Рoуминг үйлчилгээ

Роуминг үйлчилгээ ашиглаад гаднаас мессэж хүлээн авахад төлбөртэй юу?
Олон Улсын мессэж роуминг үйлчилгээ ашиглах үед таны хүлээн авсан бүх мессэж үнэ төлбөргүй байна.
Монголоос Олон улсын роуминг үйлчилгээ ашиглаж байгаа хэрэглэгч рүү хэдэн төгрөгөөр мессэж бичих вэ?

Олон Улсын Роуминг үйлчилгээ ашиглаж байгаа хэрэглэгч рүү монголд байгаа хэрэглэгч энгийн тарифаар мессэж бичнэ. 

Мессэж роуминг:

599 дугаарт ON гэсэн хүсэлт илгээх үед өөр ямар үйлчилгээ нээгдэх бол?

Мессэж роуминг болон Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээ идэвхэжнэ.

10/22 нөөс өмнө мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн бол дуудлага хүлээн авах үйлчилгээ нээгдэх үү ?

Мессэж роуминг үйлчилгээ ашиглаж байгаа бүх дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн дуудлага хүлээн авах үйлчилгээний эрх нээгдсэн байгаа.

Мессэж роумингтэй дараа төлбөрт хэрэглэгч 39 улсын дата роуминг багцыг ашиглах боломжтой уу?

Боломжгүй. Мессэж роумингтэй дараа төлбөрт хэрэглэгч 8 улс болон 36 улсын дата роуминг багцыг ашиглах боломжтой байна.

Мессэж роуминг үйлчилгээгээ идэвхжүүлээд дата роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэхээ мартаад гадаад явчихжээ. Гадаадад очоод дата роуминг үйлчилгээгээ идэвхжүүлэх боломжтой юу ?

Боломжтой. ON DATA хүсэлтийг 599 дугаар илгээн дата роуминг үйлчилгээг идэвхжүүлж болно.

Гадаадаас нэгжээ цэнэглэх ямар боломж байна? Нэгж дуусаад ашиглаж чадахгүй болчихлоо.

Таны банкны карт онлайн худалдан авалт хийх эрхтэй бол  www.mobicom.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч онлайн салбараас нэгжийн цэнэглэлт хийх боломжтой.

Роуминг апплет дээрх тохиргооны заавар заавал шалгаж үзэх зөвлөмж

2015.11.05 өдрөөс роумингийн хуучин тариф зогссон тул та симээ сольж Global Roamig /roaming applet/ цэс суулгаагүй бол BELGUIM, CHINA, HONG KONG, JAPAN, KOREA, RUSSIA гэсэн 6  орноос өөр орнуудад роуминг үйлчилгээ ашиглах боломжгүй.

Та BELGUIM, CHINA, HONG KONG, JAPAN, KOREA, RUSSIA 6 улсад роуминг хэрэглээ хийж байгаа бол Mobicom меню доторх Global Roaming дээр Force to home гэж сонгох ба бусад улсад бол Global Roamig->Force to host гэж сонгоод роуминг үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглаж болно.

Роуминг ажиллахгүй байх үед хэрэглэгч өөрөө ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Эхлээд сүлжээгээ хайлгаад, Global roaming цэснээсээ Activate Automatic Mode гэсэн цэсийг сонгоод,  утсаа унтрааж асааж үзэх хэрэгтэй.

Роумингийн үнэ тарифыг яаж мэдэх вэ?

Та 599дугаар зорчих улсын эхний 4 үсэг эсвэл бүтнээр нь англиар бичиж илгээн мэдэж болно.

Хэрэглээгээ хэрхэн хянах боломжтой вэ? Өдөрт хэрэглээгээ шалгах хязгаар байгаа юу?

599 дугаарт М үсэг илгээнэ.  Төлбөрийн мэдээлэл нь 2-3 хоногийн хоцрогдолтой байна. Гадаадаас 599 руу М үсэг илгээхэд тухайн улсын мессэж тариф унана. Өдөрт хэдэн ч удаа илгээх боломжтой.

Роуминг үйлчилгээ ашиглан гадаадад зорчиж байх үедээ Мобайл банк зэрэг нэмэлт үйлчилгээ ашиглах боломжтой юу?

Мессэж дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой.

 

Ярианы роуминг:

Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээг хүссэн үедээ нээж хааж болох уу ?

Болно. Хаах бол OFF VOICE гэсэн мессэжийг 599 дугаарт илгээнэ. Нээх бол ON VOICE гэсэн мессэжийг 599 дугаарт илгээнэ.

Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээ идэвхжихэд нэмэлт төлбөр авах уу?

Нэмэлт төлбөр байхгүй. Гаднаас дуудлага хүлээн авч ярих болгонд роуминг үйлчилгээний үнэ тарифын дагуу төлбөр бодогдоно.

Роуминг дуудлага хүлээн авах үйлчилгээг ашиглахад хэрэглээний хязгаарлах түвшин байдаг уу?

Мессэж роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хэрэглээг 300,000₮ хүрэхэд хязгаарлах бөгөөд дуудлага хүлээн авсан төлбөр нь давхар тооцогдож явна

Роуминг дуудлага хүлээн авах үнэ тариф нь гадаад улс орнууд 1 ижил тарифтай юу, эсвэл өөр өөр тарифтай юу?

Тухайн улсын ашиглаж буй операторын дуудлага хүлээж авах үнэ тарифаар тооцогдоно. Үнэ тарифын мэдээллийг 599 дугаарт улсын нэр болон эхний 4 үсгийг мессэжээр илгээж авах боломжтой.

Роумингийн хэрэглээ яаж бодогддог вэ? Сар дамжиж хэрэглэвэл яах вэ?

Роуминг операторын гэрээ нь хэрэглээ 1 сар хүртэл хоцрох боломжтой гэж хийгддэг тул зарим тохиолдолд таны хэрэглээ дараа сарын билл дээр хөрвөж орох тохиолдол байдаг.

Тухайн орны операторын лавлах дугаарт залгагдахад төлбөр гарах уу?

Роумингийн гэрээнээс шалтгаалан зарим оронд тухайн операторын лавлах дугаар, Emergency дугааруудад залгалт хийхэд роуминг ярианы тарифаар бодогдоно. Мөн мессэж роумингтэй хэрэглэгч холболт үүсэх боломжгүй ч дугаарт залгахад автомат хариулагч явах ба үүнийг 29 секундээс дээш хугацаагаар сонсоход төлбөр бодогддог. Энэ нь мөн тухайн операторын роумингийн гэрээнээс шалтгаална.

Гадаадад очоод сүлжээ орж ирэхгүй бол ямар үйлдлийг хамгийн түрүүнд хийх вэ?

Mobicom меню доторх Global Roamig цэсээ тохирох сонголт дээр тавиад утасныхаа сүлжээ хайлгах хэсгээс manual хайлт хийж гэрээтэй операторыг сонгоно уу. Та BELGUIM, CHINA, HONG KONG, JAPAN, KOREA, RUSSIA 6 улсад роуминг хэрэглээ хийж байгаа бол Mobicom меню доторх Global Roamig дээр Force to home гэж сонгох ба бусад улсад бол Global Roamig->Force to host гэж сонгоод хэрэглээ хийнэ.

Солонгос, Япон, АНУ, Канад улсуудад заавал 3G дэмждэг утастай явах шаардлагатай ба очоод сүлжээний төрөл (Mobile network-Network mode) 3G дээр байгаа эсэхээ шалгаарай.

2G – GSM

3G – WCDMA

4G – LTE

Мобикомоос авсан утас network code нэхээд байна яах вэ?

Та манай customercare@mobicom.mn хаягаар хүсэлтээ илгээн кодоо гаргуулах боломжтой.

Роуминг үйлчилгээ хийж явахдаа hitone ашиглаж болох уу? Цаад хүнд сонсогдох уу?

Таны ашиглаж байгаа оператор нэмэлт үйлчилгээний гэрээтэй бол Hitone үйлчилгээ ажиллана.

Роамингтэй явахад ХХТ ажиллах уу?

Дараа төлбөрт хэрэглэгчийн мессэж роуминг хэрэглээ 300'000₮-өөс хэтрэх үед хязгаарлагдана. Энэ тохиолдолд Та Монгол дахь Мобикомын үйлчилгээний зааланд 300'000₮-ийг төлснөөр мессэж роуминг ашиглах эрх дахин 300,000₮-өөр сунгагдах боломжтой.

Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.

Далайгаар аялаад сансрын холбооны тариф гарсан гээд өндөр төлбөр гарсан. Ийм зүйл байж болох уу?

Таны гар утасны сүлжээний хайлт автомат сонголттой байх тохиолдолд далай дээр болон далайн ойр байх үед гэрээтэй операторын сүлжээгүй зарим газруудад  Cruiseship болон Ferries сансрын холбооны сүлжээ сонгогдох боломжтой.

Гадаадад байхад СИМ эвдэрчихлээ. Танайхаас яаж СИМ авах уу?

Таны эцэг эх, овог нэгтэй ах дүү эсвэл таны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан симээ сэргээлгэх боломжтой.

Роамингтэй байхдаа дуут шуудан үйлчилгээг ашиглаж болох уу?

Нэмэлт үйлчилгээний гэрээтэй бол ашиглах боломжтой ба дуут шуудан хүлээн авах болон сонсох үед роумингийн ярианы тарифаар төлбөр гарна.

Роамингтэй байхдаа дуудлагаа шилжүүлж болох уу? Төлбөр нь зорчиж буй орноор гарах уу?

Боломжтой. Танаас дуудлага шилжүүлсэн дугаарт залгалт хийгдсэн гэж үзэн роуминг тарифаар төлбөр бодогдоно.

Viber ашиглахад хир мөнгө гарах болоо?

Та 3G үйлчилгээгээ нээж Viber ашиглавал энэ нь монгол дахь тарифаас харьцангуй өндөр төлбөр гарахыг анхаарна уу. Тиймээс та Роуминг дата багц  авах эсвэл wifi орчинд хэрэглээ хийнэ үү.

Та дата үйлилгээний үнэ тарифыг та www.mobicom.mn  - Хувь хэрэглэгч - Бүтээгдэхүүн үйлчилгээ Олон улсын үйлчилгээ - Гадаадад гар утастайгаа  хэсгээс авна уу.

Гадаадад очоод танай СИМ дээр утас түрээсэлж болох уу?

Боломжтой. Та тухайн улсын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газар хандан үйлчилгээ авах боломжтой.

Тухайн орныхоо тарифыг мэдэж болох уу? Ер нь төлбөрөө хянах дугаар байгаа юу?

Та тухайн орны нэрний эхний дөрвөн үсэг эсвэл бүтэн нэрийг нь 599 дугаарт илгээн үнэ тарифын мэдээллийг авах боломжтой. Төлбөрөө 510 дугаарт m үсэг илгээн шалгах ба гадаадад байх үедээ мессэж илгээхэд роуминг мессэж тарифаар тооцогдоно

Үйлчилгээний хугацаа дуусчихлаа, Төлбөрөө төлөөгүй тохиолдолд гадаадад байхдаа яаж төлөх боломжтой вэ?

Та төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс дугаарын хэрэглээ хаагдсан бол төлбөрөө төлөөд үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Төлбөрөөс хаагдах, эрх хаагдах үед буцааж нээлгээд ашигласан бол сануулах мессэж дээр хэрэглээг шинээр тооцоолж эхэлдэг

Би роуминг үйлчилгээ ашиглаж байх үед нэг улсад байгаа хэрнээ роуминг оператор нь байн байн солигдоод байна?

Таны утасны сүлжээ автоматаар хайх сонголттой бол таны ашиглаж байсан операторын хамрах хүрээнээс шалтгаалж тухайн операторын сүлжээ байхгүй үед өөр операторын сүлжээг хайж оруулдаг байгаа.

Хэрэглээгээ хэдэн янзаар яаж хянах вэ?

Танд хэрэглээгээ хянах дараах боломжууд байна. М үсэг 510 дугаарт илгээх

www.mobicom.mn хуудсанд бүртгүүлсэн эрхээрээ нэвтэрч хэрэглээ хянах. Мөн та утсандаа mobicom апликейшн суулгаад энэ эрхээрээ нэвтэрч орон хэрэглээгээ шалгах боломжтой.

My account үйлчилгээг нээлгэн онлайнаар биллээ харах боломжтой. My account үйлчилгээг үйлчилгээний зааланд бичиг баримттайгаа ирж үнэ төлбөргүй нээлгэх боломжтой.

Олон улсад явж байгаа үед танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хэрхэн авах вэ?

Та ярианы роуминг үйлчилгээтэй явж байгаа бол гадаадад очоод үйлчилгээний болон утасны тохиргооны талаар 75772222 утсаар холбогдон мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн та дэлхийн хаанаас ч интернет ашиглан customercare@mobicom.mn майл хаяг болон www.mobicom.mn хуудасны chat хэсгээр бидэнтэй холбогдох боломжтой.

Би Монголд ирээд роумингээ цуцлахгүй бол миний хэрэглээ роуминг тарифаар бодогдох уу?

Үгүй. Та Монголд ирээд шууд Мобикомын сүлжээнд орох ба энгийн тарифтаа шилжинэ.

Би ярианы роуминг үйлчилгээгээ яаж цуцлах вэ? Цуцлаад шууд 500,000₮-ийн барьцаагаа авах уу?

Та өөрийн биеэр бичиг баримттайгаа үйлчилгээний зааланд ирж ярианы роуминг үйлчилгээг цуцлах хүсэлт өгөх ба хамгийн сүүлд роуминг хэрэглээ хийсэн сарын дараа сард буюу билл гарсны дараа барьцаагаа буцаан авах боломжтой.

Олон улсын ярианы роуминг үйлчилгээ болон мессэж роуминг үйлчилгээг авахад заавал сим картаа солиулах шаардлагатай юу?

Хэрэглэгч заавал симээ сэргээж сим картан дээрээ GLOBAL ROAMING менюг суулгасан байх шаардлагатай

Глобал роуминг цэс нь ямар учиртай цэс вэ? Шаардлагатай үед хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгч зорчиж буй улсдаа очих үед гар тохиргоо хийхгүйгээр шууд автоматаар гэрээтэй операторын сүлжээ сонгогдож ашиглах боломжтой болно. Хэрэглээг хялбаршуулдаг үйлчилгээ.

Гадаадад явж байх үед дугаар төлбөрөөс хаагдсан, утсаа унтраасан үед залгасан хэрэглэгчид ямар мэдээлэл очих вэ?

Таны гар утас унтарсан үед холбогдох боломжгүй байна гэж, төлбөрөөс хаагдсан үед орох ярианы эрх хаагдсан байна гэсэн хариу өгнө.

Роуминг үйлчилгээг ашиглахад утасны марк хамаатай юу?

АНУ, Канад, Япон, Солонгос улсуудад заавал 3G сүлжээг дэмждэг утастай явах шаардлагатай.

Роуминг үйлчилгээг хэрэглэгч гадаад улсад очоод авах боломжтой юу?

Хэрэглэгч өөрөө идэвхжүүлэх боломжгүй тул Монголд байхдаа үйлчилгээгээ нээх хэрэгтэй.

Гадааадад очоод сүлжээгээ хэрхэн хайх вэ?

Хэрвээ автоматаар холбогдохгүй бол дараах байдлаар гар тохиргоо хийгээрэй. Samsung- Menu - Settings - More settings - Mobile networks - Network operators

Iphone- Settings - Carrier - Automatic - Idevxgui bolgono

Nokia - Menu - Settings - Phone settings - Operator Selection - Manual

Sony Ericsson- Menu - Network service - Network selection - Manual

Гадаадад байхдаа хэрхэн дуудлага хийж, мессеж илгээх вэ?

Гадаадад байхдаа тухайн аялж буй орныхоо дугаарт дуудлага хийх, мессэж бичих бол шууд утасны дугаарыг цуглуулаад залгалт хийж, мессэж бичнэ. Харин өөр улсын суурин утас руу дуудлага хийх, мессэж илгээх бол: Нэмэх+Улсын код+ утасны дугаар гээд залгалт хийж, мессэж илгээнэ.

Гадаадад байхдаа шаардлагатай тохиолдолд тусламж яаж авч болох вэ?

Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгч 976-75772222 дугаарт залгалт хийн үнэ төлбөргүй  мэдээлэл авах боломжтой. Бусад тохиолдолд customercare@mobicom.mn хаягаар и-мэйл бичиж мэдээлэл авч болно.

Хэрэглээнийхээ төлбөрийг тодорхой дүнгээр хязгаарлуулах боломжтой юу?

Мессэж роуминг үйлчилгээ ашиглаж байгаа хэрэглэгчийн хэрэглээг 300,000₮ хүрэхэд хааж хязгаарладаг бол ярианы роуминг үйлчилгээтай хэрэглэгчийн хувьд хэрэглээг хязгаарлах боломжгүй байна.

Ярианы роумингтэй хэрэглэгч гадаадад очсоныхоо дараа нэмэлт дата багц ашиглах боломжтой юу?

Хэрэглэгч олон улсын роуминг үйлчилгээний үндсэн 3 төрлийн дата багцуудыг ашиглаж болно. Ингэхдээ өөрийн дугаараас 599 тусгай дугаарт хүсэлт бүхий мессэжийг илгээн идэвхжүүлэх боломжтой. 36 улсын багц – 100MB -7 өдөр - 45’000₮, 8 улсын багц - 100MB - 7 өдөр - 120’000₮, 39 улсын багц -1GB -30 өдөр - 450’000₮

Ярианы роуминг ашиглаж байгаа хэрэглэгч иридиумын дугаарт залгалт хийж болох уу?

Яриа хийх боломжтой. Бүх улсаас сансрын холбооны дугаар руу ярих тариф 1 минут нь 23'450₮ байдаг.

Хэрэглээний дүнг ямар шатлалаар мэдээлэх вэ?

Ярианы роумингтэй тохиолдолд 50,000₮ дээш хэрэглээг мессэжээр мэдээлж эхэлнэ. 300.000₮, 600.000₮, 900.000₮, 1.000.000₮ болон түүнээс дээш 1,200.000₮, 1.500.000₮  (+300.000 нэмэгдэх тутамд) мэдээлнэ. Мессэж роумингтэй тохиолдолд 50,000₮ дээш хэрэглээг мессэжээр мэдээлж эхэлнэ. 100,000₮ дээш (+50,000₮ нэмэгдэх тутамд)  300,000₮ хүрэхэд үйлчилгээг хаана.

Дата роуминг:

Гэрээт дата роуминг үйлчилгээтэй хэрэглэгч дугаар хадгалах үйлчилгээг авч болох уу?

Болохгүй. Хэрэглэгч дугаар хадгалах тусгай дугаарт хүсэлт илгээхэд боломжгүй гэсэн хариу ирнэ.

Гэрээт дата роуминг үйлчилгээтэй дугаар төлбөрөөс хаалттай үед гэрээт дата багцын суурь хураамж гарах уу ?

Гарна. Төлбөрөөс хаасан дугаарын тухайн сарын роуминг жилийн гэрээт дата багцын суурь хураамжийг хэрэглэгчийн төлбөр дээр бүрэн нэхэмжилнэ .

Гэрээт дата роуминг үйлчилгээтэй дараа төлбөрт хэрэглэгч дугаар солих үйлчилгээ авах боломжтой уу?

Боломжгүй . 1 жилийн гэрээ дууссаны дараа дугаар солих үйлчилгээ авах боломжтой болно.

Дата роуминг үйлчилгээний 2 үндсэн багцыг хамт авч болох уу ?

Болно. Аль түрүүлж авсан багцын хугацаа дуусаад үргэлжлүүлэн дараагийн багц нь тооцогдоно.

Гэрээт дата роуминг үйлчилгээг мессэж роуминг үйлчилгээтэй хэрэглэгч авч болох уу ?

Болохгүй. Гэрээт дата багцыг зөвхөн ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгч 1 жилийн гэрээ байгуулан авна.

Дата роуминг үйлчилгээг ашиглах эрхийг хаах, нээх хүсэлтийг ямар дата роумингтэй хэрэглэгч авах боломжтой бэ?

Зөвхөн гэрээт дата багцтай хэрэглэгч дата роуминг үйлчилгээг ашиглах эрхийг хаах, нээх хүсэлтийг сард 1 удаа авах боломжтой байна.

Гадаадад зорчиж буй хэрэглэгч On data хүсэлтийг 599 дугаар илгээхэд үнэтэй юу?

Гадаадад явж байхдаа 599 дугаарт хүсэлт илгээхэд тухайн зорчиж буй улсын гадагшаа мессэж илгээх тарифаар тооцогдоно.

Ярианы роуминг үйлчилгээ дээр дата давхар нээхгүй байж болох уу?

Ярианы роуминг үйлчилгээтэй хэрэглэгчийн хувьд дата эрх нээлттэй байх ба та хаахыг хүсвэл off data гэсэн мессэжийг 599 дугаарт илгээн хаах боломжтой.

 

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц