Онлайн салбарын худалдаа үйлчилгээний нөхцөл

Ерөнхий заалт

Онлайн салбар нь Мобиком Корпорацийн интернэт худалдааны албан ёсны цахим салбар юм. Уг үйлчилгээний нөхцөл нь онлайн салбараар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

  1. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө уншиж танилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Мобиком Корпораци /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

 

НЭГ. Талуудын эрх үүрэг

1.1 Онлайн салбарын худалдааны тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

1.2 Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

1.3 Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

1.4 Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

1.5 Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

1.6 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

1.7 Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ /шинэ дугаарын худалдан авалт үүнд хамаарахгүй/, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

1.8 Хэрэглэгч өөрийн захиалгыг гүйлгээний түүх дотроос харах боломжтой байна.

1.9 Хэрэглэгч худалдан авсан хүргэлттэй бараа бүтээгдэхүүнээ хаягаар хүргүүлэх эрхтэй. Үйлчилгээний салбарт ирж гэрээ байгуулах шаардлагатай худалдан авалт, үйлчилгээний хувьд хэрэглэгч заасан хугацаанд салбар дээр ирж сонгосон үйлчилгээ худалдан авалтаа хийгээгүй тохиолдолд тус худалдан авалт, үйлчилгээний захиалга цуцлагдана. 

 

ХОЁР. Үйлчилгээ идэвхжүүлэлт болон цагийн хуваарь

Үйлчилгээ идэвхжих хугацаа:

  • Цэнэглэгч картын худалдаа - Цэнэглэлт хийх дугаарт шууд орно.
  • Утасны төлбөр - Төлбөрөөс хаагдсан дугаарын эрх хэрэглэгч төлбөрөө хийснээс хойш 20 минутын дотор идэвхжин нээгдэнэ.
  • Мобинетийн төлбөр – төлбөрөө хийснээс хойш 15 минутын дотор идэвхжин нээгдэнэ.
  • Урьдчилсан төлбөрт шинэ дугаар - Хүргэлтийн цагийн хуваарийн дагуу 2 цагийн дотор хүргэгдэнэ. Хэрэглэгч өөрийн нэр дээр хамгийн ихдээ 5 урьдчилсан төлбөрт дугаар эзэмшинэ.
  • Дараа болон хосолсон төлбөрт шинэ дугаар - Хэрэглэгч үйлчилгээний салбарт очиж онлайнаар захиалсан дугаарын гэрээг байгуулан авна. Хэрэглэгч өөрийн нэр дээр хамгийн ихдээ 5 дараа болон хосолсон төлбөрт дугаар эзэмшинэ.
  • MNP75 шинэ дугаар– 1 цагийн дотор идэвхжинэ. /Онлайн салбарын ажилтны цагийн хуваарийн дагуу/
  • Хүргэлттэй бараа - Хүргэлтийн цагийн хуваарийн дагуу 2 цагийн дотор хүргэгдэнэ.

Цагийн хуваарь:

  • Онлайн салбарын цагийн хуваарь: 24 цаг / 7 хоног
  • Утас, Чат: 24 цаг / 7 хоног
  • Хүргэлт:
    • УБ хот дотор: Даваа- Баасан гарагийн 09:00 - 17:00 цаг
    • Орон нутагт: Ажлын өдрүүдэд 7 хоног дотор
  • Онлайн салбарын ажилтны цагийн хуваарь:
    • Даваа- Баасан гарагт 09:00 - 20:00 цаг
    • Бямба, Ням гарагт     11:00 - 16:00 цаг

 

ГУРАВ. Хүргэлт

3.1 Бүх бараа бүтээгдэхүүнийг гэрээт хүргэгч компанийн хүргэлтийн ажилтан хүргэнэ.

3.2 Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.

3.3 Хүргэлт УБ хот дотор 2 цаг, хөдөө орон нутагт ажлын 2-7 хоногт багтан хийгдэнэ.

3.4 Хүргэлт ажлын өдрүүдэд бүр 09:00-17:00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 17:00 цагаас хойш захиалсан бол маргааш өглөө нь хүргэж өгнө.

3.5 Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.

3.6 Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна.

 

ДӨРӨВ. Баримтжуулалт

4.1 Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримт дээр үндэслэнэ.

4.2 Худалдан авагч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.

4.3 Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн баталгаа болно.

 

ТАВ. Бараа буцаах нөхцөл

5.1 Онлайн салбараас худалдан авсан бараагаа доорх тохиолдолд солих, буцаах ба онлайн салбарын цагийн хуваариас хамаараад хүргэлт эхлэхээс өмнө утсаар буюу чатаар холбогдон буцаах боломжтой. Энэ тохиолдолд банкны шимтгэлийг хэрэглэгчийн төлбөрөөс суутгана.

5.1.1 Онлайн салбараар бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг төлсөн боловч бараа нь хүргэлтэнд гараагүй байгаа биет бараа /Гар утас, төхөөрөмж, дагалдах хэрэгсэл гэх мэт/

5.1.2 Урьдчилсан төлбөрт дугаар захиалсан боловч дугаарыг үүсгээгүй байгаа бол

5.1.3 Дараа төлбөрт дугаар худалдан авах захиалгаа хийгээд гэрээ байгуулан үүсгүүлж аваагүй байгаа бол

5.1.4 Ярианы төлбөр төлөлттэй холбоотой /андуурч өөр дугаарт төлсөн, давхар төлсөн гэх мэт/

 

ЗУРГАА. Нууцлалын баталгаа  

6.1 Баталгаа
Мобиком Корпораци нь онлайн салбараар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг техникийн боломжийн хүрээнд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж байгаа нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

6.2 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
Таны вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана.

6.3 Мэдээллийн хамгаалалт
Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу!

6.4 Мэдээллийн халдашгүй байдал
Эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

6.5 Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй.
Онлайн салбар үйлчилгээгээ зөвхөн насанд хүрэгчдэд хүргэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол customer@mobicom.mn цахим мэйл хаягаар тодруулга авах хүсэлт явуулах боломжтой. Хуульд заасны дагуу насанд хүрээгүй этгээдийн өмнөөс эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ.

6.6 Өөрчлөлт
Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу!

 

ДОЛОО. Төлбөрийн хэрэгсэл 

Онлайн салбараар дараах төлбөрийн хэрэгслийг ашиглан худалдан авалт хийх боломжтой.

  • Candy оноогоор
  • Дотоодын банкны картаар
    • Худалдаа Хөгжлийн банк
    • Голомт банк
    • ХААН банк
    • Төрийн банк
    • Хас банк
  • Олон улсын эрхтэй виза болон мастер картаар
  • MobiXpress үйлчилгээгээр

Худалдаа Хөгжлийн банктай гэрээтэй банкууд:

  • Капитал банк
  • Капитрон банк
  • Улаанбаатар хотын банк
  • Ариг банк
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк
  • Чингис хаан банк
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
MNP75
Үүрэн холбоо
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц