iPhone-той холбоотой асуулт, хариултууд

  • Хэрэглэгч ямар шалгуурыг хангаж, iPhone гар утсыг зээлээр авах боломжтой вэ ?

  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн хувьд:     

    • Тухайн дугаараа 12 сар болон түүнээс дээш хугацаанд өөрийн нэр дээр эзэмшсэн байх
    • Сүүлийн 12 сарын сар тус бүрийн хэрэглээ 30’000 болон түүнээс дээш байх
    • Төлбөрийн үлдэгдэлгүй байх
    • Тухайн дугаарт хэрэглээ хязгаарлах нэмэлт үйлчилгээ аваагүй байх
    • Мобиком Корпорацид хугацаа хэтэрсэн болон одоо төлөгдөж буй зээлийн үлдэгдэлгүй байх

             Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн хувьд: 

  • Тухайн дугаараа 12 сар болон түүнээс дээш хугацаанд өөрийн нэр дээр эзэмшсэн байх
  • Сүүлийн 12 сарын сар тус бүрийн хэрэглээ 30’000 болон түүнээс дээш байх
  • Хэрэглэгч ямар багцуудаас сонгон iPhone гар утсыг зээлээр авах боломжтой вэ?

Хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээний MobiZone 29'900 болон iPhone 54'000 гэсэн багцуудаас өөрийн хэрэглээнд нийцүүлэн сонгож iPhone гар утсыг зээлээр авах боломжтой. MobiZone 29900 багц нь сүлжээндээ хязгааргүй яриа хийх, сүлжээндээ хязгааргүй мессэж бичих эрхтэй, мөн 1GB дата эрх дагалдана. iPhone 54000 багц нь сүлжээ харгалзахгүй 900 минут ярих эрх, мөн хязгааргүй дата эрх дагалдана.

  • Дараа төлбөрт багцаас iPhone багц руу шилжихэд багц хэзээ солигдох вэ ?

  • Дараа төлбөрт үйлчилгээний бусад багцаас iPhone багцад шилжихэд хэрэглэгчийн хүсэлт гаргасан тухайн өдөрт үйлчилгээг идэвхжүүлнэ. Хуучин багцын сарын хураамжийг багц солих хүсэлт гаргасан өдрийг хүртэлх ашигласан хоногт дүйцүүлэн тооцно. Шинэ багцын сарын хураамжийг тухайн сарын үлдэгдэл хоногт дүйцүүлэн тооцно. Багц солиход хуучин болон шинэ багцын дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно. Хуучин багцын ашиглаагдаагүй үлдсэн хэрэглээний эрх нь шинэ багцад шилжихгүй. Багц солих үйлчилгээ авсан хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх бөгөөд нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч цуцлах хүсэлт гаргаагүй бол үргэлжлүүлэн ашиглана. Нэмэлт үйлчилгээний контентын архив мөн шинэ багцад шилжинэ.  Барьцаа төлбөрийн зөрүүтэй багцууд хооронд багц шилжиж байгаа тохиолдолд барьцаа төлбөрийн зөрүүг нэмж төлнө. Хэрэглэгч багц бууруулан бага барьцаа төлбөрийн нөхцөлтэй багц руу шилжиж байгаа тохиолдолд барьцаа төлбөрийн зөрүүг хэрэглэгчийн хүсэлтээр сарын төлбөрөөс хөнгөлөн буцаан олгоно.
  • Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч iPhone багцад шилжихэд бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр хэрхэн төлөх вэ ?

  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжихэд барьцаа, бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай. Хэрэглэгч дугаараа хэдэн жил ашиглаж байгаагаас хамааран бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдэлнэ. Бүртгэлийн хураамжийн хөнгөлөлтийн мэдээллийг / энд дарж /авна уу.
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Таблет
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Таблет
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц