Үйлчилгээний тухай

Google Apps for Business үйлчилгээ нь та болон танай байгууллагын ажилчид хаана байршихаас үл хамааран гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг дурын интернэт холболттой төхөөрөмжөөр хоорондоо холбогдон ажлаа хийх боломжийг олгох юм. Нөгөө талаар ажил хэргийн холбогдолтой асуудлуудыг энгийн аргаар эмх цэгцтэй зохион байгуулах ухаалаг шийдэл. Google Apps for Business жи-мэйл (Gmail), календарь (Google Calendar), драйв (Google Drive), вэбсайт (Google Sites) гэсэн үндсэн цэсээс бүрдэнэ.

Gmail

И-мэйл хаяг /нэр@байгууллага.mn/ хэлбэрээр үүсэх ба харилцагч түншүүд, бизнесийн хүрээнд байгууллагын нэр хүндийг илэрхийлэх гол үзүүлэлт болж чадах юм. 25GB-ийн санах ой нь мэйл устгах гэх мэт санаа зовоосон асуудал гарахгүй. Мөн Жи-мэйл ганц электрон шуудан илгээх биш бүхий л төрлийн харилцан холболтын шийдлийг нэг дор бүрдүүлж чадсанаараа онцлогтой бөгөөд мессэж, дуут, видео чатаас гадна гар утас руу видео дуудлага хийдгээрээ онцлогтой.

Google Calendar

Ажил хэргийн уулзалт, хурал, сургалт гээд цагийн хуваарийн нарийн төлөвлөгөөг ухаалгаар шийдэх чухал хэрэгсэл. Календарьд оруулсан хуваарийн дагуу байгууллагын ажилтан бүрд сануулга бүхий мэдээлэл автоматаар илгээгдэхээс гадна календарь дээр байгаа мэдээлэл, ажлын хуваарийн дагуу хурал, уулзалт, хамтран ажиллах ажлаа төлөвлөх гээд маш олон давуу талтай. Мөн та өөрийн бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамааран ажлын хуваарь бүхий календарийг вэб сайт дээрээ байршуулж болох ба танай хэрэглэгчид таньтай уулзах цагийг шууд төлөвлөн харах боломжтой. 

 Google Drive

Драйв дотор зураг, дуу, видео бичлэг, оффисийн хэрэглээний файлуудыг байршуулснаар хаанаас ч интернет холболттой төхөөрөмж ашиглан холбогдож файл хуулах, устгах, засвар хийх зэргээр шинэчлэх боломжтой. Драйвт байршуулсан мэдээллийг группийн бүх гишүүд ашиглах боломжтой ба  документ, эксел, слайд зэрэг оффисийн файл дээр нэгэн зэрэг хамтран ажиллаж нэмэлт засвар хийж болох юм. Засварласан болон шинээр оруулсан файл хамгийн сүүлийн хувилбараар драйв дотор байршиж бүх гишүүдэд нээлттэй байна гэж ойлгож болно.

 Google Sites

Олон төрлийн програм бичих шаардлагагүйгээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх вэб сайтыг та өөрөө удирдан ажиллуулах юм. Домэйн нэр худалдан авснаар 100 гаруй вэб сайт загвараас сонголт хийж эцэст нь байгууллагын албан ёсны вэб сайтыг хэрэглэгч, харилцагчиддаа танилцуулах боломжтой.   

 Үйлчилгээ болон үнэ тарифын дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагч Хариуцсан Менежерээс (И-мэйл: accountmanagers@mobicom.mn) авна уу.