Ерөнхий захирлын мэндчилгээ

Дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпорацид тавтай морилно уу.

Юуны өмнө хорь гаруй жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч болон дотоод гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье. Мобиком Корпорацийн хувьд  өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг үйл ажиллагааныхаа цөм болгож, тууштай, шаргуу хөдөлмөрлөх нь бидний амжилтын үндэс болдог  хэмээн үздэг билээ.

Бид хэрэглэгчид, хамтран ажиллагсдынхаа дуу хоолойг байнга сонсож, хамтдаа хөгжин дэвждэг. Ингэснээр бид хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг хангасан илүү чанартай, найдвартай, илүү ухаалаг, амар хялбар үйлчилгээг үзүүлж, салбарын хөгжлийг хурдасгах болно. Мобиком Корпорацийн эрхэм зорилго нь өөрийн үйлчилгээгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн дүүрэн нийцүүлэхээс гадна, хэрэглэгчдийн төсөөллөөс давуулан хүргэх юм.      

Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй харилцаа холбооны салбарт амжилт гаргахын тулд зөв боловсон хүчин, зөв технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг тохиромжтой цагт нь зохистой үнээр зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай. Иймд бидний алсын хараа бол нийт хэрэглэгчдэдээ хүргэж буй харилцаа холбооны үйлчилгээгээ илүү баялаг, үр өгөөжтэй, ухаалаг болгох билээ. Бид харилцаа холбооны салбарын хөгжлийн нэгэн шинэ эрин үетэй нүүр тулан ирж байна. Энэхүү шинэ эрин үед бид Та бүхэндээ дан ганц харилцаа холбооны үйлчилгээг биш олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүхий шинэлэг нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болно. Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ мэдээллийн технологи, харилцаа холбооны иж бүрэн үйлчилгээг хүргээд даруй 20 гаруй жилийг ардаа орхижээ. Гэхдээ энэ нь бидний туйлын зорилго зорилтын зөвхөн нэгээхэн хэсэг юм. Бид мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, үйлчилгээний арвин их туршлагадаа үндэслэн “Internet of Things” буюу “Юмсын Интернет” технологийн эрин үеийг дэлхий нийттэй зэрэгцэн хүргэхээр тэмүүлэн ажиллаж байна. Уг цоо шинэ эрин үед шилжих бэлтгэлийг хангах үүднээс Мобиком Корпораци өөрийн хэт өндөр хурдны дата сүлжээндээ тулгуурлан харилцаа холбоо, хөдөлгөөнт интернет, өрхийн интернетийн үйлчилгээ, ухаалаг гэр болон оффисын шийдэл зэргийг улам төгөлдөржүүлэх зорилгоор олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын харилцаа холбооны салбарт оруулах болно.

Орчин үеийн амьдралын хэв маяг цахимжихын хэрээр хувь хүний мэдээллийн нууцлалын асуудал хурцаар хөндөгдөх болжээ. Мобиком Корпораци мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартаар баталгаажсан Монгол Улсын цорын ганц харилцаа холбооны компани болсон юм. Бид эдгээр стандартуудыг өдөр тутмын бүхий л ажилдаа мөрдлөгөө болгодог бөгөөд хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг чандлан хадгалдаг гэдэгт Та бүхэн итгэлтэй байж болно.  

Бид бизнесийн үйл ажиллагаанаас гадна нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулдаг. Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ орон нутгийн сургуулиудад сурч, амьдарч буй хүүхдүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах хэмээн тодорхойлж, энэ чиглэлээр Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн өргөн цар хүрээтэй төслийг амжилттай санаачлан хэрэгжүүлж байна. 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 35 сумдын ЕБС-иудад орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулснаар өдөр бүр 25 мянга гаруй хүүхэд элдэв халдварт өвчнөөс найдвартай хамгаалагдаж байна. Мөн Мобикомын хамт олон Хүүхдийн тусламжийн утас 108 төслийг санаачлан хэрэгжүүлснээр амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орсон 7,600 гаруй хүүхдийг авран хамгаалаад байна. Хүүхдийн тусламжийн утас 108 төслийн амжилтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага үнэлж “Дэлхийн хүүхэд, залуучуудын хамгааллын шилдэг 4н төсөл”-ийн нэгээр шалгаруулсан юм.  

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөөлөл үзүүлж, бүхий л ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэмжээлшгүй их үр шимийг өгсөн үүрэн харилцаа холбооны салбарыг үүсгэн, бүтээн байгуулах үйлст Мобиком Корпорацийн нийт хамт олон чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Бидний энэхүү амжилтыг тэртээх 1996 оноос хойш бидэнтэй хамт байсан хэрэглэгчид болон бүхий л ажилтнуудгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Мобиком Корпораци өөрийн бүхий л хэрэглэгчдийнхээ хамтаар Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг манлайлан хөгжүүлж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад олон мянган шинэ боломж бололцоог бий болгож, Монгол Улсын хөгжилд өөрийн эерэг хувь нэмрийг оруулсаар байх болно.   

Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, Та бүхний хүлээлтийг үргэлж давуулан биелүүлэхээ амлаж байна.

Мобиком Корпорацийн цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

Тацуяа Хамада
Ерөнхий захирал

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц