Мобиком Нэтворкс ХХК

Мобиком Нэтворкс ХХК нь хот хооронд болон улс хооронд сувгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 аймаг, 104 сум суурин газруудыг 8255 км шилэн кабелийн сүлжээнд холбон Чайна телеком болон Чайна Юником, Мегафон компаниудтай холбогдсон шилэн кабелийн тусламжтайгаар Ази, Европ, АНУ-ын үндсэн порттой шууд холбогдох интернэтийн бөөний урсгалын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Ньюфонд ХХК

Ньюфонд ХХК нь Мобиком Корпорациас ажилтнуудынхаа нийгэм, ахуйн хэрэгцээг хангах, амьдралын байр суурийг баталгаажуулахын тулд үүсгэн байгуулсан банк бус санхүүгийн байгууллага юм. Ньюфонд ХХК нь групп компаниуд болон бусад компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, группын ажилтнууддаа орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл, богино хугацааны хувийн хэрэгцээг нь хангах бичил зээл олгож, групп компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйгээр ажилладаг. /2004 он/

Мобифинанс ББСБ

Мобифинанс ББСБ нь гар утсан дээр суурилсан Цахим мөнгөний "MobiXpress" үйлчилгээг хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. /2010 он/

Мобинет ХХК

Мобинет ХХК нь өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэд зориулсан өндөр хурдны интернэт, олон улсын ярианы үйлчилгээ, суурин утас (VoIP)-ны үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай, чанартай хүргэх зорилго бүхий компани юм. /2009 он/

Монгол Контент ХХК

Дижитал контент үйлдвэрлэгч-нийлүүлэгч Монгол Контент ХХК нь Мобиком Kорпорациас хэрэглэгчдэд хүргэж буй SMS дээр суурилсан нэмэлт үйлчилгээ, өдөр тутмын болон бусад мэдээ мэдээллийг дамжуулах, хэрэглэгчдэд гар утсыг бүрэн ашиглах хэрэглээг хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улсад Контентийн бизнесийг анхлан хөгжүүлэгч Монголын анхны дижитал контент компани юм. /2005 он/

Улуснэт компани

Улуснэт компани нь зөв технологи, өргөн зурвасын үйлчилгээний зах зээлд хамгийн сүүлийн үеийн утасгүй интернэтийн дэвшилтэт технологи болох WiMAX-ийг эх орондоо нэвтрүүлсэн анхны байгууллага юм. /2005 он/

Ньютел компани

Мобиком Корпорацийн үйлчилгээ үзүүлэгч "Ньютел" компани нь Мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний ТЕДИ төв болон Улаанбаатар хот, орон нутгийн үйлчилгээний салбарууд, борлуулалтын цэгүүдээр Мобиком корпорациас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээг Мобикомын нийт хэрэглэгчдэд xүpгэдэг хамгийн том "Үйлчилгээний Oператор" компани юм. /2000 он/