Нийгмийн хариуцлага

Мобиком Корпораци үүсэн байгуулагдсанаасаа хойш 20 жилийн хугацаанд 5.5 тэрбум гаруй төгрөгийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө зарцуулжээ. Компани дангаар болон бусадтай хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, хандив, ивээн тэтгэлэг, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгогдсон олон олон арга хэмжээ хөтөлбөрүүд байгааг товчлон заримаас нь дурдвал:

  • Үдийн цай хөтөлбөр
    Үдийн цай төслийг анх нийслэл хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн ба төслийн хугацааны үр дүнд сурагчдын хичээл таслалт, хоцролт 100% арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн. Энэ ч утгаар нь тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ-аас дэмжин улс даяар бага, дунд ангийн бүх сурагчдад үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болно.
     

 

  • "Моби Тэмүүлэл" хөтөлбөр
    Улс орныхоо ирээдүй, хойч үеийг бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургууль, багш нарт чиглэсэн боловсролын салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлэхүйц тус төслийн нээлт 2010-2011 оны хичээлийн жилээс эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн тус бүр 5 сургууль, мөн  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад хэрэгжин, үр дүнг нь хэдийнэ дүгнээд байна.  Мобиком Корпораци “Цахим сургалт” төслийн хүрээнд дээрх сургуулиудад цахим удирдлага хяналт, сургалтын програм нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй ширээний болон зөөврийн компьютер,  дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өгсөн юм. Төсөл хэрэгжсэнээр сурагчдын дүн, ирцийн мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлэн,  багш, сурагч сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болох, сургууль сургалттай холбоотой аливаа судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх, сурагчдын сурлагын амжилттай нь холбон судалгаа хийх, цахим хичээл, цахим шалгалтын сан, номын сан байгуулан цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэх, өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, сургуулийн ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн боломж нээгдлээ.
     
  • Сургууль, цэцэрлэгийн их засвар
    2007 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 19 сургууль, цэцэрлэгийн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэснээр 30 орчим мянган хүүхдийн тав тухтай орчинд суралцах, хүмүүжих боломжийг нээн өгсөн юм.
     
  • Мэдээллийн технологийн загвар сургууль
    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулснаар тус сургууль улсын хэмжээний Мэдээллийн технологийн жишиг дунд сургууль болсон. Тус сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдыг уралдаант шалгаруулалтаар сонгон авах зарчмаар хичээллэж байгаа бөгөөд сүүлийн үеийн сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, байнгын интернэт ашиглах боломж, цахим номын сан хичээл ашиглах судлах, вэб хандалтад суурилсан зайны сургалт явуулдаг давуу талтай.
     
  • Эрүүл мэнд, нийгмийн халамж
    Германы зөөврийн оношилгооны аппарат, Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, SARS эсрэг оношилгоо эмчилгээний аппарат, 2 дугаар төрөх эмнэлгийн барилгын засвар, Дархан хотын саажилттай хүүхдийн сувилал цэцэрлэгийн засвар, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл, 1 дүгээр амаржих газарт Nano технологийн угаалгын машин, ахмад настнуудын үнэгүй эмчийн үзлэг, эм тариа гэх мэтээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлжээ.
  • Спортын салбарт
    Өөрийн компанийн нэрэмжит шатрын уламжлалт тэмцээн, Их Монгол хөлгөн тоглоомын хэвлэлт, Афины олимпийн буудлагын тамирчдын иж бүрэн хэрэгсэл, сагсан бөмбөгийн дээд лигийн ШУТИС-Акулууд баг, их дээд сургуулийн оюутнуудын уламжлалт Туриад аялал, компанийн нэрэмжит бүх нийтийн гүйлт, Монгол Улсад зохиогдсон чөлөөт бөхийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах болон шатрын тэмцээнүүд, сумо бөхчүүдийн аялан тоглолт барилдааны арга хэмжээ, Пара-олимпын тамирчдын шагнал, зардал, боулингийн тэмцээнүүд, байт харваа болон бадминтоны зэрэг олон олон тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллажээ.
     
  • Олимпиад
    Хүүхэд залуусын боловсрол, чадавхийг дэмжих зорилгоор олон төрлийн олимпиадыг ивээн тэтгэжээ. Улсын програмчлалын олимпиадууд, Улсын математикийн олимпиадууд, Олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулах, амжилт гаргасан сурагч багш нарын зардлыг хариуцан ажиллажээ.
     
  • Оюутны сургалтын хөнгөлөлттэй зээл
    2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй 50 оюутанд жил бүр хөнгөлөлттэй зээл олгож байна.
     

 

  • Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл

Мобиком Корпораци, Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газар 18 хүртэлх насны бүхий л хүүхэд, багачуудад хэрэгцээ шаардлага гарсан эсвэл эрсдэлд учирсан тохиолдолд тусламж, дэмжлэгийг орон даяар үзүүлэх “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ” шинэ төслийг 2014 оны 6 дугаар сарын 01-ээс хамтран хэрэгжүүлж байна. 

Улс орон даяар, үнэ төлбөргүй үйлчлэх хүүхдийн тусламжийн утасны төвд хүүхэд, эцэг эх, багш, нийгмийн ажилтнууд бүх төрлийн үүрэн болон суурин холбооны утаснаас 108 дугаарт үнэ төлбөргүй холбогдсоноор Монгол орны хаанаас ч, 7 хоногийн 24 цагийн турш тусламж, дэмжлэг, зөвлөгөө авах боломжтой болсон юм.

Олон улсын тусламжийн утасны стандарт нь эх орон даяар, бүх төрлийн утаснаас үнэ төлбөргүй, хүүхэд цээжлэхэд хялбар, мартагдахааргүй богино дугаар байх үндсэн шаардлага тавьдаг ба 108 утас дээрх шалгуурыг бүрэн хангаснаас гадна бүх үйл ажиллагаа нь програмын аргаар автоматчилагдсанаараа онцлог, давуу талтай юм.

Text Box:  “Дэлхийн зөн Монгол, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран хүүхдүүдэд хамгийн сайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай мэдээллийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон програм хангамжийг нийлүүлж, зөвлөхүүдийг сургаж, мэргэшүүлснээр хүүхдэд зориулсан нэг цэгийн тусламжийн утасны төвийн үйлчилгээ улам бүр өргөжин тэлж, тусламж хэрэгтэй хүүхэд бүрт хүрч чадах юм. Бид баяртайгаар туршлагаа хуваалцан, шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээгээр дэмжин ажиллаж байгаа бөгөөд манай компанийн хүн бүр энэхүү төсөлд зүрх сэтгэлээсээ хандаж байгаа” гэж Мобикомын Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тус төвийн нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.

  •  

    Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний гол үүрэг нь хүүхдүүдийг хэрэгцээтэй мэдээллээр нь хангах, зөвлөгөө өгөх, эрсдэл учирсан хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Хүүхдэд туслах шинэ утас нь улсын хэмжээнд 24 цагаар ажилласнаар өнгөрсөн онд бүртгэгдсэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай цөөнгүй тооны яаралтай дуудлага, түүнээс гадна бүртгэгдээгүй түүнээс ч олон тохиолдлын тоог бууруулахад хувь нэмрээ оруулах болно. Байгуулагдсанаас хойших өнөөг хүртэл өдөрт дунджаар 500 орчим дуудлага амжилттай хүлээн авч үйлчилж байгаа ба  дэлхийн улс орнуудаас хүүхэд хамгааллын чиглэлээр 2014 онд хийгдсэн хамгийн онцлох, дэвшилтэт үйл ажиллагаа нэвтрүүлсэн орноор Монгол Улс шалгараад байна.

     

    Мөн 2016 онд УИХ-аас батлагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу тус төв Төрийн үйлчилгээний алба болон үйл ажиллагаа нь өргөжсөн төдийгүй Уг төслийн үр дүнг Монголд төдийгүй олон улсын хэмжээнд үнэлж, 2016 оны 11 дүгээр сард НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас “Дэлхийн хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах шилдэг төсөл”-өөр өргөмжилсөн байна.

  • Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах” төсөл

Монгол орны нийт хүн амын дөнгөж 35 хувь нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны эх үүсвэрт холбогдсон гэсэн судалгаа гарсан байна. Харин хөдөө орон нутгийн иргэдийн хувьд энэ үзүүлэлт 29 хувь байгаа нь туйлын хангалтгүй юм. Энэ нөхцөл байдлын улмаас нийгмийн хариуцлагыг дээдлэгч Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци 2014 оноос “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг санаачлан, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд байна. 2016 оны төслийн санхүүжилтэнд МҮОНТВ-ийн “Сэтгэлийн үндэс” аян болон Рояал кинг констракшн компаниуд хамтран ажилласан юм.

Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд олон суманд судалгаа явуулсан бөгөөд судалгааны үр дүнгээс үзэхэд баруун аймгуудын сургуулиудад гэдэсний өвчин, гепатит зэрэг халдварт өвчин түгээмэл байдаг байна. Эдгээр өвчин эмгэгийн гол шалтгаан бол ариун цэврийн өрөө болон бохир ус зайлуулах төхөөрөмж, угаалтуур зэрэг зүйлс хангалтгүй, цэвэр ус дамжуулах хоолой байхгүй, ариун цэвэр сахих үндсэн мэдлэг дутмаг байдагтай холбоотой. Үүний улмаас хүүхдүүд хүнд өвчин тусч, хичээлийн хоцрогдолд ороход хүрдэг байна.

Text Box:  Төслийн эхний 3 жилийн хугацаанд 12 аймгийн 35 сургууль, цэцэрлэгт ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барьж өгсөнөөр  нийт 25,000 орчим сурагч өнөөдөр байнгын халуун хүйтэн усаар гараа угаах, боловсон тав тухтай орчинд бие засах мөн зарим сургууль халуун усанд орох душтэй болоод байна.

Эдгээр шинэ ариун цэврийн байгууламжууд нь Монгол Улсын мянга мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалд төсөөлөхийн аргагүй том өөрчлөлтийг авчраад зогсохгүй, цэвэр орчинд, ариутгасан ундны ус ашиглах боломжтой болсноор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой билээ.  Хүүхдүүд эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд Монгол Улсын хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. 

  • Компьютер хандивлах үйл ажиллагаа

Text Box:  Технологи хөгжихийн хэрээр эрүүл мэндийн салбар, ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ илүү цогц болж нэгдсэн, цахим хэлбэрт шилжиж байгааг бид бүгд мэдэх билээ. Эрүүл мэндийн салбарыг дэмжих зорилгоор Нийслэлийн томоохон эмнэлгүүдийн нэг болох Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд Мобиком Корпораци өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан 20 компьютерыг хандивлах үйл ажиллагаа боллоо.

Text Box:  Тус төв нь жилдээ 100 мянга орчим иргэдэд үйлчилдэг бөгөөд энэхүү хандив нь тус эмнэлгийг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, улмаар тус төвийн тасралтгүй, хэвийн, хүртээмжтэй үйл ажиллагааг явуулахад багахан ч гэсэн дэм болно гэдэгт итгэж байгаагаа Мобиком Корпораци итгэлтэй байна.  

Мобиком Корпораци үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийсэн бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарыг түлхүү дэмжин ажилласаар ирсэн билээ. Жишээ дурдахад, өмнө нь Мобиком Корпораци алслагдсан сумын сурагчдыг интернэтэд холбох зорилгоор 17 сумын сургуульд нийт 81 компьютерийг хандивлаж байсан юм. 

Мобикомын хандивын ажил үүгээр дуусахгүй үргэлжлэн 90 жилийн түүхэн ой нь тохиох гэж буй Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын тэргүүний 9-р цэцэрлэгт мөн нийслэлийн 65-р сургууль зэрэг олон газарт компьютер хандивласан юм. 

 

  • Онцгой байдлын ерөнхий газарт дэмжлэг үзүүлэв

Монгол Улсын тэргүүлэгч харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт 25 ширхэг ой хээрийн түймэр унтраагч үлээгч багажийг 2015 онд хандивлан өгсөн байна.

Бид өмнө нь хиймэл дагуулын холбооны төхөөрөмж бэлэглэх, олон нийтэд зориулсан мэдээлэл түгээх зэрэг чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газар болон түүний орон нутаг дахь салбар байгууллагуудтай хамтран ажиллаж байсан арвин түүхтэй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт дэмжлэг үзүүлж байгаадаа туйлын таатай байна. Энэхүү төхөөрөмжүүдийн тусламжтайгаар манай зоригт аврагчид олон мянган хүний амь нас, эд хөрөнгө, бэлчээр нутаг, ой мод, буянт малыг авран хамгаалж боломж бүрдэж байгаа юм.

 

  • Улаанчулуутын хогын цэг дээр амьдардаг хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэв

Мобиком Корпораци Улаанчулуут дахь хогийн цэг дээр ажиллаж амьдардаг эмзэг бүлгийн иргэдийн хүүхдүүдэд туслах зорилгоор 26 сая төгрөгийг Вэлүү санд хандивлалаа. Энд амьдардаг иргэд хогийн цэг дээрээс дахин боловсруулдаг хаягдал түүж, амьдралаа залгуулж байх хооронд тэдний хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ ганцаараа эсвэл эцэг эхийн адил хүнд хөдөлмөр эрхэлдэг.

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Манай корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг уламжлалтай. Бид Улаанбаатар хотын хамгийн хэцүү амьдралтай, нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийг байрлах байртай болгох, хооллох, боловсрол олгох, асран халамжлах үйл ажиллагаа явуулдаг Вэлүү сантай хамтрах болсондоо их баяртай байна” гэв.

Одоогийн байдлаар Велүү сангийн “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт жар гаруй нэн ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийг долоо хоногийн таван өдөр хооллож ундлан, асран халамжилж сургалтад хамруулж байна. Улаанчулуутад амьдардаг 250 гаруй өрхүүдийн ихэнх нь хотод нүүж ирсэн малчид бөгөөд бүртгэлгүй, баримт бичгийн зөрчилтэй тул ажил олоход нь хүндрэлтэй байдаг. Түүнчлэн энд аливаа нийгмийн халамж үйлчилгээ байхгүй тул хүүхдүүд нь эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн үйлчилгээнд хамрагдах бололцоогүй байдаг. “Нарны хүүхдүүд” халамжийн цэцэрлэгт хүүхдүүдийг өвлийн улиралд дулаан байранд байлган, өдөрт дөрвөн удаа шим тэжээлтэй хоолоор хооллож, олон төрлийн сургалтад хамруулж байна. Мөн тус цэцэрлэг нь нийгмийн эмзэг бүлгийн найман хүнийг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хянах, хүнс тэжээлд нь хяналт тавьдаг ажилтнаар ажиллуулдаг. Вэлүү сан нь аливаа хандивын мөнгийг үйл ажиллагааны зардалд зарцуулдаггүй бөгөөд зөвхөн хүүхдүүдийн хэрэгцээнд зориулдаг байна.

Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, боловсрол олгох чиглэлээр Вэлүү сантай урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил бид “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэн, МУГЖ И.Одончимэгийн Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд боловсрол олгох санаачилгыг дэмжин 80 сая төгрөгийн санхүүжилт олгосон билээ. 

  • Балбын газар хөдлөлтөд өртсөн GNC компанид тусаллаа

Байгалийн гамшгийн улмаас бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрээд байгаа Балба Улс дахь Apple-ын албан ёсны борлуулагч GNC компанийн хүсэлтээр Мобиком Корпораци тус компаниас Балба Улсад борлуулахаар захиалсан байсан iPhone загварын утаснуудыг худалдан авч туслалцаа үзүүлж байна.

GNC компани нь Балбад болсон газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд Apple компанитай албан ёсоор хамтран ажилладаг дэлхийн бусад орны борлуулагч компаниудад өөрийн агуулах дахь iPhone брэндийн гар утаснуудыг нь худалдан авч тусламж үзүүлэхийг санал болгоод байсан юм.

“Байгалийн гамшиг нь аливаа улс орны хил хязгаар, хөгжил дэвшлээс үл хамааран онц их хэмжээний хохирол учруулдаг бөгөөд Мобиком Корпорацийн зүгээс Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын гишүүний хувьд өөрийн үүргээ биелүүлэн, Балба Улсын харилцааны салбарт дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэллээ.

Дашрамд дурдахад, Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг байгалийн гамшгийн үеэр Эверестийн оргилд авирахаар Балбыг зориод байсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийн 4, 5 дугаар сарын олон улсын роуминг үйлчилгээний төлбөрийг 100 хувь хөнгөлсөн билээ.

  • "UB construction" апликейшн
    2014 онд Мобиком Корпораци Нийслэлийн захирагчийн албатай хамтран “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан,  баригдаж буй обьектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой UB Construction Апликейшн  ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, замын ажлууд дээр Нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийн мэдээллийг иргэдэд хүргэж байна.
     

 

 

Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц