Таны билл хэрхэн бодогддог вэ?

  1. Таны ашигласан хэрэглээг тухайн сарын 1-31-нийг дуустал хугацаагаар тасалбар болгож биллийг бодох ба тухайн төлбөрийг дараа сарын 05-08-ны дотор нэхэмжилдэг.
  2. Нэхэмжилсэн төлбөрийг тухайн сарын 20-ны дотор төлж барагдуулах ба 20-ны дотор төлсөн тохиолдолд дараа сарын төлбөрөөс 5%-ийн хөнгөлөлт авах боломжтой.
  3. Таны төлбөрийн нэхэмжлэл нь дараах үйлчилгээнээс бүрдэнэ. Үүнд:
    • Багцын сарын хураамж
    • Нэмэлт үйлчилгээтэй бол нэмэлт үйлчилгээний сарын хураамж
    • Тухайн сарын 1-31-ний дотор ашигласан нийт хэрэглээний дүнгээс зохих хөнгөлөлтийг хасч тооцсоны дараах дүн
    • Өмнөх сарын үлдэгдэл төлбөр /хэрвээ үлдэгдэлтэй бол/
    • НӨАТ зэргээс бүрдэнэ.

Сарын хураамж гэж юу вэ?

Сарын хураамж нь хэрэглэгчийн сонгосон багцын үндсэн сарын хураамж болон сар бүр автоматаар сунгагддаг нэмэлт үйлчилгээ, дата болон бусад нэмэлт багцуудын төлбөрөөс бүрдэх хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд байгуулсан гэрээний үйлчлэх хугацаанд тогтмол төлөх төлбөр юм.

Сарын хураамжийг дараах тохиолдолд төлөхгүй: Үүнд:

  1. Хэрэглэгч дугаар хадгалуулах үйлчилгээ авсан
  2.  Хууль болон гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар хэрэглэгчийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон
  • Таны үйлчилгээ төлбөрөөс хаагдсан бол тухайн сарын хураамжийг бүтэн төлөх үүрэгтэй.
  • Хэрвээ сарын дундуур гэрээ байгуулсан тохиолдолд сарын хураамжийг тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлэн тооцож нэхэмжилнэ.

Багцад дагалдах хэрэглээ гэж юу вэ?

Тухайн багцад тохирсон дагалдах үнэгүй хэрэглээний эрх бөгөөд багцад дагалдах хэрэглээний эрх нь тухайн дугаарын гэрээг шилжүүлсэнээс үл хамааран сарын эхэнд 1 удаа олгогдоно.

Тухайн багцад дагалдах эрхэнд дараах үйлчилгээнүүд хамаарна. Үүнд:

  1. Мобикомын сүлжээн доторх яриа болон бусад үүрэн болон суурин холбооны сүлжээ рүү ярих яриа
  2. Мобикомын сүлжээн доторх мессэж болон бусад үүрэн болон суурин холбооны сүлжээ рүү бичих мессэж
  3. Тухайн багцад дагалдах дата эрх. Энэ нь тухайн багцын сарын хураамжаас хамааран ялгаатай дүнгээр сар бүр тогтмол олгогдож буй дата багц.

Тухайн багцад дагалдах эрхэнд хамаарахгүй үйлчилгээнүүд:

  1. Урамшууллын ярианы минут, Роуминг яриа, Улс хоорондын яриа, тусгай дугаарт холбогдсон ярианы хэрэглээ
  2. Улс хоорондын мессэж, ОУ-н Роуминг мессэж, Нэмэлт үйлчилгээний тусгай дугаарт илгээсэн мессэж, төлбөрт лавлах болон тусгай дугаарт илгээсэн мессэжний хэрэглээ
  3. Дата роуминг, гэрээ байгуулж авсан дата багц, хэрэглэгчийн хүсэлтээр авсан дата багцын хэрэглээнүүд
  4. Мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээ /контент татах, дата багц авах, нэгж шилжүүлэх гэх мэт/
  • Тухайн сардаа ашиглаж дуусаагүй багцад дагалдах ярианы минут нь дараа сардаа шилжих бол мессэжний эрхийн хувьд дараа сардаа шилжихгүй.
  •  Дараа сард шилжих ашиглаагүй үлдсэн минутын дээд хэмжээ нь тухайн багцын дагалдах минутын хэмжээнээс ихгүй байна.
  • Багцад дагалдах эрхээс хэтэрсэн хэрэглээ нь үйлчилгээний үндсэн тарифын дагуу нэмж тооцогдоно.

Төлбөрийн хураангуй нэхэмжлэхийн тайлбар:

ХЭРЭГЛЭЭНИЙ ХУРААНГУЙ  
САРЫН ХУРААМЖ:  
Үндсэн багцын сарын хураамж 35'000.00₮ Үндсэн багцын сарын хураамж болон нэмэлт үйлчилгээний сарын хураамж  
Missed call alert 450.00₮
Нийлбэр дүн 35'450.00₮
ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨР:
Бусад хэрэглээ 644.09₮ Дагалдах хэрэглээний эрхээс хэтрүүлэн ашигласан болон дагалдах хэрэглээний эрхэд тооцогдохгүй ярианы төлбөр  
Бусад яриа 1'237.34₮
Мессэж 545.00₮
Нийлбэр дүн 2'426.43₮
ХӨНГӨЛӨЛТ: Тухайн дугаарын эдлэх боломжтой хөнгөлөлтүүд  
Хугацаандаа төлсний хөнгөлөлт -1'893.82₮
Нийлбэр дүн 4'320.25₮
НЭХЭМЖЛЭХ ДҮН: Татвар тооцоогүй төлбөрийн хэмжээ Залруулга гэж байвал үйлчилгээний ажилтан' лавлахаас тодруулан асуугаарай.
Залруулга 20.886.87₮
Татвар тооцоогүй дүн 54'443.05₮
НӨАТ 10% 5'444.31₮ Татвар тооцсон нийт төлбөл зохих төлбөр
Энэ сарын төлбөр 59'887.36₮
Төлбөрийн үлдэгдэл -52.20₮
Нийт төлбөл зохих 59'835.16₮
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц