• MobiNet Wi-Fi-г хэн ашиглах вэ?

  • Мобикомын 3G дата багцтай хэрэглэгчид дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.
  • MobiNet Wi-Fi-г хэрхэн ашиглах вэ?

  • Мобикомын 3G дата багцтай хэрэглэгчид MobiNet Wi-Fi бүсэд зорчих үед нэвтрэх хуудас гарч ирэх ба утасны дугаараа оруулан мессэжээр нууц үгээ хүлээн авна.
  • MobiNet Wi-Fi-д ямар хурдаар холбогдох вэ?

  • MobiNet Wi-Fi бүсэд 2Mbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдоно.
  • MobiNet Wi-Fi-н эрхээр хэдэн төхөөрөмжөөр зэрэг орж болох вэ?

  • MobiNet Wi-Fi бүсэд холбогдох хэрэглэгч 2 төхөөрөмжөөр зэрэг холбогдох боломжтой.
  • Хэрэглэгчийн авсан нэвтрэх эрхэд хүчинтэй хугацаа гэж байгаа юу?

  • Мобикомын 3G дата багцтай бол дата багцынхаа хүчинтэй хугацаанд MobiNet Wi-Fi үнэгүй ашиглах боломжтой.
  • Wi-Fi үнэгүй ашиглахдаа дата багцын хугацаа дуусаагүй үлдэгдэл нь дууссан үед ашиглаж болох уу?

  • Болно. Гэхдээ: Анх Wi-Fi эрх авч байгаа тохиолдолд дата багцын үлдэгдэл  дуусаагүй байх ёстой. Эрх авсных нь дараа үлдэгдэл нь дууссан байсан ч дата багцынхаа хүчинтэй хугацаанд үнэгүй ашиглана.
  • Хурдны дээд хязгаар 2Mbps гэсэн байна. Нэг эрхээр 2 төхөөрөмжнөөс хандалт хийхэд хурд хуваагдах уу? Яаж хуваагдах вэ?

  • Үгүй. Хурд хуваагдахгүй. Нэг төхөөрөмжнөөс холбогдох дээд хурд нь 2Mbps байна.
  • Wi-Fi хамрах хүрээ хэрхэн тогтоогдсон бэ? Төхөөрөмжөөс хэдэн метрийн радиустай вэ?

  • Дотор байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно
  • Гадна байрлах төхөөрөмж шууд харагдах зайнаас:
    • Гар утас болон таблетаар бол антенаас 75-100 метр дотор холбогдоно
    • Нөүтбүүкээр бол антенаас 100-125 метр дотор холбогдоно
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал бол дээрх зай багасна.
  • Нэмэлт, дагалдах болон гэрээт дата багцууд бүгд нэг дор идэвхтэй тохиолдолд хамгийн сүүлд дуусах дата багцын хугацааг дуустал үнэгүй ашиглаж болох уу?

  • Тийм 
  • Дата сим үйлчилгээний дата эрх ашиглан орж болох уу?

  • Тийм
  • Өөр операторын дугаартай утаснаас энэ эрхээрээ орж болоод байна. Ямар учиртай вэ?

  • Мобикомын дата багцтай хэрэглэгч мессэжээр авсан нэвтрэх эрхээрээ Wi-Fi дэмждэг бүх төрлийн төхөөрөмжнөөс MobiNet Wi-Fi-руу холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл өөр операторын дугаартай байсан ч тухайн утаснаасаа  MobiNet Wi-Fi-руу нэвтрэх эрхээ ашиглан холбогдох боломжтой юм.
  • Нэвтрэх хуудас нь автоматаар дуудагдахгүй байна?

  • Зарим төхөөрөмжийн үйлдлийн систем нь MobiNet Wi-Fi-н автоматаар дуудагддаг вэб хуудсыг дэмждэггүй. Хэрэв Wi-Fi-д холбогдсоны дараа нэвтрэх хуудас нь автоматаар нээгдэхгүй бол дурын хөтөч ашиглан wifizone.mobinet.mn хуудсыг дуудна уу. (MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдсон үед)
  • Миний “iPhone 4S” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирэхгүй байгаа хэрнээ хажуугийн хүний “iPhone 5” дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр гарч ирээд байна. Яагаад?

  • Ихэнх MobiNet Wi-Fi-н төхөөрөмж нь 2.4ГГц давтамж дээр ажилладаг. Харин зарим байршилд суурилуулсан MobiNet Wi-Fi нь 5ГГц давтамжаар цацдаг тул 5ГГц Wi-Fi дэмждэггүй төхөөрөмжүүдээс хандах боломжгүй байдаг. Та ЭНД дарж 5ГГц дэмждэг утасны жагсаалтыг үзнэ үү.  Хэрэв хэрэглэгчийн төхөөрөмж дээр MobiNet Wi-Fi гэсэн нэр нь гарч ирэхгүй бол 5ГГц дэмждэггүй гэж ойлгож болно.
Нүүр хуудас
Хувь хэрэглэгч
Үүрэн холбоо
Интернэтийн үйлчилгээ
Гар утас
Олон улсын үйлчилгээ
MobiXpress үйлчилгээ
Контент болон Апликейшн
Үүрэн холбоо
Гар утас, Төхөөрөмж
Интернэт, дата
Candy
MobiXpress
Өрх гэр
Өрхийн интернэт
Улуснэт
MNP75
Үүрэн холбоо
Өрхийн интернэт
Байгууллага
Үүрэн холбоо
Өндөр хурдны интернэт
Салбар хоорондын онлайн сүлжээ
Mobile Office
Дата центр
Мессэжид суурилсан үйлчилгээ
Ярианд суурилсан үйлчилгээ
Нэмэлт үйлчилгээ
Сансрын холбоо
Secure Office
Google Office
Гар утас & Төхөөрөмж
Олон улсын үйлчилгээ
Үүрэн холбооны үйлчилгээ
Домэйн нэр, веб байршуулах үйлчилгээ
Онлайн салбар
Шинэ дугаар
Цэнэглэгч карт
Төлбөр төлөх
Гар утас & Төхөөрөмж
Хүргэлттэй карт
Үйлчилгээний нөхцөл
Танд тусалъя
Cүлжээний хамрах хүрээ
Төлбөрийн мэдээлэл
Заавар зөвлөгөө
Гар утасны тохиргоо
Бидэнтэй холбогдох
Үйлчилгээний салбарууд
Хэлэлцүүлэг
Бидний тухай
Танилцуулга
Ерөнхий захирлын мэндчилгээ
Групп компаниуд
Хамтын ажиллагаа
Нийгмийн хариуцлага
Ажлын байр
Вэбийн бүтэц