Корпораци 2019 онд 120 сая орчим, 2020 онд 80 сая орчим гээд нийтдээ 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн аяны хүрээнд хэрэглэгчдэд мессэжээр мэдээлэл хүргэх зардлыг бүрэн хариуцсан бөгөөд одоогийн байдлаар 200 сая гаруй төгрөгийн үнэлгээ бүхий мессэж мэдээллийг үнэ төлбөргүй илгээсэн байна.

ЦЕГ-ын мэдээллээр 2019 онд “Яараад яахав дээ” аяны үр дүнд орон даяар зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14,2 хувиар буурч, осол ихээр тохиолддог Говьсүмбэр аймгийн замд хурд хэмжих хяналтын төхөөрөмж суурилуулснаар зорчигчдыг осолд орох эрсдэлээс бууруулсан зэрэг үр дүн гарчээ.

Мобиком Корпорацийн хувьд 2019-2020 оны Нийгмийн хариуцлагын бодлогоо “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”-д чиглүүлж байгаа ба үүний хүрээнд хэд хэдэн үед шаттай ажлуудыг хийгээд байна. Нэн түрүүнд, Virtual Agent буюу гэрээсээ бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, бүтээгдэхүүний судалгаа авах ажлын байрыг тусгайлан бэлдэж, шинээр бий болгон, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, хэрэгцээтэй сургалтуудад хамруулж, ажлын байраар хангасан.

Хоёрдугаарт, Теди төв болон бусад салбаруудад байрлах Candy shop худалдааны хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээлүүдийг иргэд худалдан авагчдад илүү ойртуулах зорилгоор нийт 17 байгууллагын бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн худалдаалж, үйл ажиллагаанд нь бодит дэмжлэг үзүүлсэн.  

Гуравдугаарт, Теди төвд төдийгүй орон нутгийн хамгийн том салбар болох Дархан салбартаа мөн шинээр тохижуулан ашиглалтад оруулсан юм. 

Түүнчлэн, хэл ярианы бэрхшээлтэй иргэд ашиглаж, бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай электрон самбарыг үйлчилгээний ажилтнуудын дэргэд байрлуулсан бөгөөд уг самбарыг ашиглан санал хүсэлт, авахыг хүссэн үйлчилгээгээ бичиж, үйлчилгээний ажилтантай харилцан мэдээллээ солилцон, үйлчилгээ авах боломжтой юм.

Эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн тулд Мобикомын Корпорацийн Хүний нөөцийн баг, Сургалтын албаныхан, үйлчилгээний ажилтнууд бүгд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хэмээх цогц сургалтад хамрагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах, хэрхэн хамтран ажиллах зэрэг бүх төрлийн мэдлэг мэдээллийг цогцоор нь авч чаджээ. Мөн үүний зэрэгцээгээр “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг бүрэн хангаж, бүхий л төсөл хөтөлбөрүүддээ JICA Олон улсын байгууллага болон UNICEF Олон улсын байгууллагатай хамтран, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу нягт уялдаа холбоотой ажиллаж, аливаа төсөл хөтөлбөр, үе шаттай ажлуудаа хийж хэрэгжүүлснээ дуулгахад таатай байна.

Мобиком Корпораци ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчидтэйгээ хамтран “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 110 орчим сургуульд чанар стандартын шаардлага хангасан 220 ширхэг ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд үүний үр дүнд 200’000 гаруй хүүхэд багачууд ундны цэвэр усаар хангагдах боломжтой болоод байна.

Яагаад заавал УС гэж?

Ус бол хүний анхдагч, амин чухал хэрэгцээ. Дэлхий даяар усны хомсдол ямар байгааг өдөр тутмын мэдээ нийтлэлээс харж, уншиж болно. Гэтэл үр хүүхэд тань өглөө сургуульдаа явснаас хойш орой тарж ирэн иртлээ дусал ус ч уух боломжгүй, эс бөгөөс уусан ус нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй бүр эсхүл аливаа өвчлөлийн үндсийг тээсэн бохир ус байдаг.

Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хийсэн судалгаанаас харахад ЕБС-д сурч боловсорч байгаа 600’000 гаруй хүүхдийн 46 хувь ундны цэвэр усаар хангагдаагүй нөхцөлд сурч байна. Харин одоо энэ харамсалтай тоон мэдээ “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийн ачаар буурах нь лавтай.

Мобиком Корпораци, Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газар 18 хүртэлх насны бүхий л хүүхэд, багачуудад хэрэгцээ шаардлага гарсан эсвэл эрсдэл учирсан тохиолдолд тусламж, дэмжлэгийг орон даяар үзүүлэх “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ” шинэ төслийг 2014 оны 6 дугаар сарын 01-ээс хамтран хэрэгжүүлж байна. Улс орон даяар, үнэ төлбөргүй үйлчлэх хүүхдийн тусламжийн утасны төвд хүүхэд, эцэг эх, багш, нийгмийн ажилтнууд бүх төрлийн үүрэн болон суурин холбооны утаснаас 108 дугаарт үнэ төлбөргүй холбогдсоноор Монгол орны хаанаас ч, 7 хоногийн 24 цагийн турш тусламж, дэмжлэг, зөвлөгөө авах боломжтой болсон юм. Олон улсын тусламжийн утасны стандарт нь эх орон даяар, бүх төрлийн утаснаас үнэ төлбөргүй, хүүхэд цээжлэхэд хялбар, мартагдахааргүй богино дугаар байх үндсэн шаардлага тавьдаг ба 108 утас дээрх шалгуурыг бүрэн хангаснаас гадна бүх үйл ажиллагаа нь програмын аргаар автоматчилагдсанаараа онцлог, давуу талтай юм.

“Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран хүүхдүүдэд хамгийн сайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай мэдээллийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон програм хангамжийг нийлүүлж, зөвлөхүүдийг сургаж, мэргэшүүлснээр хүүхдэд зориулсан нэг цэгийн тусламжийн утасны төвийн үйлчилгээ улам бүр өргөжин тэлж, тусламж хэрэгтэй хүүхэд бүрт хүрч чадах юм. Бид баяртайгаар туршлагаа хуваалцан, шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээгээр дэмжин ажиллаж байгаа бөгөөд манай компанийн хүн бүр энэхүү төсөлд зүрх сэтгэлээсээ хандаж байгаа” гэж Мобикомын Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тус төвийн нээлтийн үеэр онцлон хэлсэн юм. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний гол үүрэг нь хүүхдүүдийг хэрэгцээтэй мэдээллээр нь хангах, зөвлөгөө өгөх, эрсдэл учирсан хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Хүүхдэд туслах шинэ утас ньулсын хэмжээнд 24 цагаар ажилласнаар өнгөрсөн онд бүртгэгдсэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай цөөнгүй тооны яаралтай дуудлага, түүнээс гадна бүртгэгдээгүй түүнээс ч олон тохиолдлын тоог бууруулахад хувь нэмрээ оруулах болно. Байгуулагдсанаас хойших өнөөг хүртэл өдөрт дунджаар 500 орчим дуудлага амжилттай хүлээн авч үйлчилж байгаа ба  дэлхийн улс орнуудаас хүүхэд хамгааллын чиглэлээр 2014 онд хийгдсэн хамгийн онцлох, дэвшилтэт үйл ажиллагаа нэвтрүүлсэн орноор Монгол Улс шалгараад байна. Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв ажиллаж эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд нийт 600 мянган дуудлага хүлээн авч үйлчилсэн байна. Энэ нь өдөрт дунджаар 420 дуудлага хүүхдүүдээс хүлээн авсан гэсэн үг. Үүнээс 10’730 нь халуун дуудлага буюу хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үеийн дуудлагыг хүлээн авч холбон зуучлах үйлчилгээ үзүүлжээ. Мөн 2016 онд УИХ-аас батлагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу тус төв Төрийн үйлчилгээний алба болон үйл ажиллагаа нь өргөжсөн төдийгүй Уг төслийн үр дүнг Монголд төдийгүй олон улсын хэмжээнд үнэлж, 2016 оны 11 дүгээр сард НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас “Дэлхийн хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах шилдэг төсөл”-өөр өргөмжилсөн байна.

Үдийн цай төслийг анх нийслэл хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн ба төслийн хугацааны үр дүнд сурагчдын хичээл таслалт, хоцролт 100% арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн. Энэ ч утгаар нь тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ-аас дэмжин улс даяар бага, дунд ангийн бүх сурагчдад үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болно.
 

Улс орныхоо ирээдүй, хойч үеийг бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургууль, багш нарт чиглэсэн боловсролын салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлэхүйц тус төслийн нээлт 2010-2011 оны хичээлийн жилээс эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн тус бүр 5 сургууль, мөн  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад хэрэгжин, үр дүнг нь хэдийнэ дүгнээд байна.  Мобиком Корпораци “Цахим сургалт” төслийн хүрээнд дээрх сургуулиудад цахим удирдлага хяналт, сургалтын програм нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй ширээний болон зөөврийн компьютер,  дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өгсөн юм. Төсөл хэрэгжсэнээр сурагчдын дүн, ирцийн мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлэн,  багш, сурагч сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болох, сургууль сургалттай холбоотой аливаа судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх, сурагчдын сурлагын амжилттай нь холбон судалгаа хийх, цахим хичээл, цахим шалгалтын сан, номын сан байгуулан цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэх, өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, сургуулийн ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн боломж нээгдлээ.

2007 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 19 сургууль, цэцэрлэгийн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэснээр 30 орчим мянган хүүхдийн тав тухтай орчинд суралцах, хүмүүжих боломжийг нээн өгсөн юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулснаар тус сургууль улсын хэмжээний Мэдээллийн технологийн жишиг дунд сургууль болсон. Тус сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдыг уралдаант шалгаруулалтаар сонгон авах зарчмаар хичээллэж байгаа бөгөөд сүүлийн үеийн сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, байнгын интернэт ашиглах боломж, цахим номын сан хичээл ашиглах судлах, вэб хандалтад суурилсан зайны сургалт явуулдаг давуу талтай.

Германы зөөврийн оношилгооны аппарат, Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, SARS эсрэг оношилгоо эмчилгээний аппарат, 2 дугаар төрөх эмнэлгийн барилгын засвар, Дархан хотын саажилттай хүүхдийн сувилал цэцэрлэгийн засвар, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл, 1 дүгээр амаржих газарт Nano технологийн угаалгын машин, ахмад настнуудын үнэгүй эмчийн үзлэг, эм тариа гэх мэтээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Өөрийн компанийн нэрэмжит шатрын уламжлалт тэмцээн, Их Монгол хөлгөн тоглоомын хэвлэлт, Афины олимпийн буудлагын тамирчдын иж бүрэн хэрэгсэл, сагсан бөмбөгийн дээд лигийн ШУТИС-Акулууд баг, их дээд сургуулийн оюутнуудын уламжлалт Туриад аялал, компанийн нэрэмжит бүх нийтийн гүйлт, Монгол Улсад зохиогдсон чөлөөт бөхийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах болон шатрын тэмцээнүүд, сумо бөхчүүдийн аялан тоглолт барилдааны арга хэмжээ, Пара-олимпын тамирчдын шагнал, зардал, боулингийн тэмцээнүүд, байт харваа болон бадминтоны зэрэг олон олон тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллажээ

Хүүхэд залуусын боловсрол, чадавхийг дэмжих зорилгоор олон төрлийн олимпиадыг ивээн тэтгэжээ. Улсын програмчлалын олимпиадууд, Улсын математикийн олимпиадууд, Олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулах, амжилт гаргасан сурагч багш нарын зардлыг хариуцан ажиллажээ.

2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй 50 оюутанд жил бүр хөнгөлөлттэй зээл олгож байна.
 

 

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци 20 жилийнхээ ойгоор буюу 2016 онд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 1,000 мод тарьж “Моби Төгөл”-ийг байгуулсан билээ.  Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон агаарын бохирдолтой тэмцэх, ногоон орчныг нэмэгдүүлэх их үйлст нэгдэн байгуулсан энэхүү төгөлдөө Мобикомчууд усалгаа арчилгааг тогтмол хийдэг. Тариад л орхих биш, жил бүр байнгын арчилгаа усалгаатай байж мод ургамал цаашид эрүүл ургах үндэс нь болно. Модыг эхний хоёр жил сайн арчилж чадвал дараагийн жилүүдэд бие даан ургах чадвартай болно гэж мэргэжилтнүүд хэлсэн байдаг. Энэ жил 3 нас хүрч байгаа “Моби Төгөл” маань Улаанбаатар хотынхоо ирээдүйд цэвэр агаар бэлэглэхээр өндийн ургасаар байна. Энэхүү байгууламж нь ирэх 20 жилд 40,000 гаруй хүнд хүрэлцэхүйц цэвэр агаар, хүчил төрөгч бэлэглэх юм.

 

 

Text Box:  Технологи хөгжихийн хэрээр эрүүл мэндийн салбар, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ илүү цогц болж нэгдсэн, цахим хэлбэрт шилжиж байгааг бид бүгд мэдэх билээ. Эрүүл мэндийн салбарыг дэмжих зорилгоор Нийслэлийн томоохон эмнэлгүүдийн нэг болох Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд Мобиком Корпораци өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан 20 компьютерыг хандивлах үйл ажиллагаа боллоо.

Text Box:  Тус төв нь жилдээ 100 мянга орчим иргэдэд үйлчилдэг бөгөөд энэхүү хандив нь тус эмнэлгийг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, улмаар тус төвийн тасралтгүй, хэвийн, хүртээмжтэй үйл ажиллагааг явуулахад багахан ч гэсэн дэм болно гэдэгт итгэж байгаагаа Мобиком Корпораци итгэлтэй байна.  

Мобиком Корпораци үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийсэн бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү дэмжин ажилласаар ирсэн билээ. Жишээ дурдахад, өмнө нь Мобиком Корпораци алслагдсан сумын сурагчдыг интернэтэд холбох зорилгоор 17 сумын сургуульд нийт 81 компьютерийг хандивлаж байсан юм. 

Мобикомын хандивын ажил үүгээр дуусахгүй үргэлжлэн 90 жилийн түүхэн ой нь тохиох гэж буй Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын тэргүүний 9-р цэцэрлэгт мөн нийслэлийн 65-р сургууль зэрэг олон газарт компьютер хандивласан юм. 

 

Монгол Улсын тэргүүлэгч харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт 25 ширхэг ой хээрийн түймэр унтраагч үлээгч багажийг 2015 онд хандивлан өгсөн байна.

Бид өмнө нь хиймэл дагуулын холбооны төхөөрөмж бэлэглэх, олон нийтэд зориулсан мэдээлэл түгээх зэрэг чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газар болон түүний орон нутаг дахь салбар байгууллагуудтай хамтран ажиллаж байсан арвин түүхтэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт дэмжлэг үзүүлж байгаадаа туйлын таатай байна. Энэхүү төхөөрөмжүүдийн тусламжтайгаар манай зоригт аврагчид олон мянган хүний амь нас, эд хөрөнгө, бэлчээр нутаг, ой мод, буянт малыг авран хамгаалж боломж бүрдэж байгаа юм

Мобиком Корпораци Улаанчулуут дахь хогийн цэг дээр ажиллаж амьдардаг эмзэг бүлгийн иргэдийн хүүхдүүдэд туслах зорилгоор 26 сая төгрөгийг Вэлүү санд хандивлалаа. Энд амьдардаг иргэд хогийн цэг дээрээс дахин боловсруулдаг хаягдал түүж, амьдралаа залгуулж байх хооронд тэдний хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ ганцаараа эсвэл эцэг эхийн адил хүнд хөдөлмөр эрхэлдэгМобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Манай корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг уламжлалтай. Бид Улаанбаатар хотын хамгийн хэцүү амьдралтай, нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийг байрлах байртай болгох, хооллох, боловсрол олгох, асран халамжлах үйл ажиллагаа явуулдаг Вэлүү сантай хамтрах болсондоо их баяртай байна” гэв.

Одоогийн байдлаар Велүү сангийн “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт жар гаруй нэн ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийг долоо хоногийн таван өдөр хооллож ундлан, асран халамжилж сургалтад хамруулж байна. Улаанчулуутад амьдардаг 250 гаруй өрхүүдийн ихэнх нь хотод нүүж ирсэн малчид бөгөөд бүртгэлгүй, баримт бичгийн зөрчилтэй тул ажил олоход нь хүндрэлтэй байдаг. Түүнчлэн энд аливаа нийгмийн халамж үйлчилгээ байхгүй тул хүүхдүүд нь эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдах бололцоогүй байдаг. “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт хүүхдүүдийг өвлийн улиралд дулаан байранд байлган, өдөрт дөрвөн удаа шим тэжээлтэй хоолоор хооллож, олон төрлийн сургалтад хамруулж байна. Мөн тус цэцэрлэг нь нийгмийн эмзэг бүлгийн найман хүнийг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хянах, хүнс тэжээлд нь хяналт тавьдаг ажилтнаар ажиллуулдаг. Вэлүү сан нь аливаа хандивын мөнгийг үйл ажиллагааны зардалд зарцуулдаггүй бөгөөд зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зориулдаг байна.

Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, боловсрол олгох чиглэлээр Вэлүү сантай урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил бид “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэн, МУГЖ И.Одончимэгийн Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд боловсрол олгох санаачилгыг дэмжин 80 сая төгрөгийн санхүүжилт олгосон билээ. 

Байгалийн гамшгийн улмаас бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрээд байгаа Балба Улс дахь Apple-ын албан ёсны борлуулагч GNC компанийн хүсэлтээр Мобиком Корпораци тус компаниас Балба Улсад борлуулахаар захиалсан байсан iPhone загварын утаснуудыг худалдан авч туслалцаа үзүүлж байна.

GNC компани нь Балбад болсон газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд Apple компанитай албан ёсоор хамтран ажилладаг дэлхийн бусад орны борлуулагч компаниудад өөрийн агуулах дахь iPhone брэндийн гар утаснуудыг нь худалдан авч тусламж үзүүлэхийг санал болгоод байсан юм.

“Байгалийн гамшиг нь аливаа улс орны хил хязгаар, хөгжил дэвшлээс үл хамааран онц их хэмжээний хохирол учруулдаг бөгөөд Мобиком Корпорацийн зүгээс Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын гишүүний хувьд өөрийн үүргээ биелүүлэн, Балба Улсын харилцааны салбарт дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэллээ.

Дашрамд дурдахад, Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг байгалийн гамшгийн үеэр Эверестийн оргилд авирахаар Балбыг зориод байсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийн 4, 5 дугаар сарын олон улсын роуминг үйлчилгээний төлбөрийг 100 хувь хөнгөлсөн билээ.

2014 онд Мобиком Корпораци Нийслэлийн захирагчийн албатай хамтран “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан,  баригдаж буй обьектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой UB Construction Апликейшн  ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, замын ажлууд дээр Нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийн мэдээллийг иргэдэд хүргэж байна.