Дараа төлбөрт үйлчилгээ

  • Багц солих үйлчилгээний хүсэлт гаргасан юм. Хэзээ идэвхжих вэ?
    Багц солих үйлчилгээг сарын 01-ний өдөр үзүүлэх ба хэрэглэгч сарын дундуур багц солих хүсэлт гаргасан тохиолдолд ажилтан хэрэглэгчийн хүсэлтийг бүртгэн дараа сарын 01-ний өдөр багцыг солино. Харин хуучин багцаас шинэ багц руу шилжиж байгаа хэрэглэгчийн багц солих үйлчилгээ хүсэлт гаргасан тухайн өдөртөө идэвхжинэ. Багц солих үйлчилгээ авсан хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх бөгөөд нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч цуцлах хүсэлт гаргаагүй бол үйлчилгээ нь үргэлжилнэ.
  • Нэмэлт үйлчилгээний контентын архив мөн шинэ багцад шилжинэ. Барьцаа төлбөрийн зөрүүтэй багцууд хооронд багц шилжиж байгаа тохиолдолд барьцаа төлбөрийн зөрүүг нэмж төлнө.
     
  • Багцаа сольсон дугаарын төлбөр хэрхэн тооцогдох вэ?
    Хуучин багцаас шинэ багц руу шилжиж байгаа хэрэглэгчийн багцын суурь хураамж нь харгалзах багцыг ашигласан өдрөөр нь тооцогдоно.
     
  • Багцад дагалдах хэрэглээний эрхээс үлдсэн минут дараа сардаа шилжих үү?
    Багц солих үйлчилгээ авсан хэрэглэгчийн ашиглаагүй үлдсэн багцад дагалдах ярианы минут дараа сард шилжинэ. Дараа сард шилжих ярианы минутын хэмжээ нь хуучин багцын дагалдах ярианы минутаар хязгаарлагдана. Багц солих үйлчилгээ авсан хэрэглэгчийн хуучин багцад дагалдах мессэж, дата эрх шинэ багцад шилжихгүй.
     
  • Суурь хураамжид дагалдах хэрэглээний эрхэнд нэгж шилжүүлэх үйлчилгээ багтах уу?  
    Нэгж шилжүүлэх үйлчилгээний төлбөр нь дагалдах хэрэглээний эрхэд тооцогдохгүй.
     
  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээ авсан бол төлбөр болон дагалдах хэрэглээний эрх нь хэрхэн  тооцогдох вэ?
    Гэрээ шилжүүлэх үед хэрэглэгчийн өмнөх сараас шилжин ирсэн ашиглаагүй үлдсэн ярианы минут цуцлагдана. Гэрээний хуучин хэрэглэгчийн хувьд сарын хураамжийг гэрээ шилжүүлэх хүсэлт гаргасан өдрийг хүртэлх ашигласан хоногт дүйцүүлэн тооцно. Гэрээний шинэ хэрэглэгчийн хувьд сарын хураамжийг гэрээ шилжүүлэн авсан өдрөөс эхлэн сарын үлдсэн хоногт дүйцүүлэн тооцно. Сарын хураамжийг дүйцүүлэн тооцоход тухайн сар хэд хоногтойгоос хамааруулан 1 өдрийн төлбөрийг тооцно.
     
  • Гэрээ шилжүүлэх үйлчилгээг бүх өдөр хийх үү?
    Сарын 1-6-ны өдрүүдэд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр тооцооны нэхэмжлэл бодогддог тул энэ өдрүүдэд гэрээ шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлэх боломжгүй байдаг. 
     
  • Гар утасны зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх боломжтой юу?
    Гар утасны зээлийн үйлчилгээ нь ямар нэгэн нэмэлт хүү төлбөргүйгээр Мобиком Корпорацийн  үйлчилгээг тодорхой хугацаанд тогтмол ашиглах тухайн хэрэглэгчид олгож буй давуу тал юм. Гэрээ шилжүүлэхэд дугаарын эзэмшигч солигдох тул  гар утасны зээлтэй бол гэрээ шилжүүлэх боломжгүй бөгөөд гэрээ цуцлах үйлчилгээ гэж тооцон холбогдох төлбөр тооцоогоо барагдуулах шаардлагатай.
     
  • Урьдчилсан төлбөрт дугаараа Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжүүлж болох уу?
    Болно. Үүний тулд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Үүнд: Урьдчилсан төлбөрт дугаар нь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй, дугаарынх нь үйлчилгээний эрх идэвхтэй, шуурхай нэгжийн төлбөргүй байх шаардлагатай. Урьдчилсан төлбөрт дугаартайгаа дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр төлөх шаардлагатай ба тухайн дугаарын ашигласан хугацаанаас хамааран бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдэлнэ. Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэрэглэгчийн ашигласан хугацаа, хэрэглээний түүх хэвээр үлдэнэ. Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэрэглэгчийн дансан дахь нэгжийг хэрэглэгчийн шилжин орсон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн эцсийн дүнгээс 1 нэгжийг 1 төгрөгөөр тооцон хөнгөлөлт олгоно. Хэрэглэгчийн багц хооронд шилжих үеийн дансан дахь хоногийн үлдэгдлийг тухайн өдрөөс эхлэн 180 хоног хадгалах ба үүний дараа үлдэгдэл хоног нь хүчингүй болно.

  • Хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх бөгөөд нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний эрхээ цуцлах хүсэлт гаргаагүй бол дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжин орсны нэмэлт үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
    Нэмэлт үйлчилгээний контентын архив дугаараа дагаж хэвээр шилжинэ.
    Урьдчилсан төлбөрт дугаараа дараа төлбөрт үйлчилгээний дугаараар солих боломжгүй.
     
  • Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэдэн төгрөг төлөх вэ?
    Урьдчилсан төлбөрт хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжихэд барьцаа, бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай. Хэрэглэгч дугаараа хэдэн жил ашиглаж байгаагаас хамааран бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдэлнэ. Бүртгэлийн хураамжийн хөнгөлөлтийн мэдээллийг / энд дарж / авна уу. 
     
  • Сард 2 удаа гэрээ шилжүүлэх, эсвэл багц солих үйлчилгээ авч болох уу?
    Гэрээ шилжүүлэх болон багц солих үйлчилгээг тухайн сард 1 л удаа идэвхжүүлэх боломжтой.
     
  • Хэрэглээнийхээ дэлгэрэнгүй жагсаалтыг хэрхэн авах вэ?
    Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний зааланд ирэх шаардлагатай.
    Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт нь хэрэглэгчийн дугаарын сүүлийн 3 сард ашигласан хэмжээ, огноо, бодогдсон төлбөр зэргийг агуулсан мэдээлэл байна.
    Сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр тооцоо бодогддог тул хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг олгох боломжгүй байдаг. 
    Хэрэглэгч дугаараа байгууллагын гэрээнээс хувь хэрэглэгчийн гэрээнд шилжүүлсэн бол байгууллагын гэрээн дээрх үеийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг зөвхөн байгууллагын албан бичгийн дагуу гаргаж өгнө. Дугаарыг гэрээ шилжүүлэн авсан тохиолдолд гэрээ шилжүүлснээс өмнөх саруудын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гэрээний өмнөх эзэмшигчид гаргаж өгнө.
     
  • Ямар шалгуур нөхцөл хангасан хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцааж байгаа вэ ?
    Дараа төлбөрт дугаараа 6-гаас дээш жил өөрийн нэр дээр ашиглаж байгаа, сүүлийн 3 жил өр төлбөр үүсгээгүй хувь хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцаан олгоно. Барьцаа буцаах шалгуур хангасан хэрэглэгчид рүү утсаар болон мессэжээр мэдээлэл хүргэж, тухайн дугаарын төлбөрт суутгах замаар барьцаа төлбөрөөс чөлөөлнө.
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц