АСУУЛТ ХАРИУЛТ

Компьютер дээрээ application суулгахаас өөр хэлбэрээр үйлчилгээг ашиглаж болох уу?

  1. Та аpplication суулгахаас гадна интернэтэд суурилсан суурин утасны аппарат мөн Symbian, Apple iOS, Android үйлдлийн системтэй гар утаснуудыг ашиглан "MNP75" үйлчилгээг ашиглах боломжтой.

MNP75 дугаараас дуудлага хийж болох уу?

  1. Болно. Та *+Улсын код+ Утасны дугаар гэж залган дэлхийн 260 гаруй улс руу яриа хийх боломжтой. Жишээ нь: *821056948751 гэж дугаараа цуглуулаад шууд Call товчийг дарна. Бусад улс руу ярих үнэ тариф болон дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mobicom.mn/mn/m/404 –ээс дээр дарж авна уу.

MNP75 шинэ дугаараа ашиглахгүй тохиолдолд эрх нь хаагдах уу?

  1. MNP75-ын дугаарыг худалдан авснаас хойш 180 хоногийн дотор ашиглаагүй тохиолдолд дугаар хүчингүй болно.

Хүчингүй болсон дугаараа сэргээлгэн ашиглаж болох уу?

  1. Болно. Таны дугаарыг хүчингүй болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хадгалах бөгөөд та хугацаа хэтэрсэн сар тутамд дугаар хадгалах үйлчилгээний хураамж 3000 төгрөгийг төлөөд хоногтой цэнэглэгч картаар цэнэглэн ашиглах боломжтой.

Хэрэглэгч нууц үгээ хэрхэн солих вэ?

  1. Хэрэглэгч дараах линк рүү хандан phone.mobinet.mn хэрэглэгч нэвтрэх хэсэгт өөрийн дугаарын мэдээлэл болон нууц үгээ бичин нэвтрэн ороод нууц үг солих цэсийг сонгон нууц үгээ солих боломжтой.

Нууц үгээ мартсан тохиолдолд хэнд хандах вэ?

  1. Мобикомын үйлчилгээний салбаруудад цахим үнэмлэхтэйгээ очиж нууц үгээ сэргээлгэх боломжтой. Хэрэв та гадаадад ажиллаж амьдардаг бол info@mobinet.mnхаяг руу нууц үг солих хүсэлтээ илгээхдээ хэрэглэгчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, имэйл хаяг, үнэмлэх болон регистрийн дугаар, ойролцоогоор дансанд байрлах нэгжийн мэдээллийг илгээснээр бид хэрэглэгчийн мэдээлэл таарч буй эсэхээс хамааран нууц үгийг солих болно.

Мобикомын 3G ашиглан 7575-р дуудлага хийж байгаа үед гар утасны төлбөр дээр давхар төлбөр гарах уу?

  1. Мобикомын 3G үйлчилгээ ашигласны төлбөр гарах буюу 1kb нь 9 мөнгөөр бодогдож тооцогдоно.

MNP75 гар утаснаас ашиглах программыг татаж авахад хэрэглэгчийн 3G-ийн төлбөр дээр хэдэн төгрөг /хэдэн kb/ нэмж тооцогдох вэ?

  1. Программыг 1 удаа л татна. (iOS) App store дээр 18,2MB ойролцоогоор 1678₮, (Android) Play store дээр 9,51MB ойролцоогоор 877₮, (Symbian) хэмжээ 1,3 MB буюу ойролцоогоор 121төгрөг таны төлбөр дээр нэмэгдэж 1 удаа л тооцогдох болно.

Гадаадад байгаа хэрэглэгч MNP75-ын дугаарыг худалдан авах, цэнэглэх боломжтой юу?

  1. Тухайн улсдаа байдаг гэрээт борлуулагчаас худалдан авч болох ба Олон Улсын Виза карт ашиглан www.mobicom.mn сайтаас шинэ дугаар худалдан авах, дансаа цэнэглэх боломжтой. Хэрэв www.mobicom.mn-ээс худалдан авч буй тохиолдолд дотоодын ХХБанк гэсэн сонголтыг сонгон худалдан авалт хийнэ үү.

MNP75-ын 7575хххх болон 007-7999хххх дугаарлалтуудын ялгаа?

  1. Энэхүү 2 дугаарлалт үнэ тарифын хувьд ялгаатай боловч интернэтэд холбогдсон тохиолдолд алинаар нь ч ярих боломжтой. Тиймээс Та хүссэн дугаараа сонгон худалдан авч хэрэглэнэ үү.
    • 7575xxxx Мобикомын үүрэн утас руу 1 мин - 30 төг
    • 007-7999хххх Монголын бүх үүрэн болон суурин оператор руу 1 мин – 50 төгрөгөөр яриа хийгддэг.

Гадаадад томилолтоор явахдаа MNP75-ын дугаараа ашиглах тохиолдолд роуминг үйлчилгээг идэвхжүүлэх шаардлагатай юу?

  1. Таны гар утас Symbian, Apple iOS, Android үйлдлийн системтэй phone.mobinet.mn/mobileclient/index байх шаардлагатай. Харин тухайн улсаасаа үнэгүй Wi-Fi Zone (их дэлгүүр, зочид буудал, ресторанд байдаг) ашиглан яриа хийх тохиолдолд гар утсан дээр нэмж төлбөр гарахгүй. Төлбөртэй интернэт ашиглах үед төлбөр гарна.

Гар утаснаас ашиглаж байгаа үед дансны мэдээллээ ашиглах боломжтой юу?

  1. Mobinet Symbian үйлдлийн систем дэмждэг утаснаас iMobinet- ийг ашиглаж байгаа бол дансны үлдэгдэл харагдана. Бусад тохиолдолд дараах линкнээс дансны мэдээллээ phone.mobinet.mn хаягаар орж харах боломжтой.

Хэрэглэгч гадаадын операторын утсандаа суулган яриа хийхэд нэмж хэдэн төгрөг тооцогдох вэ?

  1. Энэ тохиолдолд MNP75-ын 1 минутын тариф +Тухайн улсын таны хэрэглэж буй операторын интернэтийн тариф нэмэгдэж тооцогдоно.

Хөдөө Мобикомын сүлжээ орсон газар ярьж болох уу?

  1. 3.5G сүлжээ орсон газраас гар утсандаа суулган ярьж болно.

Мобикомын дугаараас MNP75-ын дугаараас залгаж болох уу?

  1. Мобикомоос залгахад cүлжээний гадуурх тарифаар тооцогдоно:
    • Дараа төлбөрт дугаараас залгахад 70 төг
    • Хосолсон төлбөрт дугаараас залгахад 75 төг
    • Урьдчилсан төлбөрт дугаараас залгахад 80 төг
  2. Та компьютерээ унтраасан байгаа үед танд ирсэн дуудлагыг хүлээж авах болон тухайн дуудлагын мэдээллийг хадгалж авах боломжгүй юм.
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц